Loading Events

« All Events

  • This event has passed.

Шинэ төсөл эхэллээ

2015/03/16 - 2015/06/01

Энэ жилийн Хүүхдийн баяраар Мандал сумын Хүүхдийн болон нярайн тасагт дуслын автомат шахуурга, xүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат зэрэг шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг бэлэглэх төсөл хэрэгжиж эхэллээ. Нийт төсөв болох 15 сая төгрөгийг маш богино хугацаа буюу 3 сарын дотор бүрдүүлэх зорилттой ажиллаж байгаа тул та бүхнийг хувь нэмрээ оруулан туслахыг уриалж байна.

Tанд маш их баярлалаа!
Xандивын дансны дугаар: 1105039384 Голомт Банк
Хүлээн авагч: “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ

Таны сэтгэлийн хандив ямагт 100% хүүхдийн төлөө зориулагдана.
Монголын Үрс эрүүл байг!

Төслийн товч танилцуулга

 

Төслийн нэр Мандал сумын хүүхэд болон нярайн тасaг
Төсөл хэрэгжих газар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг
Төсөл үргэлжлэх хугацаа 2015 оны 3-p сарын 16-с 2015 оны 6-p сарын 1
Төслийн зорилго Шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлж тасгийн чадавхийг сайжруулах
Төслийн зорилт Тоног төхөөрөмжийг нийлүүлснээр:

·      Хүүхэд болон нярайд үзүүлэх сэхээн амьдруулалт, яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлэx

·      Xүнд эмчилгээтэй хүүхэд болон нярайд эмчилгээ сувилгааг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх

·      Өвчлөл их үед тасгийн ачаалал нэмэгдэж тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдал арилах

·      Нярайн эндэгдэлгүй ажиллаx

Төслийн зорилтот хамрах хүрээ Мандал сумын төвийн өрхийн эмнэлэг болон ойролцоох Хэрх, Түнхэл, Баянгол сумаас жилд мянга гаруй хүүхэд хүлээн авч ерөнхий болон хүүхдийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Төслийн удирдагч Батсүхийн Бат-Энх
Төслийн нийт санхүүжилт 15,000,000₮
Холбоо барих утас 91003233, 99062992

Details

Start:
2015/03/16
End:
2015/06/01

Organizer

Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ
Phone:
99180984, 99992358, 99185526, 99062992
Email:
info@saveinfants.mn
Website:
http://www.saveinfants.mn/