- This event has passed.
10 хоногт 10 сая төгрөг
2014/05/20 - 2014/05/31
Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ нь хүүхдийн эмчилгээнд зориулсан төслүүдээ тав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Энэ жилийн Хүүхдийн баяраар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт дутагдалтай байгаа амьсгалын аппаратыг бэлэглэхээр ажиллаж байгаа билээ.
ХБНГУ-д үйлдвэрлэсэн Дрегер фирмийн 45 сая төгрөгийн үнэ бүхий Эвита-4 загварын уг аппаратыг худалдан авахад дэлхийн 7 орноос 250 гаруй хандивлагч нийт 35 сая төгрөгийн хандив өргөөд байна. Үлдсэн 10 сая төгрөгийг 10 хоногт цуглуулахад тус нэмрээ оруулахыг та бүхэндээ уриалж байна!
Хэрэв та Хүүхдийн баяраар сайн үйлс хийхийг хүсч байгаа бол олон хүүхдийн амь насыг аврах энэхүү төслийг дэмжээрэй!!
2014 оны 5-р сарын 20-с 30-нд тус бүр 1 сая төгрөг хандивласан байгууллага, хувь хүмүүс:
– Батмэнд ХХК
– ЗАГ ХХК
– Микото Монголиа ХХК