Loading Events

« All Events

  • This event has passed.

2013 Төслийн хаалт, Төхөөрөмж гардуулах

2013/06/22 @ 9:00 am - 5:00 pm

ЭРҮҮЛ ҮРС ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ ТББ маань 4 дэх төслөө амжилттай хэрэгжүүлж ЭХЭМҮТ-ийн Нярайн судлалын тасагт 30.2 сая төргөгийн үнэ бүхий 3 төрлийн 9 ширхэг тоног төхөөрөмжийг гардуулан өгч ашиглалтанд орууллаа. 2013 оны 6-р сарын 20-ны өдөр зохион байгуулсан уг арга хэмжээнд манай сайн дурын гишүүд, ЭХЭМҮТ, ЭXЭЭ-ийн удирдлага, Нярайн тасгийн эмч нар болон хандивлагчдын төлөөлөл оролцлов.

Төслийн нийт төсөв болох 30.2 сая төгрөгийг бүрдүүлэхэд дэлхийн 7 орноос 140 дэмжигч, МУ-ын 10 байгууллага хандив өргөж, 43 хүн SMS илгээж, бидний хэвлүүлсэн 2013 оны хуанлийг худалдан авч хувь нэмрээ оруулсан билээ. Мөн түүнчлэн бидний зохион байгуулсан xүлээн авалт, дуудлага худалдаанд идэвхтэй оролцож хувь нэмрээ оруулсан бүх хандивлагчиддаа талархал илэрхийлье! Xандивлагчидын нэрсийг эндээс харна уу.

Чанартай, шинэ тоног төхөөрөмжүүдийг ашиглалтанд оруулж өгснөөр Монголын мянга мянган үрсийн эмчилгээ, эрүүл мэнд сайжрах болно. Та бүхэндээ төслийн тайлан болон гэрэл зургуудыг үзэж танилцана уу. Цаашид бидэнтэй хамтран ажиллана гэдэгт тань итгэж байна.

6.20

Details

Date:
2013/06/22
Time:
9:00 am - 5:00 pm

Venue

ЭХЭМҮТ, ЭХЭЭ, Нярай судлалын тасаг
Ulaanabaatar, Mongolia