Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ нь тав дахь удаагийн төслөөрөө ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт дутагдалтай байгаа амьсгалын аппаратыг 2014 оны 6-р сард гардуулан өгч ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа билээ. Уг төслийн талаар дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Улмаар бид Монгол улсын эмнэлэгийн багаж төхөөрөмж нийлүүлэгч албан ёсны байгууллагуудад хандсан бa тэдээс ирүүлсэн үнийн санал, төхөөрөмжийн танилцуулга, болон дэлгэрэнгүй үзүүлэлтийг  Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Одгэрэл, эмч н.Дуламрагчаа нарт үзүүлж зөвлөлдсөний үндсэн дээр тохиромжтой төхөөрөмжийг сонгон шалгаруулаад байна.

Эмнэлэгийн тоног төхөөрөмж нийлүүлэгч Лабтек, Медимпекс, Баянголмед, Чононгол зэрэг байгууллагуудаас амьсгалын аппаратны танилцуулга, үнийн саналууд хүлээн авснаас ХБНГУ-д үйлдвэрлэсэн Дрегер фирмийн 45 сая төгрөгийн үнэ бүхий Эвита-4 загварын амьсгалын аппаратыг агаарын компрессоpын хамт захиалахаар болов. Урьдчилгаа 40% төлөгдсөнөөс хойш 30-45 хоногт уг төхөөрөмжийг Медимпекс ХХК нийлүүлэх юм.

Энэхүү үнийн дүнд төхөөрөмжийг захиалах, тээвэрлэх, суурилуулах болон бусад зардлууд бүгд багтсан болно. Захиалсан төхөөрөмжийг ажиллуулах сургалтыг холбогдох байгууллагыг зүгээс зохион байгуулж 1 жилийн чанарын баталгаа гаргана. Гэрээ болон төлбөрийн баримтыг цахим хуудаст тухай бүрт нь нийтлэх болно.

medimpex

medi

medi

labtech

Screen shot 2014-02-28 at 3.45.44 PMbayangolbayang bayango

chonongol