Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Төвд эмчилгээний төрлөөрөө ангилагдсан тасгууд байдгаас ХЭЭТ буюу Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг (Pediatric intensive care unit) нь улсын бүх эмнэлгүүдээс ирэх 1 сартайгаас 18 насны өвчин нь хүндэрсэн хүүхдүүдэд эмчилгээ хийдэг аж. Улсын хэмжээний үйлчилгээтэй гэхээр аймаг орон нутаг болон сум дүүргүүдийн харъяалалын бүх хүүхдүүд багтах нь ойлгомжтой.

ХЭЭТ нь тасгийн эрхлэгчтэйгээ нийлээд 7 их эмчтэй, сувилгаа сувилахуйг хариуцсан 1 зохион байгуулагч буюу менежертэй, 12 эмнэлгийн ортой үүнд нийт 16 сувилагчаас нэг ээлжинд 4 сувилагч ажиллаж мөн өдрийн 1 сувилагч байдаг нь хүүхдүүдийнхээ шинжилгээг бүрдүүлэх, эмчилгээнд нь аваад явах зэргийг хариуцаж байдаг, мөн тусгай үйлчилгээний газарт хамаарагддаг 4 асрагчтай бөгөөд нэг ээлжинд нэг асрагч ажилладаг юм байна.

Өвчлөлийн байдал нь тухайн үедээ Mонголд түгээмэл байгаа өвчин байдаг бөгөөд ерөнхийдөө эмчлүүлэхээр ирсэн хүүхдүүдийн зовиур дийлэнх 4 төрөлтэй байгаагаас үүний 40-50% нь амьсгалын замын өвчтэй байдаг аж. Үүнд хатгалгаа, ларингит гэж нэрлэгдсэн хоолой боодог өвчин, астма хэмээх гуурсан хоолойн агшилт гэх мэт амьсгалын замын өвчин багтдаг гэнэ. Хоёрдугаар өвчин нь мэдрэлийн болон мэдрэлийн тогтолцооны өвчинд унадаг татдаг хүүхдүүд, тархины цус харвалт, идээт менингит гэх мэт тархь толгойтой холбоотой өвчин байна. Гуравдугаарх нь хоол боловсруулах замын өвчин буюу хамгийн түгээмэл нь хурц болон архаг суулгалтууд . Дөрөв дэхь нь эм хорт бодисын хордолт байдаг байна. Үүнд буруу эм хэрэглэснээс, эсвэл тунг нь хэтрүүлснээс хордсон, өвлийн улиралд угаарын хийд хордсон, янз бүрийн цавуу цэвэрлэгээний нунтаг, уусмалуудад хордсон байх тохиолдлууд гардаг хэмээн хүүхдийн их эмч А. Оюунчимэг ярилаа.

Хүүхдийн эндэлт сүүлийн жилүүдэд 10% байсан бол 2009 оны байдлаар 7%-8% байсан байна. Уг эндэгдлийн бүтэц нь шалтгааны тоогоор 1. амьсгалын замын өвчин, 2. төрөлхийн зүрхний гажиг, 3. мэдрэлийн өвчин, цус харвалтууд , менингит, 4. суулгалтууд байсан байна.

Сүүлийн үед ХЭЭТ-д ирж байгаа төрөлхийн гажигтай, тэр тусмаа төрөлхийн зүрхний гажигтай хүүхдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдэж байгаагийн улмаас эндэгдлийн хувьд бүтцийн өөрчлөлт гарч байгаа нь энэ. Эх нялхасын төвийнхөн хэцүүг хэцүү гэж шантралгүй дутагдаж байгаа зүйлсээ Mонгол ухаанаар гүйцэлдүүлж бяцхан үрсээ анагаах үйлсэд хүчин зүтгэсээр байгаа билээ.

Энэхүү сэхээний тасагт xүүхдийн биеийг муудахад дохио өгдөг хяналтын монитор маш дутагдалтай байгаа учир бүгдээрээ бодит ажил хийж хүүхдийн эндэгдлийг багасгахад өөрсдийн хувь нэмрээ оруулцгаая!!