Шинэ жилээр Түлэнхийн төвд эмчлүүлж буй 0-10 насны 30 гаруй хүүхдийг баярлуулахаар Өвлийн өвгөн аав болон Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын залуус 2014 оны 12-р сарын 27-ны өдөр Түлэнхийн тасагт очсон юм. Шархандаа шаналсан бяцxан жаалуудад баяр хөөр бэлэглэж жаахан ч гэсэн өвчнийг нь мартуулж чадсан сайхан үйл явдал боллоо.
Хүүхдийн бэлгэнд орсон тоглоомон унагыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээж нарын холбооноос Т. Ундраа, Анармаа, Пүрэвсүрэн нар худалдан авч хандивласан бол хүүхдийн номуудыг Э. Индра, Монсудар хэвлэлийн газар, мөн Дэлхийн байгаль хамгаалах сангаас бэлэглэсэн билээ. Мөн түүнчлэн 365 Америк органик хүнс дэлгүүрээс амттан жүүс, Мөнх-Эрдэнээс алим жимс, Сараагаас алимны нухаш, живх хандивлав. Тус бүр 10,000 төгрөгтэй хадгаламжийн дэвтрийг Капитрон банкаас мөн бэлэглэлээ.
Санаачлагыг гарган бэлгийг цуглуулж багцалсан сайн дурын гишүүддээ болон өвлийн өвгөн аав болсон П. Энхбатад талархал илэрхийлье!