“Save Infants-Эрүүл Үрс аянг дэмждэгээ юуны түрүүнд хэлмээр байна. Аянг эхлүүлээд эхний ээлжинд багаж хэрэгсэл эмнэлэгт хандивласан явдал бол бяцхан үрсийн минь эрүүл мэндэд том хувь нэмэр болохоос гадна хүмүүст маш том урам өгсөн үйл явдал болсон гэж хувьдаа дүгнэж байна.

Би энэхүү аянд ч гэсэн өөрийн гэсэн тус нэмэрээ өргөмөөр санагдаад имайл бичиж байна. Миний хувьд бол би Японд сурдаг л даа. Тэгээд энэхүү аянг ч гэсэн японд өрнүүлэх юмсан гэсэн хүсэлтэй байгаа юм. Олон оронд сурч ажиллаж буй монголчууд минь өөрийн чадах хир хэмжээгээр монгол ахан дүүстээ туслах юмсан гэсэн хүсэл байдаг гэдэгт итгэдэг тул гадаадад буй монголчуудаа энэхүү аянд татан оролцуулах нь зүйтэй болов уу гэж бодож байна.

Олны хүч оломгүй далай гэдэг шүү дээ. Японд маш олон монголчууд сурч ажиллаж хөдөлмөрлөж байгаа тул энэхүү аянг зөв сурталчилж өрнүүлвэл бяцхан үрсэд минь их том тус нэмэр болох болов уу гэж санам.”