Loading Events

« All Events

  • This event has passed.

Хамтдаа алхацгаая Явган аялал

2013/06/16 @ 9:30 am - 6:00 pm

free

Монгол Хайкин Клуб болон Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүүй ТББ хамтран `Бяцхан үрсэд амьдрал бэлэглэе` уриан дор явган аялал зохион байгуулж байна. Эрүүл агаарт алхан, хамтдаа нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлцгээе.

Маршрут: ЖАРГАЛАНТЫН АМ-ЗАЙСАН
Энэхүү алхалт нь жинхэнэ хайкен алхалт бөгөөд Жаргалантын амаар зөөлөн өгсөөд ой модон дундуур байгалийн үзэсгэлэнт газруудаар алхсаар Зайсангийн Сүхийн талбайгаар гарч ирэх болно.

Хөдлөх газар: Драмын Эрдмийн Театр
Хэзээ: 2013.06.16
Цаг: 9.30-аас уулзаад 10.00д хөдөлнө

Бэлдэж ирэх зүйлс:
1. Уух ус, өдрийн хоол цай
2. Хандивын мөнгө
3. Бүртгүүлсэн хүмүүсийн тооноос хамаарч унааны мөнгөний тоо гарна. Ойролцоогоор 7000-9000 төгрөгний хооронд байна гэж тооцоолж байна
4. Илүү нэг оймс, цамц авчрах шаардлагатай. Алхалтын явцад халууцан хөлс гардаг тул дор бүр нь солих шаардлагатай.

Анхаарах зүйлс:
1. Гал алдахаас болгоомжлох, урин дулаан улирал ирсэнтэй холбогдон гал алдах магадлал өндөр тул тамхи татахгүй байх, ил гал тавихгүй байх
2. Хог хаяхгүй байх, тарисан хогоо өөрсдийн цүнхэндээ цүнхэлж буух
3. Архи согтууруулах зүйлс хэрэглэхийг хориглоно

Аялалын зургийн цомог ба дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

935911_10151641127792866_2040627650_n

hiking

1001158_10151641144377866_404340757_n

Details

Date:
2013/06/16
Time:
9:30 am - 6:00 pm
Cost:
free

Venue

Улсын Драмын Эрдмийн Театр
Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг Mongolia