ТӨСӨЛ 2014-2015 |
|
Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй Төрийн бус байгууллага |
Агуулга
- Төслийн хураангуй
- Үндэслэл, хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудал
- Төслийн зорилго
- Хамтран ажиллагчид
- Хавсралт дагалдах материал
Төслийн хураангуй
Төслийн нэр |
Хүүхдийг түлэгдлээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр |
Төсөл хэрэгжих байршил | Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Түлэнхийн тасаг |
Төслийн хүрээнд хийгдэх ажлууд |
|
Төслөөс гарах үр дүнгийн тойм | Хүүхэд түлэгдэх эрсдлээс урьдчилан сэргийлэх, анхан шатны тусламжийг зөв өгөх талаар иргэдийн болон эмч мэргэжилтэний мэдлэг, мэдээллийг дээшлүүлснээр хүүхдийн түлэгдэлтийн хувь буурах, мөн шинэ төхөөрөмж нийлүүлснээр өвчтөнд үзүүлэх эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ сайжрах үр дүнтэй. |
Төсөлд шаардагдах хөрөнгө оруулалт |
|
Ерөнхий ивээн тэтгэгч | “Самсунг Электроникс” компани |
Төслийг хэрэгжүүлэгч | “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” Төрийн бус байгууллагаwww.saveinfants.mn |
Төслийн менежер | Ч. Болормаа, Удирдах зөвлөлийн гишүүн[email protected] |
Төсөл эхлэх хугацаа | 2014 оны 6-р сарын 20 |
Төсөл дуусах хугацаа | 2014 оны 12-р сарын 20 |
Үндэслэл, хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудал
Хүүхдийн түлэгдэл
Монгол Улсын хүн амын 65 хувь буюу 1.3 сая гаруй хүн Улаанбаатар хотод амьдардаг ба эдгээрээс 70 хувь нь гэр хороололд амьдарч байна. Өдөр бүр бага насны хүүхдүүд xалуун хоол цай, гал, зуух, цахилгаан тогоо, цэнэглэгч зэрэгт түлэгдэн нас барах, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдлууд гарсаар байна.
Xүүхдийн арьс эмзэг нимгэн тул биеийн ихэнх талбай гүн түлэгдэх, мөн анхан шатны тусламжийг буруу өгч гэрийн аргаар эмчлэхийг оролдох зэргээс хамаарч нас баралтын хувь өндөр байгаа нь харамсалтай. МУ-ын Эрүүл Мэндийн Яамны мэдээнд дурдсанаар хүүхдийн нас баралтын 15%-ийг түлэгдэлтэй холбоотой осол, гэмтэл эзэлж байгаагаас ихэнх нь 0-5 насны хүүхдүүд байна.
Иргэд гэртээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ явуулдаггүйгээс гадна анхны тусламжийн энгийн мэдлэг дутмаг, түүнчлэн асран хамгаалагчийн анхаарал болгоомжгүйгээс болж түлэгдсэн хүүхдийн өсөлт хөгжилтөнд өөрчлөлт орох, арьс сорвижих, улмаар хүүхдийн өөртөө итгэх итгэл буурч нийгмээс өөрийгөө тусгаарлах зэрэг сөрөг үр дагаварууд үүсдэг.
Түлэнхийн тасаг
Түлэнхийн тасаг нь 1992 оноос Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн салбар эмнэлэг буюу Түлэнхийн Төв болж үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол Улсын хэмжээнд түлэгдэлт, хөлдөлт, сэдрэлтэй шарх, эдгэрэшгүй шарх болон түлэгдэл гэмтэлийн дараах арьс болон зөөлөн эдийн дутмагшилтай өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлдэг цорын ганц тасаг юм.
Түлэнхийн тасаг нь Сэхээн амьдруулах хэсэг, Хүүхэд болон Том хүний хэсэг, Нөхөн сэргээх мэс заслын хэсгүүдээс бүрддэг. Эмнэлгийн барилга эмчилгээ үйлчилгээ явуулах боломжгүйн улмаас 2013 оны 2-р сараас эхлэн Мөнгөн Гүүр эмнэлэгийн байр талбайг түрээслэн 80 ор, Сэхээн амьдруулахын 6 ор, 15 эмчлэгч эмч болон нийт 63 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус тасгийн тоног төхөөрөмжүүд нь Олон Улсын жишигт нийцэхгүй, хүрэлцээгүй, зарим тоног төхөөрөмж огт байдаггүй учир чанартай шинэ төхөөрөмжүүд нийлүүлэн ашиглалтанд оруулах шаардлагатай.
Түлэгдэлтийн сүүлийн 3 жилийн судалгаа
Хүлээн авах тасаг | Хэвтэн эмчлүүлсэн | Нийт | ||||
Нийт | 0-16 нас | Нийт | 0-16 нас | Нийт | 0-16 нас | |
2010 он | 7670 | 3615 | 1107 | 773 | 8777 | 4388 |
2011 он | 9301 | 4303 | 1154 | 821 | 10455 | 5124 |
2012 он /Эхний 5 сар/ | 3810 | 1733 | 1241 | 935 | 5051 | 2668 |
2013 он /Эхний 6 сар/ | 977 | |||||
Нийт | 12180 |
Хот | Хөдөө | |||
Тоо | Хувь | Тоо | Хувь | |
2010 он | 3529 | 92.8% | 272 | 7.2% |
2011 он | 4322 | 91.8% | 385 | 8.2% |
2012 он /Эхний 5 сар/ | 3913 | 91.2% | 380 | 8.8% |
Төслийн зорилго
Монгол Улсын хэмжээнд гарч буй хүүхдийн түлэгдэлтийн тоог бууруулах, хүүхдийн түлэгдэлт өвчинд үзүүлэх эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэх, улмаар хүүхэд түлэгдэх эрсдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, анхан шатны тусламжийг ахуйн орчинд шуурхай, зөв авч хэрэгжүүлэх талаар иргэдийн болон эмч нарын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилт бүхий төслийг хамтран хэрэгжүүлэхэд төслийн гол зорилго оршино.
Хамтран ажиллагчид
Хөтөлбөр, төслийн удирдан зохион байгуулагч: “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” Төрийн бус байгууллага
Төсөл хэргэжих байршил: Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Түлэнхийн Tасаг
Сургалт зохион байгуулaгч: Монголын Түлэнхий Нөхөн Сэргээх Мэс Заслын Нийгэмлэг
Ерөнхий ивээн тэтгэгч: “Самсунг Электроникс” компани
Хавсралт дагалдах материал
- Хамтран ажиллах тухай гэрээ
- Хүүхдийн түлэгдэлтийн үед үзүүлэх анхны тусламж Видео заавар
- Үнийн санал авах урилга