“Монголоо гэсэн сэтгэлтэй олон хүн байгаа, гэвч ийм сайн үйлс хийж эхэлсэн нь ховор болов уу. Өчигдөр мэдээ үзэж байхад Эх нялхасын клиникт бүүр ор байхгүй коридоороор нь гудас дэвсээд хүүхдээ хэвтүүлчихсэн, ээж нар нь хажууд нь сууж байна лээ. Аймар байгаа биз. Муухай ханиад их байгаа гэнээ бас.

Миний бодлоор дэлхий дээр манайх шиг утаатай, ийм их хүнд хүнд асуудалтай улс орон маш цөөхөн байхаа. Заримдаа бүр тамхи татаж байгаа хүнийг хүртэл битгий утаа нэмэрлээд бай гээд загнамаар ч юм шиг бүүр цухалдах юм. За за бид ч яахав, ядаж шинээр мэндэлж байгаа хүүхдүүдээ сайн, зөв бодолтой, соёлтой, эх оронч сэтгэлтэй болгож, эрүүл саруул хүн хийж авах юмсан.

Бидний ирээдүй болсон бяцхан үрс минь л эрүүл энх торинож хүн болж байвал болоодоо. Тэдэн дундаас Монголыг минь 360 хэмээр эргүүлж чадах удирдагчид байгаа гэдэгт итгэлтэй байна. Та нар ч бас тэгж бодож энэ сайхан ажлыг өрнүүлсэн байх, та нар шиг минь залуус олон байгаасай!
Сэтгэлийг чинь эмзэглүүлэх юм бичсэн бол уучлаарай! Дараа нь сайн мэдээ бичнээ!”