Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын 2014-2015 онд хэрэгжүүлж буй “Хүүхдийг түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийн хүрээнд эдгээр зурагт хуудасыг А2 хэмжээтэйгээр нийт 5000 ширхэг хэвлүүлэн хот ба орон нутгийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгт түгээх ажил явагдаж байна. Үүнд “Дэлхийн Зөн” Олон улсын байгуулага нь салбар тус бүртээ 50 ширхэгээр тооцон нийт 1700, мөн хотын дүүргүүдийн болон бүх аймгийн яаралтай тусламжийн эмч нар нийт 1000 ширхэг зурагт хуудас хүлээн авч орон даяаар түгээх үйлст оролцож буйд талархал илэрхийлье!
Тараах зурагт хуудас нь:
1) Хүүхдийг түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх аргууд
2) Ахуйн түлэгдэлтийн үед үзүүлэх анхны тусламж
гэсэн 2 янз байна.
Энэхүү байгууллагууд нь өөрсдийн орон нутаг дахь салбараар дамжуулан зурагт хуудасыг өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, олон нийтийн газруудад тараан эцэг эхчүүдэд болон олон нийтэд мэдээлэл хүргэж байна. Мөн зурагт хуудсуудыг дээрх газруудад тараасан талаарх товч мэдээлэл, 5-10 ширхэг фото зургийг бидэнд ирүүлэх юм.
Хамтран ажиллах буй та бүхэнд дахин талархал илэрхийлье! Монголын үрс эрүүл байг!
Хүндэтгэсэн,
“Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ
Жич: Үлдсэн зурагт хуудасыг хэрэгцээтэй газарт хүргэх, улсын болон хувийн сургууль, цэцэрлэг, дэлгүүр, үйлчилгээний газарт байрлуулахыг хүсвэл бидэнтэй холбогдож үнэ төлбөргүй авна уу. Холбогдох утас: 99786832.