Loading Events

« All Events

  • This event has passed.

Шинэ гишүүдийг хүлээн авч танилцах өдөр

2014/03/29 @ 2:00 pm - 5:00 pm

3:29

“Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ нь шинэ гишүүдийг хүлээн авч, танилцах уулзалтыг 2014 оны 3-р сарын 29-ны өдөр зохион байгуулна.

Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө зүрх сэтгэл, мэдлэг чадвараа зориулж өөрчлөлт шинэчлэлтийг авчрахыг хүсэж буй хүн бүрийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Энэ өдөр бидэнтэй танилцаж, үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, мөн хэрхэн гар бие оролцож болох талаар чөлөөтэй ярилцах боломжтой юм.

Сайн дурын ажилд нэгдсэнээр:

  • Чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх боломжтой болно.
  • Xамт олон, итгэл нөxөрлөл бий болно.
  • Хариуцлага, ажлын туршлагад суралцаж өөрийгөө хөгжүүлнэ.
  • Урам зориг, талархал хүндлэл хүртэнэ.
  • Өөрийн хийж бүтээж байгаа үйлсдээ сэтгэл өөдрөг явна.

Сайн дурын ажил гэж юу вэ? Нэг хүн эргэж хараад хоёр хүнд туславал Нийгэм хурдан хөгжинө. Сайн дурын ажил гэдэг нь гэр бүл, найз нөхөд, хамаатан саднаас илүү өргөн хүрээнд чиглэсэн, хариу нэхээгүй, цалин хөлс шаардан хийгдээгүй, өөрийн хүсэл, зоригоор оролцдог ажил, үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл сайн дурын үйл ажиллагаа нь бусдын тусын тулд үйлчлэх хүсэл эрмэлзэл бөгөөд эн тэргүүнд бусдын аз жаргал, сайн сайхныг бодох хандлага ажээ.

Тодорхой зохион байгуулалттай, байгууллагаар дамжигдсан байх нь ажлын үр дүнг тооцох, үнэлэх зэрэг олон давуу талуудыг бий болгодог. Сайн дурын үйл ажиллагаанд оролцогч нь нас, хүйс, яс үндэсний хувьд аливаа нэг хязгаарлалт тавигдахгүй ба аливаа цалин хөлс, шан харамж нэхэхгүйгээр өөрийн цаг зав, мэдлэг ур чадварыг хувь хүн, байгууллага, хэсэг бүлэг хүмүүст туслахын тулд зориулж байгаа хувь хүмүүс юм.

Сайн дурын үйл ажиллагааны үр дүнд дадлага туршлага, хамт олон, итгэл нөхөрлөл, урам зориг, талархал, хүндэтгэл ямагт бий болдог. Оюутнууд сайн дурын ажил хийх нь мэргэжлийн ур чадвар, харилцаа, итгэл үнэмшил, өөртөө итгэлтэй байдал, бие даах чадвараа хөгжүүлэх зэргээс гадна мэргэжлийн ажлын практик туршлага нь илүү нэмэгддэг. Жишээ нь: төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааны онцлог, ялгаа, үйлчлүүлэгчдийн бодит байдалтай илүү ойрхон танилцдаг учир өөртөө аль илүү тохирох ажлын чиглэлээ сонгоход чухал ач холбогдолтой юм. Хүн өөрийгөө танин мэдэж байж чухам өөртөө юу хэрэгтэй, өөрөө юу хийж бүтээж чадах, юуг чадахгүйгээ мэддэг. Ийм учраас бусдад туслах нь эргээд өөрт бас хэрэгтэй үйлс юм.

Уулзах газар:
2014.3.29  14:00 цагт

“COFFICE HUB”
Time Center-ийн 5 давхарт.
(Улаанбаатар зочид буудлын зүүн хаалганы замын урдаас харсан тоосгон байшин)

Coffice

 

Details

Date:
2014/03/29
Time:
2:00 pm - 5:00 pm

Venue

Coffice Hub
Time Center, 5th Floor
Ulaanbaatar, Mongolia

Organizer

Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ
Phone:
99180984, 99992358, 99185526, 99062992
Email:
info@saveinfants.mn
Website:
http://www.saveinfants.mn/