Тус тасаг нь 5 их эмч, 19 сувилагчийн орон тоогоор нярайн 17 оронд ажилладаг. Дутуу төрсөн болон гүйцэт төрөөд эрчимт эмчилгээ авах шаардлагатай нярайд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг үзүүлж, үйлчлүүлэгчийг дээдэлсэн үйлчилгээг эрхэмлэн ажилладаг. Жилд дундажаар 900 гаруй нярайд үйлчилдэг ба тэдний 80-иад хувь нь бага жинтэй, 24% нь биеийн байдал маш хүнд төрж эмчлүүлдэг. 2008 оноос хэт бага жинтэй нярайг /500-1000,0/ эмчилж эхэлсэн.

Төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг чанартай үзүүлэхэд орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжийг өргөнөөр хэрэглэж өвчлөл эндэгдлийг жилээс жилд бууруулах зорилгыг тавин ажиллаж байна.
Анх тасаг нээгдэхэд цөөхөн тооны инкубатаороос өөр тоног төхөөрөмж байхгүй байсан бол одоо нярайн 17оронд инкубатор-7, халаагч ширээ -5, пульсоксиметр-4, фото аппарат-3, тарианы автомат шахуурга -5, тай ажиллаж байгаач 17 оронд өдөрт дундажаар 25-28 нярайг эмчилж ажлын ачаалал их, аппарат тоног төхөрөмжийн хангалт муутай ажиллаж байна. Нярайн амьсгалын аппарат -2 ажиллаж байна. Уг Babylog нь 1987 онд ашиглалтанд орсон Герман улсад үйлдвэрлэсэн хүчилтөрөгчийг хуурайгаар өгдөг аппаратаар сэхээн амьдруулах арга хэмжээг улсын хэмжээнд авч явуулж байгаа нь орчин үеийн чигхандлагад нийцэхгүй байна.

Тулгамдаж буй асуудал :
Багаж тоног төхөөрөмж хангалтгүй байгаа нь эмчилгээ үйлчилгээнд хожимдол үүсэх эрсдэл маш өндөр байдаг.
1. Нярайн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нярай тус бүрийн хүчилтөрөгчийн ханамжийг үзэж хянах аппарат пульсоксиметр
2. Нярайн дуслыг 24 цаг үргэлжлүүлэн хийх шаардлагатай байдгаас хүүхэд бүрд хэрэглэх автомат шахуурга хүрэлцдэггүй
3. Сүүлийн 3 жилд эмгэг шарлалт эрчимтэй нэмэгдэж байна. фото эмчилгээний аппарат хүрэлцэхгүйгээс нэг аппаратанд 2-3 нярай зэрэг оруулж байна.
4. Одоо ажиллаж байгаа инкубатор, халаагч нь хангалт муугаас гадна эвдрэл ихтэй байдаг.

Дутагдалтай байгаа төхөөрөмжүүд:
1. Орны тоогоор инкубатоp, халаагч ширээ, дуслын автомат шахуурга, хүчилтөрөгчийн ханамж үзэх пульсоксиметр
2. Амьсгалын аппарат/ бага жинтэй нярайд хэрэглэгдэх зориулалтын/
3. Фото эмчилгээний аппарат, фотоны гэрэл зэрэг юм.

Нярайн эрчимт эмчилгээний тасгийн зургуудвидео бичлэг