ТӨСӨЛ 2018-2019

Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймаг. Говийн бүсийн нярайн тасгуудыг тоног төхөөрөмжөөр хангах

“Эрүүл Үрс – Гэрэлт Ирээдүй”  Төрийн бус байгууллага

Агуулга

  1. Төслийн товч танилцуулга
  2. Төсөл хэрэгжүүлэх багийн танилцуулга
  3. Төслийн үндэслэл
  4. Эрэлт хэрэгцээ шаардлага
  5. Төслийн зорилго, зорилт
  6. Хамтран ажиллагчид
  7. Хавсралт дагалдах материал

Төслийн товч танилцуулга

Төслийн нэр

Говийн бүсийн нярайн тасгуудыг тоног төхөөрөмжөөр хангах

Төсөл хэрэгжих газар

  1. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг нярайн тасаг (аймгийн төв Чойр)
  2. Өмнөговь аймгийн Шаравын нэрэмжит БОЭТөв
  3. Дундговь аймгийн Г.Тувааны нэрэмжит нэгдсэн эмнэлэг нярайн тасаг
  4. Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг нярайн тасаг (аймгийн төв Сайншанд)
Төсөл үргэлжлэх хугацаа 2018 оны 10-p сарын 01-с

2019 оны 03-p сарын 31

Төслийн зорилго Шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлж нярайн тасгийн чадавхийг сайжруулах
Төслийн зорилт Тоног төхөөрөмжийг нийлүүлснээр:

  • Нярайн эндэгдлийг, тэр дундаа дутуу нярайн эндэгдлийг бууруулах
  • Нярайд үзүүлэх эрчимт эмчилгээ, яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх
  • Хүнд, хүндэвтэр эмчилгээтэй нярайн эмчилгээ сувилгааг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх
  • Тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдлыг арилгах
Төслийн удирдагч Б.Бат-Энх
Төслийн нийт санхүүжилт 370.000.000₮
Төслийн санхүүжүүлэгч Энержи Ресурс ХХК
Холбоо барих утас 99062992, 99004711

 

Төсөл хэрэгжүүлэх багийн танилцуулга

 “Эрүүл Үрс – Гэрэлт Ирээдүй” Tөрийн бус байгууллага нь Монгол хүүхдийн эрүүл мэнд, эмчилгээний үр дүнг сайжруулах зорилготой, ашгийн бус, нийгэмд үйлчлэх сайн санааны байгууллага юм.

 Сайн дурын гишүүд нь цалинждаггүй бөгөөд анх 2010 онд үйл ажиллагаа эхэлcнээс хойш нийт 360.380.000 төгрөгийн санхүүжилттэй 9 төсөл амжилттай хэрэгжүүлээд байна. Хэрэгжсэн төслүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Төслийн үндэслэл

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын ажлын байр, эдийн засгийн үзүүлэлтээс хамаарч говийн бүсийн аймгуудын хүн амын тоо өссөлттэй байгаа. Үүнийг дагаад говийн бүсийн эмнэлэг тэр дундаа төрөх, нярайн тасгуудын ачаалал нэмэгдсэн судалгаа гарсан байна.

 

1. Өмнөговь аймаг

2012 онд Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг нь Бүсийн Оношилгоо эмчилгээний төв болж өргөжсөнөөр төрөх тасагт жилд 1181-1200 эх амаржсанаас 49% нь хөдөө орон нутгаас ирж төрсөн. 2018 онд нярайн эндэглэл өсөлттэй байгааг доорхи графикаар харуулсан байна. Нярайн эндэгдлийн шалтгаанд амьсгалын гачаал, тархины хүчилтөрөгчийн дутагшил, бүтэлт, төрөлхийн хөгжлийн гажиг, эх доторх халдвар байна.

Нярайн эндэгдлийг түвшинг бууруулахын тулд төрөх үед эх хүүхдэд үзүүлэх тусламж, нярайн эрт үеийн тусламж үйлчилгээг сайжруулахын тулд сүүлийн үеийн дараах тоног төхөөрөмж хэрэгцээтэй байна.

Шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт (Өмнөговь аймаг)

Тасаг нэгж

Тоног төхөөрөмжийн нэр

Тоо ширхэг
Төрөх тасгийн нярайн эрчимт эмчилгээ Инкубатор 1
Хяналтын монитор 2
Биллиметр 1
Зөөврийн пульсоксиметр 5
Хүчилтөрөгч өтгөрүүлэгч 4
Лед гэрэлтэй фотоаппарат 4
Тариурын автомат шахуурга 4
Дуслын автомат шахуурга 2
Цусны хүчил суурийн тэнцвэрийг тодорхойлох  аппарат 1
Неопафф 1
Блендер 2
Хүүхдийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ Амьсгалын аппарат /Drager/ 1
Функциональ ор /цээж өндөрлөх/ хашлагатай/ /хүүхдийн эрчимт эмчилгээ, нярайн өрөөнд/ 4
Судас гэрэлтүүлэгч 2
Офтальмоскопи 1

 

2. Дундговь аймаг

Дундговь аймгийн төрөх тасагт жилдээ 800-900 эх амарждаг. Энэ нь аймгийн нийт төрөлтийн 93,1%-ийг эзэлдэг бөгөөд 28 тохиолдол буюу нийт төрөлтийн 3,6%-ийг дутуу төрөлт эзэлж байна. 2018 оныг хүртэл 108 төрлийн өвчлөл аймгийн хэмжээнд бүртгэгдсэн.

Өвчний үндсэн шалгаан нь:

  • нярайн төрөлхийн гажиг
  • дутуу нярайн амьсгал хямралын хам шинж, уушгины хатгалгаа
  • бүтэлт түүний суурин дээр үүссэн тархины хүчилтөрөгч цусан хангамжийн дутагдал өвчин
  • нярайн шарлалт,  цөөн тохиолдол нь үжил халдвар байна.

Доорхи графикаар нярайн эндэгдлийн шалгааныг харуулсан байна.

Эрт нярайн нас баралтыг бууруулахад ургийн гажгийг эрт оношилж эмчлэхэх юм. Мөнтүүнчлэн нярайн бүтэлт, амьсгал хямралын гачаал өвчинг системтэй үр дүнтэй эмчлэхийн тулд хүчил суурийн тэнцвэрийг тодорхойлох аппарат нэн шаардлагатай.

Шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт (Дундговь аймаг)

Нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн нэр

Тоо ширхэг

ЭХО 3D/4D 1
Хүчил суурийн тэнцвэрийг тодорхойлох аппарат 1
Хяналтын монитори 3
Автоклав 1
Яаралтай тусламжийн тэргэнцэр 1
Нярайн пульсоксиметр 1
Фото эмчилгээний аппарат 2
Биллиметр 1
Нярайн электрон жин 1
Хүчилтөрөгч өтгөрүүлэгч 1

 

3. Дорноговь аймаг

Дорноговь аймгийн хэмжээнд 2017 оны байдлаар 0-5 хүртэлх насны хүүхдийн нас баралтын 82.3%-ийг нярайн эндэгдэл, 77.7%-ийг эрт нярайн эндэгдэл, 71%-ийг дутуу, бага жинтэй нярай эндэгдэл эзэлж байна гэсэн судалгаа гарсан байна. Судалгаанаас харахад нярайн эндэгдлийг  бууруулахад эхийн жирэмсний хяналтыг сайжруулах, дутуу төрөлтийг бууруулах, нэгэнт дутуу төрсөн тохиолдолд сурфактант эмчилгээг хийснээр нярайн эндэгдлийг хамгийн багадаа 30% бууруулах боломжтой гэсэн тооцоолол хийгдсэн. Үүний тулд нярайн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад тоног төхөөрөмжийг дутагдлыг арилгах шаардлагатай.

Шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт (Дорноговь аймаг)

Нэн шардлагатай тоног төхөөрөмж

Тоо ширхэг
Nasal СРАР аппарат 1
СРАР аппаратанд ашиглагдах хэрэгслүүд /хамар залгиурын гуурс, хамрын макс, холбох хэрэгслүүд / 10
Нярайн хяналтын монитор

/Нярайн мажиат /

1
NEOPAP /  дутуу нярайн эерэг даралт өгдөг аппарат/ 1
Билирубинметр 1
Амьсгалын  аппарат /хүүхэд / 1
LED гэрэлтэй фото эмчилгээний аппарат 1
LED гэрэлтэй ларингоскоп

/хүүхдийн , нярайн/

1
Пульсоксиметр

/хөдөлгөөнтэй /

/нярайн зүрхний гажиг эрт ирүүлэх /

1
Нярайн өндөр, жин хэмжигч 1
Судас тодруулагч 1
Отсосс 1
Хүчилтөрөгчийн бортог

/ зөөврийн10л /

2
Зөөврийн пульсоксиметр 2

 

4. Говьсүмбэр аймаг

Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхэд, нярайн тасаг нярайн түргэн тусламжийн үйлчилгээ эмчилгээг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэхүү зорилтын хүрээнд нярайн түргэн тусламж тасаг нээж дараах нярайн тоног төхөөрөмжийн эрэлт үүссэн байна.

Шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт (Говьсүмбэр аймаг)

Материалын үнэт зүйлийн  нэр

Хэмжих нэгж

Тоо

Фото эмчилгээний аппарат 

ш

2

Нярайн амьсгал дэмжигч аппарат

ш

1

Хяналтын монитор

ш

2

Нярайн инкубатор

ш

1

Билирубин хэмжигч

ш

1

Автомат шахуурга

ш

2

Дуслын автомат шахуурга

ш

1

Отсос /Цэр соруулах /

ш

2

Хүчилтөрөгч өтгөрүүлэгч

ш

2

Судас тодруулагч

ш

1

Хүүхдийн ор супер

ш

2

Ларингоскопия

ш

1

Нярайн электрон жин

ш

1

Тэргэнцэр (Нярайн тасагт эм тарианы)

ш

4

Хүүхэд нярайн эндэгдэл буурахгүй байгаад нөлөөлөх хүчин зүйлсийн нэг нь хөдөө, орон нутгийн эмнэлгүүдийн наад захын шаардлагатай тоног төхөөрөмж байхгүй, эсвэл хүрэлцээ муу байдал юм. Энэ байдлыг сайжруулж хүүхдийн эрүүл мэнд, амь насыг аврахын тулд зөвхөн засгийн газар, эрүүл мэндийн яам төдийгүй иргэн бүр сэтгэл гарган оролцож хувь нэмрээ оруулах нь зүйтэй юм.

 

Эрэлт хэрэгцээ шаардлага

Нярайн эндэгдлийн шалтгаанд амьсгалын гачаал, тархины хүчилтөрөгчийн дутмагшил, бүтэлт, төрөлхийн хөгжлийн гажиг, эх доторх халдвар байна. Мөн дутуу төрөлттэй холбоотой байдлууд нярайн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйл болж байна.

Нярайн эрт үеийн эндэгдлийн түвшинг бууруулахын тулд төрөх үед эх, хүүхдэд үзүүлэх тусламж, нярайн эрт үеийн  тусламж үйлчилгээг сайжруулахад  нэн шаардлагатай тоног төхөрөмжөөр  хангах хэрэгцээ байна.

 

Төслийн зорилго, зорилт

Зорилго: Нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлж нярайн тасгийн чадавхийг сайжруулах

Зорилт: Тоног төхөөрөмжийг нийлүүлснээр

          • Нярайн эндэгдлийг, тэр дундаа дутуу нярайн эндэгдлийг бууруулах
          • Нярайд үзүүлэх эрчимт эмчилгээ, яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх
          • Хүнд, хүндэвтэр эмчилгээтэй нярайн эмчилгээ сувилгааг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх
          • Тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдлыг арилгах

 

Хамтран ажиллагчид

Төслийн удирдан зохион байгуулагч: “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй”  Төрийн бус байгууллага

Төслийн санхүүжүүлэгч: Энержи Ресурс ХХК

Хавсралт дагалдах материал

  1. Хамтран ажиллах гэрээ
  2. Үнийн санал авах урилга энд дарж авна уу.