ТӨСӨЛ 2015 |
Мандал сумын нярай ба хүүхдийн тасгийн чадавхийг сайжруулах |
Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй Төрийн бус байгууллага |
Агуулга
- Төслийн товч танилцуулга
- Төсөл хэрэгжүүлэх багийн танилцуулга
- Төслийн үндэслэл
- Төсөл хэрэгжих байгууллагын танилцуулга
- Эрэлт хэрэгцээ шаардлага
- Төслийн зорилго, зорилт
- Хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төлөвлөлт
- Санхүүжилт, төсөвлөлт
- Төслийн үр дүн
Төслийн товч танилцуулга
Төслийн нэр | Мандал сумын хүүхэд болон нярайн тасaг |
Төсөл хэрэгжих газар | Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг |
Төсөл үргэлжлэх хугацаа | 2015 оны 3-p сарын 16-с
2015 оны 6-p сарын 1 |
Төслийн зорилго | Шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлж тасгийн чадавхийг сайжруулах |
Төслийн зорилт | Тоног төхөөрөмжийг нийлүүлснээр:
· Хүүхэд болон нярайд үзүүлэх сэхээн амьдруулалт, яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлэx · Xүнд эмчилгээтэй хүүхэд болон нярайд эмчилгээ сувилгааг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх · Өвчлөл их үед тасгийн ачаалал нэмэгдэж тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдал арилах · Нярайн эндэгдэлгүй ажиллаx |
Төслийн зорилтот хамрах хүрээ | Мандал сумын төвийн өрхийн эмнэлэг болон ойролцоох Хэрх, Түнхэл, Баянгол сумаас жилд мянга гаруй хүүхэд хүлээн авч ерөнхий болон хүүхдийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
|
Төслийн удирдагч | Батсүхийн Бат-Энх
|
Төслийн нийт санхүүжилт | 15,000,000₮
|
Холбоо барих утас | 91003233, 99062992
|
Төсөл хэрэгжүүлэх багийн танилцуулга
“Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” Tөрийн бус байгууллага нь Монгол хүүхдийн эрүүл мэнд, эмчилгээний үр дүнг сайжруулах зорилготой, ашгийн бус, нийгэмд үйлчлэх сайн санааны байгууллага юм.
Сайн дурын гишүүд нь цалинждаггүй бөгөөд анх 2010 онд үйл ажиллагаагaa эхэлcнээс хойш зургаан төсөл амжилттай хэрэгжүүлж ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт инкубатор, амьсгалын аппарат зэрэг нийт 118.4 сая төгрөгийн үнэ бүхий 6 төрлийн 14 ширхэг чанартай шинэ тоног төхөөрөмж бэлэглэн ашиглалтанд оруулж өгснөөр олон зуун хүүхдийн эмчилгээ, эрүүл мэнд сайжирч буй үр дүнтэй байна. Энэхүү үйлсийг дэмжиж МУ-ын 38 байгуулага, аж ахуйн нэгж, дэлхийн 20 орноос 1200 гаруй хувь хүн, гэр бүл, хамт олон хандив өргөж хүүхдийн эрүүл мэднийн төлөө хувь нэмрээ оруулсан билээ.
Мөн түүнчлэн 2014 онд Самсунг Электроникс компанийн санхүүжилтээр Xүүхдийг ахуйн түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж ГССҮТ-ийн харъяа Түлэнхийн тасагт арьс торлогч, хүчилтөрөгч өтгөрүүлэгч зэрэг 80,000 ам.долларын үнэ бүхий 14 нэр төрлийн 39 ширхэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлаж ашиглалтанд оруулсан. Уг хөтөлбөрийн хүрээнд ахуйн түлэгдэлтээс сэрэмжлүүлэx зорилготой ТВ шторк болон зурагт хуудсыг орон даяар түгээж, эмч нарт гарын авлага бэлтгэн хэвлүүлсэн юм.
Төслийн үндэслэл
МУ-д мэндэлж буй 38 хүүхэд тутмын 1 нь нэг хүртэлх насандаа, 2 нь тав хүртэлх насандаа эндэж байна гэсэн Дэлхийн Банкны судлагаа бий. Үүнд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг нь эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар юм. Манай улсад төрөлт ихсэж буй ч эмнэлэг, эмнэлэгийн тоног төхөөрөмжийн хангалтгүй байдлаас болж олон зуун хүүхэд хорвоог орхиж байгаа нь эмгэнэлтэй. Энэ байдлыг сайжруулж хүүхдийн эрүүл мэнд, амь насыг аврахын тулд зөвхөн засгийн газар, эрүүл мэндийн яам төдийгүй иргэн бүр сэтгэл гарган оролцож хувь нэмрээ оруулах нь зүйтэй юм.
Сэлэнгэ аймгийн Мандал сум нь өдгөө 9 баг 2 тосгонтой. Нийт 7,3 мянган өрхөд 30 орчим мянган хүн ам ажиллаж хөдөлмөрлөн амьдарч байна. Монгол улсын хэмжээнд аймгийн төвөөс алслагдсан сумаас хүн амын тоогоороо 1-рт ордог бөгөөд нэг хавтгай дөрвөлжин км-т 5.3 хүн оногдож байна.
Мандал сум нь Улаанбаатар хотоос 174 км, аймгийн төвөөс 210 км зайд байрладаг ба Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Сэлэнгэ аймгийн Ерөө, Баянгол сумдтай хиллэдэг, нийт 484,3 мянган га газар нутагтай.
Төсөл хэрэгжих байгууллагын танилцуулга
Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг нь Мандал сумын төвийн өрхийн эмнэлэг болон ойролцоох Хэрх, Түнхэл, Баянгол сумаас хүүхэд хүлээн авч ерөнхий болон хүүхдийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж ажилладаг.
Хүүхдийн тасаг нь 1 их эмч, 5 сувилагч, 5 асрагч нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй 14 ортойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.
Эмнэлгийн тоног төхөөрөмжөөс дуслын автомат шахуурга PAMP -1, хүчилтөрөгч өтгөрүүлэгч -1, отсос -1, утлагын аппарат – 2 гэсэн тоног төхөөрөмжүүдтэй тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Тасгийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд
Нийт хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн тоо:
№ | Үзүүлэлтүүд | 2011 он | 2012 он | 2013 он | 2014 он хагас жилээр |
1 | Хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн тоо | 690 | 748 | 728 | 492 |
2 | 13 А маягтаар шилжүүлсэн хүүхдийн тоо | 22 | 25 | 15 | 7 |
3 | Нас барсан хүүхэд | 1 | 0 | 0 | 0 |
4 | Эмч нарын хамтарсан үзлэг хийсэн хүүхдийн тоо | 26 | 47 | 23 | 6 |
Өвчлөлийг насны ангилалаар нь авч үзэхэд:
№ | Үзүүлэлтүүд | 2011 он | 2012 он | 2013 он | 2014 он |
1 | 0-1 насны хүүхэд | 490 | 314 | 310 | 428 |
2 | 1-5 насны хүүхэд | 152 | 307 | 312 | 505 |
3 | 5-16 насны хүүхэд | 44 | 125 | 104 | 126 |
3 | 16-c дээш насны хүүхэд | 4 | 2 | 2 | 1 |
3 | Нийт | 690 | 748 | 728 | 1060 |
Өвчлөлийн байдлаар нь авч үзэхэд:
№ | Үзүүлэлтүүд | 2011 он | 2012 он | 2013 он | 2014 он хагас жилээр |
1 | Амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг | 408 | 527 | 502 | 307 |
2 | Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг | 132 | 86 | 91 | 63 |
3 | Мэдрэлийн эрхтэн тогтолцооны эмгэг | 75 | 61 | 63 | 49 |
4 | Бөөр шээсний ялгаруулах замын эмгэг | 41 | 10 | 17 | 21 |
Төрөх нярайн тасаг
Тус эмнэлгийн төрөх тасаг нь тойргын сумын Баянгол, 253 точик, Хэрх, Түнхэл бүсийн төрөх насны эмэгтэйчүүдэд эх нярайн тусламж үйлчилгээ үзүүлдэг.
- Төрөх тасагт нярайн чиглэлээр мэргэшсэн 1 их эмч, 4 сувилагч ээлжээр ажиллаж 12 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.
- Нярайн дулаацуулах ширээ нярайн өрөө, хагалгааны блок, төрөх өрөө тус бүрт 1, нярайн электрон жин 2 ширхэг, инкубатар нярайн эмчилгээний өрөөнд 2 ширхэг, дуслын автомат шахуурга 4 ширхэг, фото эмчилгээний хуучин аппарат 1 ширхэгийг ашиглаж байна
2014 эхний 5 сарын байдлаар 333 эх төрж, 337 нярай эсэн мэнд төрсөн байна. Заалтын дагуу нярайн эмч зайлшгүй байх тохиолдлуудад кесар хагалгаанд 77 удаа, дутуу болон бусад эмгэг төрөлтүүдэд 35 тохиолдолд нярайн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.
Үндсэн тоон үзүүлэлт:
№ | Үзүүлэлтүүд | 2011 он | 2012 он | 2013 он | 2014 он |
1 | Нийт төрсөн эх | 631 | 608 | 662 | 747 |
2 | Төрсөн нярай | 633 | 612 | 666 | 749 |
3 | Дутуу нярай | 12 | 19 | 13 | 12 |
4 | Нярайн эндэгдэл | 1 | 0 | 0 | 1 |
5 | Эмгэг төрөлтүүд | 56 | 67 | 85 | 75 |
Нярайд үзүүлэх сэхээн амьдруулалт, яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлж хүнд эмчилгээтэй нярайд эмчилгээ сувилгааг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ирснээр нярайн эндэгдэлгүй ажиллаж байна.
Эрэлт хэрэгцээ шаардлага
Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийг өвчлөлөөр нь авч үзвэл 0-5 насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын эрхтэн тогтолцооны эмгэг, мэдрэлийн эрхтэн тогтолцооны эмгэгүүд хүндэрч ирэх нь ихсэж байна.
Өвчлөл их үед тасгийн ачаалал ихсэж хэвтэгсдийн тоо 40 хүрч орны ачаалал нэмэгдэж тоног төхөөрөмжийн хүрэлцээ дутмаг байдаг.
2011 – 2014 хүртэл хүүхдийн өвчлөлийн хүндэрсэн тохиолдлуудыг эмчлэн эдгэрүүллээ.
Хүүхдийн тасагт хүндэрч ирсэн тохиолдлуудыг зургаар үзүүлбэл:
Төслийн зорилго, зорилт
Зорилго: Шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлж тасгийн чадавхийг сайжруулах
Зорилт: Тоног төхөөрөмжийг нийлүүлснээр:
- Хүүхэд болон нярайд үзүүлэх сэхээн амьдруулалт, яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлэx
- Xүнд эмчилгээтэй хүүхэд болон нярайд эмчилгээ сувилгааг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх
- Өвчлөл их үед тасгийн ачаалал нэмэгдэж тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдал арилах
- Нярайн эндэгдэлгүй ажиллаx
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төлөвлөлт
Үйл ажиллагааны төлөвлөгөө | 3 сар | 4 сар | 5 сар | 6 сар |
Төслийн нээлт
|
x | |||
Төслийн мэдээллийг www.saveinfants.mn вэб сайт болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцуулах | x | x | x | |
Тоног төхөөрөмж нийлүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах, худалдах ба худалдан авах гэрээ байгуулах | x | |||
Худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрийг төлөх | x | |||
Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл
төлбөрийг төлөх |
x | |||
Тоног төхөөрөмжүүдийг төсөл хэрэгжүүлж буй эмнэлэгтэй хамтран хүлээн авах, суурьлуулах | x | |||
Төслийн хаалтын ажиллагаа, тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх албан ёсны арга хэмжээ | x |
Санхүүжилт, төсөвлөлт
№ | Төхөөрөмжийн нэр төрөл | Тоо | Үнэ (төгрөг) | |
Нэгж | Нийт | |||
1 | Нярайн пульсоксиметр | 1 | ||
2 | Халаагч ширээ | 1 | ||
3 | Хяналтын монитор | 1 | ||
4 | Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат | 1 | ||
5 | Отсос | 1 | ||
6 | Дуслын автомат шахуурга | 1 | ||
7 | Нийт | 6 | 15,000,000 |
Жич: Эмнэлэгийн тоног төхөөрөмж нийлүүлэгч байгууллагуудаас үнийн санал хүлээн авч байна.
Төслийн үр дүн
Мандал сумын Хүүхдийн ба нярайн тасагт дутагдалтай байгаа орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжийг хандивлаж ашиглалтанд оруулснаар эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар дээшлилж, улмаар аймаг, хот руу өндөр өртгөөр эмчилгээ хийлгэхээр явагсдын тоо буурах зэрэг эерэг үр дагаврууд бий болно.
Уг тасгийн чадавхийг сайжруулснаар:
- Эмчилгээ оношлогооны үр дүн сайжрах
- Нярайн өвчлөл эндэгдэл буурах
- Эмчлүүлж буй бүх нярайг бодитоор хянан эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх
- Нярай хүүхдийн хэвтэн эмчлүүлэх ор хоногийн тоо багасах зэрэг бодит үр дүн бий болох юм.
Хавсралт
Төсөл хэрэгжих тасгийн өнөөгийн байдал:
Хандивлагч танд маш их баярлалаа!
Xандивын дансны дугаар: 1105039384
Голомт Банк
Хүлээн авагч: ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ ТББ
Swift code: GLMTMNUB
Япон дах хандивын данс:
Bank of Tokyo Mitsubishi UFJ, Akabane Branch(178)
Account 0138516, NGO セーブ・インファンツ
Таны сэтгэлийн хандив ямагт 100% хүүхдийн төлөө зориулагдана!
Монголын Үрс эрүүл байг!
№ | Donors | Donation | Currency | Where | When | How |
1 | М.Чингүүн | 10,000.00 | MNT | Монгол | 2014.08.12 | данс |
2 | Ц.Хантүмэнгийн гэр бүлээс | 100,000.00 | MNT | Монгол | 2014.08.24 | данс |
3 | icebucketchallenge Индра, Амарса | 10,000.00 | MNT | Монгол | 2014.09.02 | данс |
4 | icebucketchallenge Great Empire LLC | 10,000.00 | MNT | Монгол | 2014.09.03 | данс |
5 | С.Одгэрэл Pianissimo төгөлдөр хуурын тоглолт | 1,080,000.00 | MNT | Монгол | 2014.09.25 | данс |
6 | М.Чингүүн | 10,000.00 | MNT | Монгол | 2014.09.25 | данс |
7 | Geeks | 1,000,000.00 | MNT | Монгол | 2014.10.22 | данс |
8 | М.Чингүүн | 10,000.00 | MNT | Монгол | 2014.10.30 | данс |
9 | Б.Ариунзул | 100,000.00 | MNT | Монгол | 2014.10.31 | данс |
10 | Ж.Баярсайхан | 3,000.00 | MNT | Монгол | 2014.11.06 | данс |
11 | Most Money үйлчилгээнээс | 100,000.00 | MNT | Монгол | 2014.11.18 | данс |
12 | М.Чингүүн | 20,000.00 | MNT | Монгол | 2014.12.06 | данс |
13 | Энхболд Баянмөнх | 100,000.00 | MNT | Монгол | 2015.01.03 | данс |
14 | Aaron Crouch | 40.00 | USD | Америк | 2015.01.26 | paypal |
15 | Susan Garrison | 50.00 | USD | Америк | 2015.02.12 | paypal |
16 | М.Чингүүн | 20,000.00 | MNT | Монгол | 2015.02.14 | данс |
17 | Нэр дурдаагүй хандивлагч | 150,000.00 | MNT | Монгол | 2015.02.24 | данс |
18 | Нэр дурдаагүй хандивлагч | 10,000.00 | MNT | Монгол | 2015.03.11 | данс |
19 | Нэр дурдаагүй хандивлагч | 10,000.00 | MNT | Монгол | 2015.03.22 | данс |
20 | Camry Club | 200,000.00 | MNT | Монгол | 2015.03.27 | данс |
21 | Б.Сэцэн | 2,000,000.00 | MNT | Монгол | 2015.03.27 | данс |
22 | Б.Сайнболор | 10.00 | USD | Англи | 2015.04.21 | paypal |
23 | Б.Сарнай | 50.00 | USD | Америк | 2015.04.22 | paypal |
24 | А.Мөнх-Эрдэнэ | 20,000.00 | MNT | Англи | 2015.04.22 | данс |
25 | Н.Санжааханд | 50,000.00 | MNT | Монгол | 2015.04.23 | данс |
26 | Бишрэлт | 50,000.00 | MNT | Монгол | 2015.04.23 | данс |
27 | Одцэцэг | 30,000.00 | MNT | Монгол | 2015.04.23 | данс |
28 | Б.Тунгалаг | 40,000.00 | MNT | Монгол | 2015.04.23 | данс |
29 | Л.Аззаяа | 20,000.00 | MNT | Монгол | 2015.04.24 | данс |
30 | Ч.Ариунгэрэл | 20.00 | USD | Англи | 2015.04.24 | paypal |
31 | Т.Номин | 100.00 | USD | Америк | 2015.04.24 | paypal |
32 | Э.Индра | 50,000.00 | MNT | Монгол | 2015.04.24 | данс |
33 | П.Оюундэлгэр | 50,000.00 | MNT | Монгол | 2015.04.24 | данс |
34 | Энхцэлмэг | 30,000.00 | MNT | Монгол | 2015.04.24 | данс |
35 | З.Тамир | 100.00 | USD | Америк | 2015.04.24 | paypal |
36 | Б.Баттуяа | 10.00 | USD | Англи | 2015.04.25 | paypal |
37 | Ж.Гэрэлмаа | 15,000.00 | MNT | Монгол | 2015.04.26 | данс |
38 | Б.Жамъяандоржийн гэр бүлээс | 100.00 | USD | Канад | 2015.04.27 | paypal |
39 | С.Бямбасүрэн | 15.00 | USD | Англи | 2015.04.29 | paypal |
40 | Б.Болорсэлэнгэ | 50.00 | USD | Америк | 2015.04.29 | paypal |
41 | М.Хулан | 30,000.00 | MNT | Монгол | 2015.05.01 | данс |
42 | Онон | 40,000.00 | MNT | Монгол | 2015.05.04 | данс |
43 | Ч.Цолмон | 60,000.00 | MNT | Монгол | 2015.05.04 | данс |
44 | М.Чингүүн | 30,000.00 | MNT | Монгол | 2015.05.04 | данс |
45 | Мөнхсаруул | 100,000.00 | MNT | Монгол | 2015.05.05 | данс |
46 | Н.Энхбат | 30,000.00 | MNT | Монгол | 2015.05.05 | данс |
47 | М.Дагвасүрэн, С.Баярхүү нараас | 50,000.00 | MNT | Монгол | 2015.05.05 | данс |
48 | П.Түвшинхүү | 144,800.00 | MNT | Солонгос | 2015.05.06 | данс |
49 | А.Алимаа | 50.00 | USD | Америк | 2015.05.06 | paypal |
50 | Э.Ариунзаяа | 50.00 | USD | Монгол | 2015.05.06 | paypal |
51 | С.Дамдинсүрэн | 20,000.00 | MNT | Монгол | 2015.05.07 | данс |
52 | Jeonil Kang | 50.00 | USD | Солонгос | 2015.05.10 | paypal |
53 | А.Хулан | 50.00 | USD | Америк | 2015.05.11 | paypal |
54 | С.Нарангоо | 50,000.00 | MNT | Монгол | 2015.05.12 | данс |
55 | З.Замбага | 30,000.00 | MNT | Монгол | 2015.05.18 | данс |
56 | Алтай | 30,000.00 | MNT | Монгол | 2015.05.18 | данс |
57 | Нэр дурдаагүй хандивлагч | 15,000.00 | MNT | Монгол | 2015.05.20 | данс |
58 | Туул Батсайхан трейд | 22,000.00 | MNT | Монгол | 2015.05.22 | данс |
59 | З. | 50,000.00 | MNT | Монгол | 2015.05.22 | данс |
60 | Мягмар | 10,000.00 | MNT | Монгол | 2015.05.29 | данс |
61 | Оюун-Эрдэнэ | 50.00 | USD | Герман | 2015.05.29 | paypal |
62 | М.Идэрбаатарын гэр бүлээс | 100,000.00 | MNT | Монгол | 2015.05.29 | данс |
63 | Галсанчимэдийн гэр бүлээс | 100,000.00 | MNT | Монгол | 2015.05.29 | данс |
64 | Анармаа | 50,000.00 | MNT | Монгол | 2015.05.30 | данс |
65 | Г.Доржханд | 30,000.00 | MNT | Монгол | 2015.05.30 | данс |
66 | Отгонням | 50,000.00 | MNT | Монгол | 2015.05.31 | данс |
67 | Эх үрс үргэлж жаргалтай байг | 40,000.00 | MNT | Монгол | 2015.06.03 | данс |
68 | Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ | 700,000.00 | MNT | Монгол | 2015.06.05 | данс |
69 | Л.Өнөржаргал | 50,000.00 | MNT | Монгол | 2015.06.12 | данс |
70 | Ч.Оюунцэцэг | 214,400.00 | MNT | Бельги | 2015.06.26 | данс |
71 | С.Хишигбаяр | 107,200.00 | MNT | Бельги | 2015.06.26 | данс |
72 | Н.Баярмаа | 100.00 | USD | Швецарь | 2015.06.30 | paypal |
73 | Одгэрэл Мягмар | 50,000.00 | MNT | Монгол | 2015.07.01 | данс |
74 | П.Номин-Эрдэнэ Б.Болормаа нарын гэр бүлээс | 100,000.00 | MNT | Монгол | 2015.07.02 | данс |
75 | Номун Далай | 10.00 | USD | Англи | 2015.07.08 | paypal |
76 | ЭН ЭЙ ПИ ХХК | 650,000.00 | MNT | Монгол | 2015.07.08 | данс |
Нийт дүн: | ||||||
8,251,400.00 | MNT | |||||
905.00 | USD |