Сайн байнуу? Танай вебсайт их таалагдлаа. Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаад үнэхээр баяртай байна. Би дэмжиж байна. Би ийм зовлон туулж байсан, маш сайн мэднэ. Миний хүү төрөөд 6 сарын хугацаанд 3 удаагийн шат дараалсан хагалгаанд (эх нялхсын ерөнхий мэс засалын тасагт) орсон юм. Тэр үед үнэхээр хэцүү байсан. Маш олон хүүхэд янз бүрийн өвчний оношоор их хагалгаанд ордог. Ихэвчлэн агаарын бохирдол болон хоол хүнснээс л болж хүүхдүүд янз бүрийн өвчтэй төрж байгаа. Монголын маань эмч сувилагч нар үнэхээр чин сэтгэлээсээ л хандаж байсан. Нэг хэцүү юм гэвэл хэрэгтэй гэсэн эм тариа эмнэлэгт хүрэлцээ муутай, зарим эм тариа байдаггүй.
Хүү минь давгүй сайн болоод эмнэлгээс гарсан. Одоогоор их тураалтай байгаа. Гэхдээ сувилалын цэцэрлэгт явж байгаа. Жил гаруй хугацаанд хөөцөлдөж байж оруулсан. Их олон хүүхэдтэй юм билээ. Манай монголд дутуу юм их байна. Өвчтэй хүүхдүүдэд чиглэсэн байгууллага маш ховор юм билээ.
Танай байгууллагын үйл ажиллагааг бүрэн дэмжиж байнаа. Надад туслах бололцоотой юу л байна түүгээрээ хандив өгнөө. Би бас сайн санааны үйлс хийх юмсан гэж бодож явдаг. Ийм санаатай улс бас их цөөхөн юм. Цаашдаа холбоотой байна гэж бодож байна. Түр баяртай.
Sain baitsgaana uu?
Gerelt ireedui ur huuhdiinhee gaihaltai saihan ajil hiij baigaa zaluuchuud ta nartaa bayarlalaa.
ta nariin ajil uilsed ulam ih amjilt husie!
eh huuhdiin eruul mendiin undesnii tuwiin hamt olon ta nartaaa uneheer bayarlalaa bi odoogoor oyutan tanai towd turj blaaa sain emch suwilagchdiinhaa buyanaar ohin bid 2 hundrelgui shan tursunduu chin setgeleesee bayarlaj yawdag odoohondoo nadad ih bololtsoo bhgui ch gsn bi ajild orhooroo bolomjii bolood irheeere ta buhend zaawal ergeed hariu tus bolj handiw urgunuu.