Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй Tөрийн бус байгууллага нь Монгол хүүхдийн эрүүл мэнд, эмчилгээний үр дүнг сайжруулах зорилготой, ашгийн бус, нийгэмд үйлчлэх сайн санааны байгууллага юм. Сайн дурын гишүүд нь цалинждаггүй бөгөөд анх 2010 онд үйл ажиллагаагaa эхэлcнээс хойш зургаан төсөл амжилттай хэрэгжүүллээ.
Хэрэгжүүлсэн төслүүдийнхээ хүрээнд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт инкубатор, амьсгалын аппарат зэрэг нийт 118.4 сая төгрөгийн үнэ бүхий 6 төрлийн 14 ширхэг чанартай шинэ тоног төхөөрөмж бэлэглэн ашиглалтанд оруулж өгснөөр олон зуун хүүхдийн эмчилгээ, эрүүл мэнд сайжирч буй үр дүнтэй байна. Энэхүү үйлсийг дэмжиж МУ-ын 38 байгуулага, аж ахуйн нэгж, дэлхийн 20 орноос 1200 гаруй хувь хүн, гэр бүл, хамт олон хандив өргөж хүүхдийн эрүүл мэднийн төлөө хувь нэмрээ оруулсан билээ.
ЭXЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгийн Нярай судлалын тасаг нь улсын хэмжээнд дутуу болон гүйцэт нярайд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг цорын ганц тасаг юм. Тус тасаг жилдээ дундажаар 9000 гаруй хүүхдэд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэгээс 900 гаруй нь дутуу төрсөн нярай байна. Нэг хоногт 28-32 нярайд 7 эмч, 17 сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээр нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Нярайн шарлалтыг судаснаас цус авахгүйгээр оношлох зориулалттай 2 ширхэг шинэ билиметрийг тус бүр гурван сая төгрөгөөр авч хандивласан юм. Одоогоор дутуу нярайн үзлэгийн амбулаторид хэрэглэгдэж өдөрт 60-с дээш тооны хүүхэдэд хэрэглэгдэж байна.
Нярай хүүхдийн эмгэг шарлалтыг оношлох зорилгоор нярайн судаснаас цус авч лабораторид илгээдэг ба энэ нь хатгалтын тоо ихэсгэх болон эмнэлгийн дотоод халдварыг үүсгэх эрсдэлтэй тул нярайн арьсан дээрх шарлалтыг хэмжигч билиметрийг оношлогоо эмчилгээнд нэвтрүүлэв.
Нийт эмчлэгдэж байгаа дутуу нярайн 90%-д эмгэг шарлалт үүсч үүнийг 72 цаг фото эмчилгээ хийх шаардлагатай байдаг ба 4 ширхэг фото аппаратын хүрэлцээ муугаас нярайн эмчилгээний хоног буурахгүй ихсэх хандлагатай байсан. Тиймээс бид тус бүр нь 12.2 сая төгрөгийн үнэтэй Нярайн эмгэг шарлалтын эсрэг фото эмчилгээний аппарат 2 ширхэгийг нэмж хандивлав.
Эдгээр нь 2013 оны 6-р сард ашиглалтанд орсноосоо хойш тасралтгүй ажиллаж, нэг дэх аппарат нь 10,404 цаг – 1,146 нярай; 2 дахь аппарат нь 3,665 цаг – 404 нярайн эмгэг шарлалтыг эмчлэхэд хэрэглэгджээ.
Дутуу нярайн тасагт ганцхан ширхэг Draeger фирмийн инкубатор байдаг бөгөөд энэ нь хамгийн сайн төхөөрөмж гэж тасгийн хамт олон онцолсны дагуу бид дахин нэг инкубаторыг 2012 оны Хүүхдийн баяраар хандивласан билээ.
Энэхүү ХБНГУ-д үйлдвэрлэсэн Draeger фирмийн 25.6 сая төгрөгийн үнэтэй Isolette 2000 загварын нярайн инкубатор нь ашиглалтанд орсноосоо хойш нийт 1,142 нярайг эмчилж бойжуулахад зориулагджээ.
Нярайн эрчимт эмчилгээнд хамгийн чанартай төхөөрөмжийг хандивласнаар цаашдаа олон жилийн турш баталгаатай ажиллаж зардалаа хэмнэхээс гадна, хамгийн гол нь олон мянган нярайн амь насыг аврахад зориулагдах сайн талтай юм.
Нярайн тасагт өмнө нь 4 ширхэг пульсоксиметртэй байсан ба тэдгээр нь маш хүнд 4 хүүхдэд хэрэглэгдэн бусад эмчилгээтэй хүүхдүүдэд байнгын хяналтын монитор дутагдалтай байсан учраас бид тус бүр нь 3 сая төгрөгийн үнэтэй 5 ширхэг пульсоксиметр нэмж бэлэглэсэн билээ. Уг аппарат нь хүүхдийн зүрх, амьсгал, халуун, хүчилтөрөгчийн ханамж, даралт зэрэг 5 чухал үзүүлэлтийг үзүүлж байдаг ба эдгээрээс аль нэг нь муудахад дохио өгч дуугаран хүүхдийн амь насыг аврахад чухал үүрэг гүйцэтгэдэг төхөөрөмж юм.
Эдгээр пульсоксиметрууд нь 2013 оны 6-р сард ашиглалтанд орсноосоо хойш тасралтгүй ажиллаж нийт 4,335 нярайн эмчилгээнд хэрэглэгджээ.
Proud of you…