![Loading Events](https://www.saveinfants.mn/wp-content/plugins/the-events-calendar/src/resources/images/tribe-loading.gif)
- This event has passed.
2014 Хуанлийн зураг авалт
2013/09/28 @ 10:00 am - 3:00 pm
‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй′ ТББ-ын зүгээс хэрэгжүүлж буй төслөө дэмжих, суртaлчилах зорилгоор жил бүр ханын хуанли гаргадаг билээ. Шинэ 2014 оны хуанлийн гэрэл ургийн сэдэв: Үндэсний хувцас. Байршил: Монгол шилтгээн, Чойжин ламын музей. Мэргэжлийн гэрэл зураг авалтад хүүхдээ оролцуулж сайн үйлсийг дэмжих хүсэлтэй хүн бүрийг урьж байна.
Хүүхдийн өхөөрдөм төрх, баяр хөөр, хүсэл мөрөөдлөөр дүүрэн 2013 оны хуанлийн борлуулалт амжилттай явагдаж, ашиг болох 1,450,000 төгрөг нь ЭХЭМҮТ-ийн Нярайн тасагт тоног төхөөрөмж авах санд нэмэгдэн орсон юм. Энэ сайхан үйлсийг дэмжиж хуанли худалдан авсан та бүхэндээ маш их баярлалаа! Хуанлийн зургууд болон зардал, тооцоог эндээс үзнэ үү.