“Эрүүл Үрс–Гэрэлт Ирээдүй”  ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн

2011 он
Датаком компанитай ярилцаж домэйн нэр www.saveinfants.mn болон веб хостийн үйлчилгээгээр ивээн тэтгүүлэхээp болсон ба saveinfant.mn domain-г gmail-тэй холбож админ эрхийг ТББ-н ТУЗ-н даргад шилжүүлсэн.
3-р сард “Эрүүл Үрс–Гэрэлт Ирээдүй”  ТББ-г Улсын бүртгэлийн Ерөнхий газарт бүртгүүлсэн.
Мөн УБ Tвестивалын залуустай хэд хэдэн удаа уулзаж өөрсдийн ажлын талаар танилцуулсан. Улмаар Монголын твиттерчдийн зүгээс зохион байгуулсан хандивын арга хэмжээнд оролцож Нийслэлийн харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн гадаа хөдөлгөөн, орон зайн баримжааны дасгал хийх талбай байгуулах төсөлд зориулсан хандивыг хүлээн авсан.
5-р сард талбай байгуулахад зориулан Central Asian Cement ХХК-с 2,5 тонн цемент хандивлуулах, хандивыг хүлээн авч, ачиж буулгах ажлыг хийсэн.
Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуульд Орон зайн баримжаа олгох талбайн ажилтай холбоотой барилгын материалын худалдан авалт, зардлыг хариуцан зарцуулж, зохион байгуулсан. Энэ ажлын эхний өдрөөс дуусах хүртэл бүх өдөрт сургуулийн жижүүрүүд, багш, ажилчид, сайн дурын туслагч залуустай талбай дээр хамтран ажилласан.
5-р сарын 27-нд талбайн нээлтийн ажлыг зохион байгуулж 116-р сургуулийн удирдлага, багш сурагчдад хүлээлгэн өгсөн юм.

2012 он
Датаком компанитай ярилцаж 2012 онд домэйн нэр болон веб байршуулах үйлчилгээгээр дахин ивээн тэтгэх болсон.
“Эрүүл Үрс–Гэрэлт Ирээдүй” ТББ үйл ажиллагаа, төслийн талаар имэйлээр төлбөргүй зар тараасан.
LandDrill International, AIDD, ENTREE GOLD, НАБСАН, БАТМЭНД, ҮЛЭМЖ, QGX, ЗАГ, APIP group компанид хандаж Нярайн инкубатор төсөлд хандив тусламж үзүүлэхийг хүсч улмаар НАБСАН, БАТМЭНД,  ЗАГСантранс Монгол, Энгис Үлэмж, компаниудаас ТББ гишүүн Хандатай хамтран нийт 3.5 сая төгрөгийн хандив цуглуулсан.
2-p capд MCS Coca-Cola дээр ТББ гишүүн Хулантай хамт очиж 2 сая төгрөгийн хандивын гэрээнд гарын үсэг зурсан.
3-p capд Eagle TV, NTV, Эх Орон ТВ, Mongol HD, Тойм сэтгүүлийн студи, ROYAL TV сувгуудаар ТББ гишүүд Туяасайхан, Баясгалан, Хулантай хамтран үйл ажиллагааныхаа талаар ярилцлага өгсөн.
5-р сарын 25-нд хамт олноороо ЭХЭМҮТ-ийн Нярайн тасагт 25.6 сая төгрөгийн үнэ бүхий шинэ инкубатор гардуулан өгсөнөөр уг инкубаторт 5-6 хоног тутамд нэг нярай бойжиж буй үр дүнтэй байна.
8-р сарын 25-нд хамт олноороо шинэ төслийн нээлтийн хүлээн авалтыг Чингис зочид буудалд амжилттай зохион байгуулсаар нийт 12,539,000 төгрөгийн хандив цугларч Нярайн тасагт шаардлатай төхөөрөмжүүдийг авах санд нэмэгдэн орсон.

2013 он
Нярайн тасгийг тоногжуулах төслийн санд хайрт өвөг эцэг Цэрэндоржийн гэгээн дурсгалд зориулан ах дүү нарын хамтаар 500,000 төгрөг, Эрдэм Бродерс ХХК-ийн зүгээс 500,000 төгрөг хандивлаж, дуудлага худалдаанаас iPhone4-ийг 700,000 төгрөгөөр худалдан авч нялхсын эрүүл мэнд, эмчилгээнд хувь нэмрээ оруулав.
6-р сарын 20-нд хамт олноороо ЭХЭМҮТ-ын Нярайн тасагт пульсоксиметр, фото эмчилгээний аппарат, билиметр зэрэг 30.2 сая төгрөгийн үнэ бүхий 3 төрлийн 9 ширхэг шинэ тоног төхөөрөмжийг бэлэглэн ашиглалтанд оруулснаар өдөр бүр хүүхдийн эмчилгээнд хэрэглэгдэж байна.

10-р сарын 19-нд “Эрүүл Үрс–Гэрэлт Ирээдүй”  ТББ-ын сайн дурын гишүүдийн хамтаар тав дaхь төслийн хандивын хүлээн авалт, дуудлага худалдааг ҮСАХ-д байрлалтай Castle ресторанд зохион байгуулж нийт 9.6 сая төгрөгийн орлого болон хандив цуглуулсан билээ. Энэ хуримтлал нь амьсгалын аппаратыг бэлэглэхэд зориулагдcан юм.

2014 он
5-р сарын 30-нд ЭХЭМҮТ, Хүүхдийн Эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт ХБНГУ-д үйлдвэрлэсэн Дрегер фирмийн 53 сая төгрөгийн үнэ бүхий шинэ Эвита-4 загварын амьсгалын аппаратыг бэлэглэв.

12-р сарын 12-нд “Самсунг Электроникс” компанийн 100,000 ам.долларын санхүүжилтээр ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт 14 нэр төрлийн 39 ширхэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлаж ашиглалтанд оруулахад оролцов. Мөн Хүүхдийг түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хүрээнд түлэгдэлтийн анхан шатны тусламжийн зааварчилгаа бүхий видео шторк, хоёр төрлийн зурагт хуудсыг улс орон даяар түгээж, эмч сувилагч нарт зориулсан Түлэнхийн мэргэжлийн номыг орчуулан хэвлүүлэх ажлыг бусад гишүүдийн хамтаар амжилттай хийж гүйцэтгэв.

Төхөөрөмжийн ашиглалтын тайланг 2015 оны 7-р сарын 24-нд Түлэнхийн тасагт очиж авахад өнгөрсөн 8 сарын хугацаанд:
– Эрчимт эмчилгээний тасагт нийт 295 өвчтөн эмчлүүлж,
– Мэс заслын тасагт 610 мэс засал хийгдсэн үр дүнтэй байлаа.

12-р сарын 27-нд Өвлийн өвгөн аав болон “Эрүүл Үрс–Гэрэлт Ирээдүй” ТББ-ын залуус Түлэнхийн төвд эмчлүүлж буй 0-10 насны 30 гаруй хүүхдэд шинэ жилийн бэлэг өгч, бяцxан жаалуудад баяр хөөр бэлэглэж жаахан ч гэсэн өвчнийг нь мартуулж чадсан сайхан үйл явдал болсон билээ.

2015 он
2-р сарын 28-нд Сэлэнгэ Аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэгийн эмч нар хүсэлт гаргасаны дагуу очиж нөхцөл байдалтай танилцссан. Улмаар нярайн тасагт дутагталтай байгаа инкубаторын хандивлах шийдвэр гаргаж шаардлагатай төсөв болох 10 сая төгрөгийг хандивын үйл ажиллагаагаар цуглуулсан.
7-р сарын 9-нд сайн дурын гишүүдийн хамтаар Сэлэнгэ Аймгийн Мандал сумын эмнэлэгийн Нярайн тасагт инкубатор бэлэглэж ашиглалтанд оруулснаар төрөх тасгийн инкубаторыг 2 тасгийн дунд зөөж хэрэглэх шаардлагагүй болов.

2016 он
6-р сарын 1-нд Нийслэлийн Өргөө Амаржих Газрын Нярайн Стационарт нийт 18,2 сая төгрөгний үнэтэй Фото эмчилгээний аппарат 6 ширхэг, шарлалт хэмжих билиметр аппарат 2 ширхэгийг хандивласнаар нярайн эмгэг шарлалтын хүндрэлээс үүдэлтэй цус харвалт болон тархины саажилтаас сэргийлэх, мөн нярайн шарлалтыг цусны шинжилгээнд үндэслэж оношлох шаардлагагүй цаг хэмнэж, хатгалтын тоог бууруулж халдвараас сэргийлэх хүчин чадал нэмэгдлээ. Энэхүү төслийн санд хайрт ээж С.Чимэдийн гэгээн дурсгалд зориулан ах дүү нарын хамтаар 510,000 төгрөгийг хандивласанд талархал илэрхийлье!

10616016_909751662380661_4887175899763292207_n

10256955_10203627186861365_925426456856967083_n

10847948_10152901279162866_98189575184282255_n

10530686_10152901277817866_5790229762733213248_n

SaveInfants (51)

SaveInfants (52)

 

 

6

UB Twestival 2011

Төсөл 2012 - Нярайн инкубатор

992841_10151657371309449_433811895_n

10882339_10152936027517866_4617350531347366442_n

10888544_10152936257347866_1232166859343496896_n

app2014

10364064_10154163340965313_949380590988942453_n

10411884_10154163351640313_2528361646439851121_n