“Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ-ын Япон дах гишүүн
2010 он
11-р сард Хитоцубаши их сургуулийн 25 монгол оюутны хамтаар хуушуур хийж заран орлого болох $1200-ийг Хүүхдийн тасагт хяналтын монитор авахад хандивласан.
2011 он
4-р сард 116-р сургуулийн хараагүй хүүхдүүдэд зориулан найз бүсгүй Э.Болор-Эрдэнийн хамтаар өөрсдийн гараар хонхтой бөмбөг 2-ыг хийж илгээсэн.
10-р сард нийт 30,000 гаруй монгол гишүүдтэй 200 гаруй Yahoo groups сүлжээнд бүртгүүлж Нярайн инкубатор төслийн танилцуулгыг илгээсэн.
11-р сард Хитоцубаши их сургуулийн оюутнуудын хамт 2 дах удаагаа хуушуур хийж заран орлого болох 2 сая төгрөгийг Нярайн тасагт инкубатор авахад хандивласан.
12-р сард япон дах монголчуудын холбоо МАЖ-тай холбоо тогтоон шинэ жилийн баярын орлогоос 540,000 төгрөгийн хандив цуглуулсан.
2012 он
2-р сард японы Ротари клубын уулзалт дээр ТББ-ын гишүүн Г.Солонгын хамт Нярайн инкубатор төслийн танилцуулгаа хийж 2,880,000 төгрөгийн хандив цуглуулсан.
2-р сард гадаад дах монголчуудын холбоодод байгууллагынxaa танилцуулгыг емэйл-p илгээж хамтран ажиллахыг урьсан.
2013 он
GoGo.mn зэрэг мэдээллийн сайтуудад байгууллагын танилцуулга болон төслүүдийнхээ талаар хэд хэдэн удаа нийтлэл бичсэн.
‘Save Infants-Эрүүл Үрс‘ facebook хуудaс болон [email protected] хаягийг хариуцаж ажилладаг.
2014 он
5-р сарын 30-нд ЭХЭМҮТ, Хүүхдийн Эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт ХБНГУ-д үйлдвэрлэсэн Дрегер фирмийн 53 сая төгрөгийн үнэ бүхий шинэ Эвита-4 загварын амьсгалын аппаратыг бэлэглэв.
12-р сарын 12-нд “Эрүүл Үрс–Гэрэлт Ирээдүй” ТББ-ын зүгээс “Самсунг Электроникс” компанийн 100,000 ам.долларын санхүүжилтээр ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт 14 нэр төрлийн 39 ширхэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлаж ашиглалтанд оруулав. Мөн Хүүхдийг түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хүрээнд түлэгдэлтийн анхан шатны тусламжийн зааварчилгаа бүхий видео шторк, хоёр төрлийн зурагт хуудсыг улс орон даяар түгээж, эмч сувилагч нарт зориулсан Түлэнхийн мэргэжлийн номыг орчуулан хэвлүүлэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэв.
Төхөөрөмжийн ашиглалтын тайланг 2015 оны 7-р сарын 24-нд Түлэнхийн тасагт очиж авахад өнгөрсөн 8 сарын хугацаанд:
– Эрчимт эмчилгээний тасагт нийт 295 өвчтөн эмчлүүлж,
– Мэс заслын тасагт 610 мэс засал хийгдсэн үр дүнтэй байлаа.
Түлэнхийн тасгуудаар явж төхөөрөмжийн ашиглалттай танилцахдаа хэвтэн эмчлүүлж буй 40 гаруй хүүхдэд бэлэг өгч түргэн эдгэрэхийг хүсэн ерөөв.
2015 он
7-р сарын 9-нд “Эрүүл Үрс–Гэрэлт Ирээдүй” ТББ-ын зүгээс Сэлэнгэ Аймгийн Мандал сумын эмнэлэгийн Нярайн тасагт 10 сая төгрөгийн үнэтэй инкубатор бэлэглэж ашиглалтанд оруулснаар төрөх тасгийн инкубаторыг 2 тасгийн дунд зөөж хэрэглэх шаардлагагүй болов.
2016 он
6-р сарын 1-нд Нийслэлийн Өргөө Амаржих Газарын Нярайн Стационарт нийт 18,2 сая төгрөгний үнэтэй Фото эмчилгээний аппарат 6 ширхэг, шарлалт хэмжих билиметр аппарат 2 ширхэгийг хандивласнаар нярайн эмгэг шарлалтын хүндрэлээс үүдэлтэй цус харвалт болон тархины саажилтаас сэргийлэх, мөн нярайн шарлалтыг цусны шинжилгээнд үндэслэж оношлох шаардлагагүй цаг хэмнэж, хатгалтын тоог бууруулж халдвараас сэргийлэх хүчин чадал нэмэгдлээ.
Orgiloo mundag shu