“Save Infants- Эрүүл Үрс балчир хүүхдийн төлөөх аяныг зохион байгуулж, олны дэмжлэг, үзэл санааг зөв зүйлд чиглуулж байгаа хэсэг залуусын маань ажил бол бидний хүсэл зорилгын нэгээхэн илэрхийлэл болон гарч ирлээ гэж бодож байна. Аливаа зүйлийг ам ангайж хүлээж хэвтэх биш өөрсдөөсөө, өнөөдрөөсөө эхэлбэл болдогийг харуулсан, цаг үеээ олсон буянтай ажил болж байгаa юм байна. Та бүхэнд улам их амжилтыг хүсье.
Гадаад улс оронд сурч, ажиллаж, амьдардаг Монгол хүмүүсийн зүрхэнд эх орноо гэсэн хувиралтгуй сэтгэл эгнэгт оршиж байдаг. Түүний нэгэн илрэл бол та бүхний эхлүүлсэн ажилыг дэмжиж байгаа хүмүүсийн дэмжлэг билээ. Энэ мэт бүтээлч ажлууд хийгддэг болж байгаа нь сайшаалтай хэрэг юм. Эцэст нь Монголоороо овголсон нийт залуустаа энэ аяныг дэмжиж хамтарч ажиллаасай гэж хүсч байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Би японд байдаг, ирээд удаагуй байгаа оюутан хүн л дэ. Эрүүл Үрс хөдөлгөөнд хандив өргөх болноо. Та бүхэн өшөө олон зөв сайхан зүйлсийг сэдээрэй залуусаа. Ажил хийж төлбөрөө хувиараа төлдөг ч гэсэн та бүхний эхлүүлсэн сайхан үйлсийг бага ч гэсэн сэтгэлийн илрэл болгож дэмжихгүй байхийн аргагүй юм. Дуслыг хураан далай болгож далайн дайтай үйлсийг хийгээрэй.”