2011/06/03
Японы Хитоцубаши их сургуулийн ”Ikkyosai” фестиваль 11 сарын 5-аас 7-ны өдрүүдэд зохиогдсон билээ. Уг фестивальд оролцон, Монгол үндэсний хоол хуушуураа хийж худалдах ажил маань маш амжилттайгаар зохион байгуулагдан өнгөрлөө.
Фестивалийн 3 хоног болон түүний бэлтгэл ажилд Хитоцүбаши их сургууль болон Япон улсад ажиллаж амьдарч буй 25 оюутан залуус маань цаг заваа харамгүй гарган оролцож, Монгол үрсийнхээ эрүүл мэндийн төлөө гэсэн зорилгын ...
2011/06/03
“Монгол хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө Монголчууд өөрсдөө хөдөлж хувь нэмэрээ оруулж бгаад сэтгэл хангалуун байна. Японы Хитоцубаши Их сургуулийн монгол оютнууд ч гэсэн энэхүү аянд өөрсдийн хувь нэмэрээ оруулахаар шийдлээ.
11 сарын 5,6,7 нд манай сургуулийн өдөрлөг болон манай сургуулийн бүх оюутнууд болон ойр хавийн оршин суугчид цугларна. Монгол оюутнууд маань жил болгон монголоо сурталчилах зорилгоор монгол хоол хийж зардаг уламжлалтай ...
2011/06/03
“Бяцxан үрсдээ туслаx санаачлага гаргасанд баярлалаа.
Бид Японы Токушима xотод анагааxын чиглэлээр сурдаг оюутнууд бна.
Энэ xөдөлгөөнд бага ч гэсэн нэмэр болоё гээд бид эндээ мөнгөө цуглуулцгааж байна. 9 сарын 17-с xойш одоогийн байдлаар 6-н xүн xандив өгч 14,000 йенд xүрээд байна. Бид энэ мөнгөө 9/27-г xүртэл цуглуулж байгаад хандивын дансанд шилжүүлнээ.”
2011/06/03
“I better donate money to save infants than going out on Friday night and spending on alcohol. This gives more value to my life. And appreciate small things which is a big thing at the end. I can save a whole life that will bring happiness to whole family and whole country.”
2011/06/03
“Save Infants- Эрүүл Үрс балчир хүүхдийн төлөөх аяныг зохион байгуулж, олны дэмжлэг, үзэл санааг зөв зүйлд чиглуулж байгаа хэсэг залуусын маань ажил бол бидний хүсэл зорилгын нэгээхэн илэрхийлэл болон гарч ирлээ гэж бодож байна. Аливаа зүйлийг ам ангайж хүлээж хэвтэх биш өөрсдөөсөө, өнөөдрөөсөө эхэлбэл болдогийг харуулсан, цаг үеээ олсон буянтай ажил болж байгаa юм байна. Та бүхэнд улам их амжилтыг ...
2011/06/03
“Та өнөөдрийн Монголыг гэнэт нэг өдөр өөрчилчихөж чадахгүй. Бид нар Монголыг өөрчлөмөөр байна, өөрчлөгдөөсэй гэж хүсэж байгаа бол хэн нэгний, ямар нэгэн их бага хурлын шийдвэрээс шалтгаалахгүйгээр өөрсдийн чадах чинээндээ нийгэмд шаардлагатай байгаа хамгийн наад захын зайлшгүй хэрэгцээтэй зүйлсээсээ эхэлж өөрчлөцгөөе. "Монголын ирээдүй" энэ тэр ч гэж бодохгүйгээр "хэн нэгэн нялх бяцхан амьтан"-д тусалцгаая. Ганц төгрөг ганцдахгүй, хоёр төгрөг хоёрдохгүй ...
2011/06/03
“Save Infants-Эрүүл Үрс аянг дэмждэгээ юуны түрүүнд хэлмээр байна. Аянг эхлүүлээд эхний ээлжинд багаж хэрэгсэл эмнэлэгт хандивласан явдал бол бяцхан үрсийн минь эрүүл мэндэд том хувь нэмэр болохоос гадна хүмүүст маш том урам өгсөн үйл явдал болсон гэж хувьдаа дүгнэж байна.
Би энэхүү аянд ч гэсэн өөрийн гэсэн тус нэмэрээ өргөмөөр санагдаад имайл бичиж байна. Миний хувьд бол би Японд сурдаг ...
2011/06/03
“Монголоо гэсэн сэтгэлтэй олон хүн байгаа, гэвч ийм сайн үйлс хийж эхэлсэн нь ховор болов уу. Өчигдөр мэдээ үзэж байхад Эх нялхасын клиникт бүүр ор байхгүй коридоороор нь гудас дэвсээд хүүхдээ хэвтүүлчихсэн, ээж нар нь хажууд нь сууж байна лээ. Аймар байгаа биз. Муухай ханиад их байгаа гэнээ бас.
Миний бодлоор дэлхий дээр манайх шиг утаатай, ийм их хүнд хүнд асуудалтай ...
2011/06/03
“Үнэхээр Монголын ирээдүйд өөрчлөлт хийх ёстой хүмүүс, одоо мэндэлж байгаа бяцxан үрс мань эрүүл төрж өсөх хэрэгтэй. Миний хувьд зохих ёстой түвшинд хүрч, сурч боловсорсныхоо дараа эх орондоо очиж ажиллаж амьдарна гэсэн бодолтой байдаг. Монгол улсын төлөө юу ч хийж, юугаа ч зориулахад бэлэн гэдгээ л мэдэж байна.
Монгол улсын тухай бодох тусам, тэнд амьдарч байгаа ах эгч, жоохон дүү нараа ...