UB Twestival 2011

“Монголчууд бид сайн үйлс дэлгэрэх болтугай гэж олантаа хэлдэг. Монголын халуун элгэн залуус тэр дундаа цахим ертөнцөд мөрөө үлдээх Монголын жиргээчид анх удаагаа UBTwestival нэрийн доор  цугларч, нийгэмд төдийлөн ойшоогддоггүй хэсэг бүлэг хүмүүс болох хараагүй хүүхдүүдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, тэдний хувь хүний хөгжилд зориулан мөнгөн хандив босгох зорилт тавьсныг дуулгахад таатай байна. Энэхүү зорилтынхоо хүрээнд бид Save Infants – Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй сайн дурын байгууллагатай хамтран ажиллах болсон бөгөөд UBTwestival-с олох бүх oрлогыг 100% хараагүй хүүхдүүдийн 116-р сургуульд туслахад зориулахаар боллоо.

Бид UBTwestival-г зохион байгуулагчдийн хувьд энэ сонголтыг нээлттэй, шударга байдлаар явуулсан гэдгийг дурдах нь зүйтэй байх. Бид 3 долоо хоногийн өмнөөс санхүүжилт хэрэгцээтэй байгаа сайн үйлсийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч хувь хүн, байгууллагуудыг хүсэлтээ ирүүлэх уриалга гаргасны дагуу бидэнд 4 байгууллага хандсан. Тэдгээр нь Edurelief, Indigotuv, Lotus Children Centre, Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй гэсэн байгууллагууд байснаас бид урьд өмнө нь хийсэн ажлуудын үр дүн, нийгэм дэх чухал асуудлыг дэмжсэн байдал, ирээдүйд хэрэгжүүлэх төсөл, санаачилга зэргийг харгалзан удаах нь буюу 100% Монгол залуусын дэмжлэгтэй  Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй байгууллагын дээрх төслийг сонгосон болно.

“Save Infants- Эрүүл Үрс” нь дэлхийн олон оронд сурч ажиллаж буй залуус хүүхдийн төлөөх сайн үйлсийн нэгдэл бөгөөд тэд 2010 оны 1-р сараас эхлүүлэн үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

UBTwestival-д хандаж хүсэлтээ ирүүлсэн байгууллагууддаа мөн байгууллага нэр дэвшүүлсэн жиргээчиддээ баярлалаа, та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье!”

 

“I am writing to confirm that Save Infants has been selected by the organizing team in Ulaanbaatar to be the recipient of Twestival 2011 and we have officially approved this selection.  I am thrilled to learn more about your nonprofit’s work and look forward to highlighting your efforts on March 24th.  Congratulations!

100% of our donations will go towards supporting projects and the breakdown of the impact for donors will be great to see. We are looking forward to following the progress and helping you grow with social media.

Please let me know if you have any questions at all.”

Thank you.

Amanda

Founder, Twestival

http://twestival.com

 

“As the organizer of the first UBTwestival, a Mongolian twitter community fundraising event, we were extremely happy to have worked with ‘Save Infants’ NGO to jointly raise funds critically needed for building a training ground for the blind and partially blind children at the special needs school No. 116.

The team behind ‘Save Infants’ is one of few “less talking and more action” NGOs that fully commits itself to helping and promoting compassion towards underprivileged children in Mongolia. They are a leading example of young Mongolians creating opportunities, bringing changes to the society by mobilizing funds from Mongolians living throughout the world.”

UBTwestival Team