Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын Үүсгэн байгуулагч,
Удирдах зөвлөлийн дарга
2010 он
1-р сарын 15-нд ‘Save Infants-Эрүүл Үрс‘ facebook хуудсыг нээж сайн санааны хөдөлгөөнийг эхлүүлсэн.
3-р сараас 12-p сар хүртэл блог хөтлөн уриалж дэлхийн 15 орны 500 гаруй дэмжигчдээс 10.4 сая төгрөгийн хандив цуглуулан ЭХЭМҮТ, Хүүхдийн эмнэлэгийн Эрчимт эмчилгээний тасагт 3 удаа хяналтын монитор бэлэглэх ажлыг зохион байгуулсан. Хандивын мониторууд нь ашиглалтанд орсноосоо хойш тасралтгүй ажиллаж өдөр бүр хүүхдийн эмчилгээнд хэрэглэгдэж байна.
2011 он
3-р сарын 23-нд Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй төрийн бус байгуулагыг бусад гишүүдийн хамтаар байгуулав.
4-р сард Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуульд Орон зайн баримжааны сургалтын талбай байгуулах төсөл бичсэн.
6-р сард Нярайн инкубатор төслийг эхлүүлж Герман улсын Дрегер компанитай холбогдон албан ёсны нийлүүлэгч МедИмпекс-с тоног төхөөрөмжийн үнийн саналыг авсан.
10-р сард нээлтээ хийсэн saveinfants.mn цахим хуудаст ТББ-ын үйл ажиллагаа холбоотой мэдээллүүдийг оруулсан.
11-p сард Австарлийн Засгийн газрын тусламжийн хөтөлбөрт Нярайн инкубатор төслийн танилцуулга, өргөдлийг илгээсэн.
12-p сард Хүүхдийн гар зургийн уралдаан зохион байгуулж Оюуны төв төрөлжсөн тоглоомын дэлгүүрээс шилдэг 11 зургийн эзэн хүүхдүүдэд оюун ухаан хөгжүүлэх тоглоомоор шагнах саналыг тавьсан. Хүүхдийн гар зургаар хийсэн хуанлийн орлого болох 800,000 төгрөг нь Нярайн инкубатор төсөлслийн санд нэмэгдсэн.
2012 он
Нярайн инкубатор төслийн дансыг өдөр бүр хянаж хандивлагчдын мэдээлэл, дэмжигч байгууллагуудын танилцуулгыг цахим хуудастаа оруулах, талархал бичих зэрэг ажлыг хариуцаж ажилласан.
5-р сарын 25-нд хамт олноороо ЭХЭМҮТ-ийн Нярайн тасагт 25.6 сая төгрөгийн үнэ бүхий шинэ инкубатор гардуулан өгсөнөөр уг инкубаторт 5-6 хоног тутамд нэг нярай бойжиж буй үр дүнтэй байна.
8-р сарын 25-нд хамт олноороо шинэ төслийн нээлтийн хүлээн авалтыг Чингис зочид буудалд амжилттай зохион байгуулсаар нийт 12,539,000 төгрөгийн хандив цугларч Нярайн тасагт шаардлатай нэмэлт төхөөрөмжүүдийг авах санд нэмэгдэн орсон.
2013 он
Өмнө хэрэгжүүлсэн төслийн II шатанд Нярайн тасагт дутагдалтай байгаа төхөөрөмжүүдийг нийлүүлэхээр хамт олонтойгоо ярилцан шийдэж төслөө Монгол, Англи хэлээр бичсэн. MedImpex, Далай Техник зэрэг байгууллагуудаac эмнэлэгийн тоног төхөөрөмжүүдийн танилцуулга, үнийн саналыг авсан. Гадаадаас хандив өргөх боломжийг бүрдүүлж Paypal болон Ammado дансыг хариуцан ажиллаж байна.
3-р сард АНУ-ын Арлингтон хотод Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн сангаас зохион байгуулсан чуулга уулзалтад оролцож ТББ-ын үйл ажиллагааны талаар хийсэн танилцуулгаа тараасан.
2014 онд хэрэгжүүлэх төслийн судлагааг эхлүүлж ЭХЭМҮТ, Хүүхдийн мэс заслын эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагтай холбогдон тоо баримт, дутагдалтай төхөөрөмжийн мэдээллийг авсан.
6-р сард Хүүхдийн баярын өдрөөр Өлзийт хороололд байрлах Гэрэлт Ирээдүй өнчин хүүхдийн өдөр өнжүүлэх төвийн 50 орчим хүүхдэд баярын бэлэг, хүнс бэлэглэхийг санал болгосноор ТББ-ын дотоод сангаас зардлыг гарган сайн дурын гишүүд маань нэг өдрөө зориулан очиж хүүхдүүдийг баярлуулсан.
Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын 2010-2013 оны үйл ажиллагааны товч тайлан болон Нярайн тасгийг тоногжуулах төслийн тайланг хийж гүйцэтгэсэн.
6-р сарын 20-нд ЭХЭМҮТ-ын Нярайн тасагт пульсоксиметр, фото эмчилгээний аппарат, билиметр зэрэг 30.2 сая төгрөгийн үнэ бүхий 3 төрлийн 9 ширхэг шинэ тоног төхөөрөмжийг бэлэглэн ашиглалтанд оруулснaap өдөр бүр нялхсын эмчилгээнд хэрэглэгдэж байна.
7-р сард Хандивлагчдад талархал илэрхийлэх сар ба Гишүүдийн сарыг тэмдэглэхийг санаачлан холбогдох танилцуулга, талархал, ажлын тайлан зэргийг FB, цахим хуудастаа нийтлэж байна.
Turd suusan erkhemuudees iluu b.na Buyntai ajil hiij,olon ursiin amidarliig awarj b.gaa ta buhendee eh huniihee huwid bayrlaj baharhaj b.na Tsaashdiin ajil uilsed ni amjilt sain saihan bugdiig husey.