“Үнэхээр Монголын ирээдүйд өөрчлөлт хийх ёстой хүмүүс, одоо мэндэлж байгаа бяцxан үрс мань эрүүл төрж өсөх хэрэгтэй. Миний хувьд зохих ёстой түвшинд хүрч, сурч боловсорсныхоо дараа эх орондоо очиж ажиллаж амьдарна гэсэн бодолтой байдаг. Монгол улсын төлөө юу ч хийж, юугаа ч зориулахад бэлэн гэдгээ л мэдэж байна.

Монгол улсын тухай бодох тусам, тэнд амьдарч байгаа ах эгч, жоохон дүү нараа бодох тусам гол харлаж, амьсгалж байгаа агаарыг нь хүртэл гэж бодохоор үнэхээр их шаналдаг. Та бүхэнд ямар нэгэн тусламж хэрэгтэй бол чадах чинээгээрээ тусална шүү, ажилд чинь өндөрөөс өндөр амжилт хүсье!”