Та өдрийн хоолондоо хэдэн төгрөг зарцуулдаг вэ? 3000, 5000, 10000 эсвэл түүнээс ихийг? Энэ сард нэг өдөр үдийн цайгаа гэрээсээ бэлдэж авч яваад, хэмнэсэн мөнгөө бяцхан үрсийнхээ эрүүл мэндэд хандивлацгаая. Та бидэнтэй нэгдэх үү? Манай хуудасыг tag-лаад, бэлдсэн хоолныхоо зургийг Facebook -д нийтлээрэй.
Ууцны махаар хийсэн амтат сендвич
Морин жилээ сайн санааны үйлсээр эхлүүлэхээр
Minii Gal Togoo хуудас
Save Infants- Эрүүл Үрс-ээс зохион байгуулж буй #LunchboxCharity аянд нэгдлээ. Сар шинээрээ тавагласан ууц, өвчүүний махыг ашиглан амтат сендвич хийн ажилдаа авч яваад, хэмнэсэн үдийн цайны мөнгөө бяцхан үрсийнхээ эрүүл мэндэд зориулан хандивлацгаая. Цагаан сараар дандаа мах идсэн хүнд ч шинэлэг соргог санагдахаар маш гоё амттай сендвич шүү.
Орц (4 хүний порц)
Талх 8 зүсэм
Ууцны мах
Сонгино 2 ширхэг
Бальзамико цуу (усан үзэмний цуу) 2 хоолны халбага
Оливын тос 1 хоолны халбага
Улаан лооль 2 ширхэг
Өөрийн дуртай салатны навч Хүссэн хэмжээгээрээ
Цөцгийн тос Бага зэрэг
Хийх заавар
1. Сонгиноо нарийхан хэрчинэ. Ууцны махнаасаа өөрийн хүссэн хэмжээгээр нимгэн хэрчиж бэлдэнэ. Улаан лоолио зузаавтар дугуй хэрчинэ.
2. Хайруулын тавгандаа оливын тосоо халаан, зөөлөн гал дээр сонгиноо жигдхэн алтан бор өнгөтэй болтол нь 20- 25 минут зуугуухан хуурна. Бальзамико цуугаа нэмэн, хэд хутгаад сонгиноо аяга руу гаргана.
3. Сонгино хуурсан хайруулын тавгандаа махаа хийн, дунд зэргийн гал дээр өнгөн хэсгийг нь бага зэрэг борлотол хайрна.
4. Талхан дээрээ цөцгийн тос нимгэхэн түрхээд, салатны навч, улаан лооль, мах, сонгино гэсэн дарааллаар тавиад, мах сонгино шарсан шүүснээс дээрээс нь дусаан, ахин нэг зүсэм талхаа давхарлана.