![Loading Events](https://www.saveinfants.mn/wp-content/plugins/the-events-calendar/src/resources/images/tribe-loading.gif)
- This event has passed.
Хүлээн авалт, дуудлага худалдаа 2013
2013/10/19 @ 7:00 pm - 11:00 pm
“Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” төрийн бус байгууллага нь Монгол хүүхэд бүр эх орондоо эмнэлэгийн сайн чанарын үйлчилгээ авах, эрүүл өсөн торних боломжийг сайжруулах зорилготой, ашгийн бус, нийгэмд үйлчлэх сайн санааны байгууллага юм.
2010 оноос эхлэн жил бүр нэг төсөл амжилттай хэрэгжүүлж ЭХЭМҮТ, Хүүхдийн эмнэлэг болон нярайн тасагт нийт 66.2 сая төгрөгийн үнэ бүхий 5 төрлийн 13 ширхэг шинэ тоног төхөөрөмжийг бэлэглэн ашиглалтанд оруулснаар өдөр бүр хүүхдийн эмчилгээнд хэрэглэгдэж байна. Мөн 2011 онд нийслэлийн харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуульд Орон зайн баримжааны сургалтын талбай байгуулж өгсөн билээ.
Бид тав дaх төслийнхээ хүрээнд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт 45 сая төгрөгийн үнэ бүхий амьсгалын аппаратыг 2014 оны 6 сарын 1-нд хандивлахаар зорьж байна
Энэхүү төслийн хандивын хүлээн авалт, дуудлага худалдааг 10-р сарын 19-ний Бямба гаригт ҮСАХ-д байрлалтай Castle ресторанд зохион байгуулах гэж байна. Нэгэн үдшийг бидэнтэй хамт дуу хөгжим сонсч, оройн зоог барин, алдарт уран бүтээлчдийн бүтээлийг сонирхон дуудлага худалдаанд оролцож сэтгэл дүүрэн өнгөрөөхийг урьж байна.
Тасалбар 50,000 төгрөг. Байгууллага xамт олон, гэр бүл, хувь хүний захиалга авч байна.
Утас: 99062992, 99180984. Өмнөх жилийн хүлээн авалтын зургийн цомгийг үзнэ үү.