ТӨСӨЛ 2017-2018
Увс аймаг Улаангом сум, Нярайн тасгийн чадавхийг сайжруулах
“Эрүүл Үрс – Гэрэлт Ирээдүй”  Төрийн бус байгууллага

 

 

 

 

 

Агуулга

  1. Төслийн товч танилцуулга
  2. Төсөл хэрэгжүүлэх багийн танилцуулга
  3. Төслийн үндэслэл
  4. Төсөл хэрэгжих байгууллагын танилцуулга
  5. Эрэлт хэрэгцээ шаардлага
  6. Төслийн зорилго, зорилт
  7. Санхүүжилт, төсөвлөлт
  8. Төслийн үр дүн

 

 

Төслийн товч танилцуулга

Төслийн нэр Улаангом сумын нярайн тасaг
Төсөл хэрэгжих газар Увс аймгийн Улаангом сумын Нэгдсэн эмнэлэг
Төсөл үргэлжлэх хугацаа 2017 оны 10-p сарын 1-с

2018 оны 7-p сарын 1

Төслийн зорилго Шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлж тасгийн чадавхийг сайжруулах
Төслийн зорилт Тоног төхөөрөмжийг нийлүүлснээр:

·      Нярайд үзүүлэх сэхээн амьдруулалт, яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлэx

·      Xүнд эмчилгээтэй нярайд эмчилгээ сувилгааг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх

·      Өвчлөл их үед тасгийн ачаалал нэмэгдэж тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдал арилах

·      Нярайн өвчлөл буурч, эндэгдэлийг аймгийн дунджаас бууруулж ажиллаx

Төслийн зорилтот хамрах хүрээ Улаангом сумын төвийн 4 өрхийн эмнэлэг болон 18 сумаас жилд 2000 гаруй нярай хүлээн авч нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

 

Төслийн удирдагч Бадамдоржийн Сарнай

 

Төслийн нийт санхүүжилт 20,380,000₮

 

Холбоо барих утас 96002369, 99270831

 

 

Төсөл хэрэгжүүлэх багийн танилцуулга

 

“Эрүүл Үрс – Гэрэлт Ирээдүй” Tөрийн бус байгууллага нь Монгол хүүхдийн эрүүл мэнд, эмчилгээний үр дүнг сайжруулах зорилготой, ашгийн бус, нийгэмд үйлчлэх сайн санааны байгууллага юм.

 

Сайн дурын гишүүд нь цалинждаггүй бөгөөд анх 2010 онд үйл ажиллагаагaa эхэлcнээс хойш нийт 340 сая төгрөгийн санхүүжилттэй 8 төсөл амжилттай хэрэгжүүлээд байна. ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт инкубатор, амьсгалын аппарат зэрэг нийт 118.4 сая төгрөгийн үнэ бүхий 6 төрлийн 14 ширхэг чанартай шинэ тоног төхөөрөмж бэлэглэн ашиглалтанд оруулж өгснөөр олон зуун хүүхдийн эмчилгээ, эрүүл мэнд сайжирч буй үр дүнтэй байна. Энэхүү үйлсийг дэмжиж МУ-ын 38 байгуулага, аж ахуйн нэгж, дэлхийн 20 орноос 1200 гаруй хувь хүн, гэр бүл, хамт олон хандив өргөж хүүхдийн эрүүл мэднийн төлөө хувь нэмрээ оруулсан билээ.

 

Мөн түүнчлэн 2014 онд Самсунг Электроникс компанийн санхүүжилтээр Xүүхдийг ахуйн түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж ГССҮТ-ийн харъяа Түлэнхийн тасагт арьс торлогч, хүчилтөрөгч өтгөрүүлэгч зэрэг 80,000 ам.долларын үнэ бүхий 14 нэр төрлийн 39 ширхэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлаж ашиглалтанд оруулсан. Уг хөтөлбөрийн хүрээнд ахуйн түлэгдэлтээс сэрэмжлүүлэx зорилготой ТВ шторк болон зурагт хуудсыг орон даяар түгээж, эмч нарт гарын авлага бэлтгэн хэвлүүлсэн юм.

 

 

Төслийн үндэслэл

 

МУ-д мэндэлж буй 38 хүүхэд тутмын 1 нь нэг хүртэлх насандаа, 2 нь тав хүртэлх насандаа эндэж байна гэсэн Дэлхийн Банкны судлагаа бий. Үүнд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг нь эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар юм. Манай улсад төрөлт ихсэж буй ч эмнэлэг, эмнэлэгийн тоног төхөөрөмжийн хангалтгүй байдлаас болж олон зуун хүүхэд хорвоог орхиж байгаа нь эмгэнэлтэй. Энэ байдлыг сайжруулж хүүхдийн эрүүл мэнд, амь насыг аврахын тулд зөвхөн засгийн газар, эрүүл мэндийн яам төдийгүй иргэн бүр сэтгэл гарган оролцож хувь нэмрээ оруулах нь зүйтэй юм.

 

Манай улсад ялангуяа баруун бүсийн аймагуудад нялхсын эндэгдэл өндөр байдаг ба баруун аймагуудаасаа Увс аймаг сүүлийн 5 нялсын эндэгдэлээрээ 1-р байранд орж байна. Увс аймаг нь 4 өрхийн эмнэлэг 18 сумын 80 мянган хүн ам ажиллаж хөдөлмөрлөн амьдарч байна. Монгол улсын хэмжээнд хотоос алслагдсан аймгуудын нэг бөгөөд дэд бүтэц муу хөгжсөн, ажилгүйдэл ихтэй эдийн засгийн хомсдол эрүүл мэндэд шууд нөлөөлдөг цаг хугацаа алддаг зэргээс төвөөс тусламж үйлчилгээ авахад удаан хомс байдагаас нас баралт ихтэй байна.

Улаангом сум нь Улаанбаатар хотоос 1380 км-т байрладаг.

 

 

Төсөл хэрэгжих байгууллагын танилцуулга

 

Улаангом сумын Нэгдсэн эмнэлгийн нярайн тасаг нь 18 сум, 4-н өрхийн эмнэлэгийн эх нярайд 2 дахь шатлалтын тусламж үйлчилгээг үзүүлж ажилладаг ба 2 их эмч, 5 сувилагч, 1 асрагч нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй 6 ортойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

Эмнэлгийн тоног төхөөрөмжөөс дуслын автомат шахуурга PAMP -1, хүчилтөрөгч өтгөрүүлэгч -2, отсос -1, амьсгал аппарат-1, монитор -1, инкубатор 2, халаах ширээ 1 гэсэн тоног төхөөрөмжүүдтэй тусламж үйлчилгээ үзүүлж байна.

 

 

Тасгийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд

Нийт хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн тоо:

Үзүүлэлтүүд 2014 он 2015 он 2016 он 2017 он   хагас жилээр
1 Хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн тоо 129 164 178 139
2 13 А маягтаар шилжүүлсэн хүүхдийн тоо 4 2 3 2
3 Нас барсан хүүхэд 24 20 16 8
4 Эмч нарын хамтарсан үзлэг хийсэн хүүхдийн тоо 46 38 51 35

 

Өвчлөлийн байдлаар нь авч үзэхэд:

Төрөх нярайн тасаг

Тус эмнэлгийн төрөх тасаг нь тойргын 18 сум 4 өрхийн эмнэлгийн төрөх насны эмэгтэйчүүдэд эх нярайн тусламж үйлчилгээ үзүүлдэг.

  • Төрөх тасагт нярайн чиглэлээр мэргэшсэн 2 их эмч, 5 сувилагч ээлжээр ажиллаж 6 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.
  • Нярайн дулаацуулах ширээ нярайн өрөө, хагалгааны блок, төрөх өрөө тус бүрт 1, нярайн электрон жин 2 ширхэг, инкубатар нярайн эмчилгээний өрөөнд 2 ширхэг, дуслын автомат шахуурга 2 ширхэг, фото эмчилгээний хуучин аппарат 1 ширхэг, амьсгалын аппарат 1ширхэгийг ашиглаж байна

2017 эхний 8 сарын байдлаар 1291 эх төрж, 1310 нярай эсэн мэнд төрсөн байна. Заалтын дагуу нярайн эмч зайлшгүй байх тохиолдлуудад кесар хагалгаанд 287 удаа, дутуу болон бусад эмгэг төрөлтүүдэд 160 тохиолдолд нярайн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

 

Үндсэн тоон үзүүлэлт:

Үзүүлэлтүүд 2014 он 2015 он 2016 он 2017он
1 Нийт төрсөн эх 1632 1860 1912 1290
2 Төрсөн нярай 1647 1875 1927 1305
3 Дутуу нярай 108 139 153 118
4 Нярайн эндэгдэл 24 20 16 8
5 Эмгэг төрөлтүүд 128 171 184 139

Нярайд үзүүлэх сэхээн амьдруулалт, яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлж хүнд эмчилгээтэй нярайд эмчилгээ сувилгааг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байгаа боловч тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж муу, орон байрны орчин нөхцөл хангалтгүй, эхчүүдийн эрүүл мэнд муу зэргээс нярайн өвчлөл эндэгдэл тууштай буурахгүй байна.

 

 

Эрэлт хэрэгцээ шаардлага

 

Нярайн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа нярайн өвчлөлөөр нь авч үзвэл дутуу төрөлт, тархины цусан хангамж хүчил төрөгчийн дутмагшил, шарлах эмгэг, гажиг зэрэг эмгэгүүд байна.

Өвчлөл их үед тасгийн ачаалал ихсэж хэвтэгсдийн тоо нэмэгдэж орны ачаалал хүрэлцээ муу тоног төхөөрөмжийн хангамж дутмаг байдаг.

Тасагт эмчлэгдэж байгаа хүнд нярайн зураглал:

Зураг 1. Тархины цусан хангамж хүчил төрөгчийн хүнд хэлбэрийн дутмагшлаас амьсгал зүрх судасны дутагдал өгч хүчил төрөгч болон бусад эмчилгээнд орсон 2 хоногтой нярай.

 

Зураг 2. Хугацаанаасаа өмнө дутуу төрсөн нярайн хүнд хэлбэрийн шарлах хам шинж. Фото шарлага эмчилгэний 2 өдөр.

 

Төслийн зорилго, зорилт

Зорилго: Шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлж тасгийн чадавхийг сайжруулах

Зорилт: Тоног төхөөрөмжийг нийлүүлснээр:

  • Нярайд үзүүлэх сэхээн амьдруулалт, яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлэx
  • Xүнд эмчилгээтэй нярайд эмчилгээ сувилгааг чанарын өндөр түвшинд үзүүлэх
  • Өвчлөл их үед тасгийн ачаалал нэмэгдэж тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдал арилах, орны тоо нэмэгдэх.
  • Нярайн эндэгдэлийг бууруулж ажиллаx

 

Санхүүжилт, төсөвлөлт

Төхөөрөмжийн нэр төрөл

 

Тоо Үнэ (төгрөг)
Нэгж Нийт
1 Дуслын автомат шахуурга

 

2  1,640,000  3,280,000
2 Биллиметр

 

2  2,350,000  4,700,000
3 Инкубатор

 

1  12,400,000  12,400,000
Нийт

 

5 20,380,000

 

 

Төслийн үр дүн

 

Улаангом сумын нярайн тасагт дутагдалтай байгаа орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжийг хандивлаж ашиглалтанд оруулснаар эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар дээшилж, улмаар аймаг, хот руу өндөр өртгөөр эмчилгээ хийлгэхээр явагсдын тоо буурах зэрэг эерэг үр дагаврууд бий болно.

Уг тасгийн чадавхийг сайжруулснаар:

  • Эмчилгээ оношлогооны үр дүн сайжрах
  • Нярайн өвчлөл эндэгдэл буурах
  • Эмчлүүлж буй бүх нярайг бодитоор хянан эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх
  • Нярай хүүхдийн хэвтэн эмчлүүлэх ор хоногийн тоо багасах зэрэг бодит үр дүн бий болох юм.

 

Хавсралт

Төсөл хэрэгжих тасгийн өнөөгийн байдал:

Donors Donation Currency Where When How
1 Ж.Гэрэлмаа (ТББ-ын гишүүн) 28,000.00 MNT Монгол 2016.06.23 данс
2 Xүүгийнхээ дурсгалд зориулав. Н.Эрдэнэбаяр 50,000.00 MNT Монгол 2016.07.08 данс
3 З.Цэнгүүн (Төрсөн өдрөөрөө хандивлав.) 1,719,000.00 MNT Монгол 2017.05.31 бэлэн
4 Sophie & Maya 194.00 USD Индонез 2017.08.03 paypal
5 З. Саруул (Байнгын хандивлагч) 20,000.00 MNT Монгол 2017.09.23 данс
6 П. Түвшинхүү (ТББ-ын гишүүн) 218,000.00 MNT Монгол 2017.10.25 данс
7 Б.Лхагважаргал 20,000.00 MNT Монгол 2017.10.30 данс
8 Г.Санчир 50,000.00 MNT Монгол 2017.10.30 данс
9 Амжилт 40,000.00 MNT Монгол 2017.11.17 данс
10 Б.Дамчаа 100,000.00 MNT Монгол 2017.11.20 данс
11 Б.Сарнай (ТББ-ын гишүүн) 500.00 USD Америк 2017.11.20 paypal
12 П.Бадамдоржийн гэр бүл 1,000,000.00 MNT Монгол 2017.11.28 данс
13 Б.Мөнхманлай 50,000.00 MNT Монгол 2017.11.28 данс
14 М.Чингүүн (Байнгын хандивлагч) 60,000.00 MNT Монгол 2017.12.05 данс
15 Б.Золжаргал 500,000.00 MNT Монгол 2017.12.19 данс
16 Б.Биндэръяа (Байнгын хандивлагч) 100.00 USD Индонез 2017.12.26 данс
17 Хүүхдийн эрүүл мэндийн төлөө 200,000.00 MNT Монгол 2017.12.28 данс
18 С.Хишигбаяр, охин Аминаa (ТББ-ын гишүүн) 256,700.00 MNT Бельги 2017.12.30 данс
19 Шинэзориг, Долгормаа нарын гэр бүл 30,000.00 MNT Бельги 2017.12.30 данс
20 SolaYoga Хандивын сургалт аян Г.Солонго 1,320,000.00 MNT Япон 2018.02.23 данс
21 Нэрээ дурдаагүй хандивлагч 15,000.00 MNT Монгол 2018.03.30 данс
22 Ч. Цэнгэл болон найзууд (Сөүл Маратон 2018) Ch. Tsengel and his friends (Seoul Marathon 2018) 2,500.00 USD Сингапур 2018.04.17 данс
23 Энхмаа, охин Дулам 50,000.00 MNT Солонгос 2018.04.22 данс
24 Ц.Галсанчимэдийн гэр бүл (Байнгын хандивлагч) 100,000.00 MNT Монгол 2018.04.26 данс
25 Н.Баясгалан 300,000.00 MNT Монгол 2018.04.26 данс
26 Maryna Kanivets 287,300.00 MNT Бельги 2018.05.01 данс
27 С.Хишигбаяр, охин Аминаa (ТББ-ын гишүүн) 287,300.00 MNT Бельги 2018.05.01 данс
28 Б.Өнөболд (Байнгын хандивлагч) 1,000,000.00 MNT Монгол 2018.06.01 данс
29 Нэрээ дурдаагүй хандивлагч 16,000.00 MNT Монгол 2018.06.04 данс
30 Э. Индра (ТББ-ын гишүүн) 508,000.00 MNT Хятад 2018.06.06 данс
31 Э.Алимаа (Байнгын хандивлагч) 20.00 USD Америк 2018.06.12 paypal
32 Ц.Алтанчимэг 20.00 USD Америк 2018.06.12 paypal
33 М. Баттулга 25,000.00 MNT Монгол 2018.06.13 данс
34 С. Хулан 150.00 USD Америк 2018.06.14 paypal
35 Х. Лхамаа 100,000.00 MNT Монгол 2018.06.16 данс
36 Энхмандахын гэр бүл 55,500.00 MNT Монгол 2018.06.21 данс
37 Нэрээ дурдаагүй хандивлагч 100,000.00 MNT Монгол 2018.06.21 данс
38 Д.Галбадрах, Б.Ижилмаа нарын гэр бүл 300,000.00 MNT Монгол 2018.06.26 данс
39 Ш. Мишээл 45,000.00 MNT Монгол 2018.06.27 данс
40 Чингис, Солонго, Номундарь 200,000.00 MNT Монгол 2018.06.27 данс
41 Цэдэв Эрдэмбилэг 500,000.00 MNT Монгол 2018.06.27 данс
42 Mandy 20,000.00 MNT Монгол 2018.06.27 данс
43 Аму Авто угаалга Тэмүүлэн Дашбат 100,000.00 MNT Монгол 2018.06.28 данс
44 Ф.Амина 25,000.00 MNT Монгол 2018.06.29 данс
45 Flower fairy team Цэдэв Сэлэнгэ 50,000.00 MNT Монгол 2018.06.29 данс
46 Э.Золзаяа (Төрсөн өдрөөрөө хандивлав.) 500,000.00 MNT Монгол 2018.06.29 данс
47 Specialized Career Consulting LLC Ч.Уянга 80,000.00 MNT Монгол 2018.06.29 данс
48 Gerel LUZ 50,000.00 MNT Монгол 2018.06.29 данс
49 Б.Билгүүнсувд 20,000.00 MNT Монгол 2018.06.29 данс
50 Э.Ананд 500,000.00 MNT Монгол 2018.06.29 данс
51 Ш. Анармаа (ТББ-ын гишүүн) 250,000.00 MNT Монгол 2018.06.30 данс
52 Ц.Цацрал 50,000.00 MNT Монгол 2018.06.30 данс
53 М.Онон 10,000.00 MNT Монгол 2018.06.30 данс
54 Мөнхчулуун Цогтоо 50,000.00 MNT Монгол 2018.07.01 данс
55 Алтанзаяа 244,000.00 MNT Монгол 2018.07.02 данс
56 М.Идэрбаатарын гэр бүл (Байнгын хандивлагч) 50,000.00 MNT Монгол 2018.07.04 данс
57 Д.Энхбат 50,000.00 MNT Монгол 2018.07.04 данс
58 Бат-Эрдэнэ, Номинчулуун нарын гэр бүл (Байнгын хандивлагч) 100,000.00 MNT Монгол 2018.07.04 данс
59 William, Bola (ТББ-ын гишүүн), Enkule нараас 221,000.00 MNT Монгол 2018.07.04 данс
60 Батхишиг 10,000.00 MNT Монгол 2018.07.05 данс
61 Монгол радио тайсо 50,000.00 MNT Монгол 2018.07.06 данс
  Нийт дүн:
11,980,800.00 MNT
3,484.00 USD