Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Хүүxдийн тасаг дахь тоглоомын өрөөнд зориулж “Сэтгэлийн нар” группийнхэн хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд “дахин битий гэмтээрэй, хурдан эдгээд гэртээ хариарай” гээд Англи улсаас Монголчуудын явуулсан бэлгийг хүргэж өгчээ.
Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-с энэ ажлыг дэмжин 50 ширхэг модон машин хандивлалаа. Эдгээр модон тоглоомуудыг АНУ-с H. Лхадорж илгээсэн билээ. Түүний илгээсэн 3 хайрцаг 200 ширхэг модон тоглоомоос Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай 25 дугаар сургууль, Саажилттай хүүхдийн1-р ангийн 3 бүлэг, мөн Дауны хам шинжтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төв зэрэг газруудад тараан бэлэглэсэн юм. Тоглоомон машинууд маань эзэдтэй боллоо. Энэ сайхан ажлыг хийж бүтээсэн бүх хүмүүст талархал илэрхийлье!!