Өмнөд Австралийн Аделайд хотын Монголчууд жил бүр манай төсөлд хандив өргөдөг билээ. 2012, 2013 онд нярайн тасгийг тоногжуулахад хувь нэмрээ оруулж байсан ба 2014 онд хүүхдийн тасагт амьсгалын аппарат авахад зориулан 336,800 төгрөгийг хандивласан юм. Та бүхэндээ дахин талархал илэрхийлж ажил үйлст нь өндөр амжилт хүсье!!
2012 оны 4-р сарын 3-нд хүлээн авсан авсан захидал:
Сайн байцгаана уу, Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй байгууллагын хамт олоон?
Өмнөд Австралийн Аделайд хотоос мэндчилж байна.
Юун түрүүнд энэ удаагийн төслийхөө санхүүжилтийн асуудлыг амжилттай шийдвэрлэж чадсанд том баяр хүргье! “Засаг” хэрэгжүүлж чадахгүй байгаа зүйлсийг та бүхэн гүйцэлдүүлж байна шүү дээ :-). Үнэхээр л олон хүүхдэд “амьдрал” бэлэглэх сайхан төсөл.
Энэхүү майл-ээр танай хамт олны хийж буй ажилуудад жирийн хүний хувиар таларснаа илэрхийлэх, бас бус санаа оноогоо та бүхэнтэй хуваалцах, мэдээлэx зорилготой.
Та бүхний зорилго, ажил хэрэгч байдал, хамгийн гол нь бусад хүмүүст нээлттэй, ил тод үйл ажиллагаа явуулж байгаа тань үнэхээр их таалагдав. Ингэж ажилласнаараа та бүхэн бусад олон хүнд зөв зүйтэй, сайн сайхан үйлс хийх боломж, үүд хаалагыг нээж өгч байна даа гэж бодно.
Өөрсдийн тань тухай саяхан gegeen.com-оос мэдээлэл ирж мэдэж авлаа. Энэ удаад Австралийн Kiwanis-чуудын нэг салбар дээр Монгол орныхоо тухай яриа таниулга хийх замаар одоогийн төсөлд тань $200-ийн хандив өргүүллээ (доор байгаа захианаас харна уу). Уг захианд олзуурхууштай бас нэг зүйл байгаа нь: оны сүүлээр танайд нэмэлт хандив өргөх боломжийг судлахаа илэрхийлжээ…
Хэдийгээр та бүхэн web site-aa монгол хэл дээр явуулдаг ч төсөлтэй холбоотой статистик баримтаа “headline” дээрээ тавиж өгсөн нь энэ удаад их тустай байлаа. Яг түүн дээрээ бас English-ээр тухайн төслийнхөө зорилго, явцаа товчхоон тодорхойлоод биччихвэл гэж бодогдсон шүү!
Энд, Аделайд хотод бас бидний хэдэн монголчууд, монголд элэгтэй хүмүүс ажиллаж амьдарч, сурч боловсорч байдаг. Аль эрт 2000 оны эхээс авхуулаад энд байсан, бас одоо байгаа хүмүүс хоорондоо холбоо сүлбээтэй, хамт олоныхоо хүрээнд тулгарсан асуудлуудаа нийтээрээ хэлэлцэн шийдэж, бие биедээ тус дэм болоод явдаг юм. Бүгд нийлээд 100 хол гарнаа бид! Энэ бол бас та бүхний үйлсийг дэлгэрүүлэн сурталчлах, төслүүдэд тань ямар нэгэн хэлбэрээр тус дэм болоод явах том хүч байгаа юм шүү гэдэгийг давхар уламжилъя!
За ингээд дараа дараагийн төслүүдийн тань тухай нүд чих тавин сууж байя.
Та бүхний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байхын ерөөлийг дэвшүүлээд энэхүү зурвасаа өндөрөлье!
Гүнээ хүндэтгэсэн
Баагий