2012 оны 3-р сарын 20-23-нд бидний зүгээс тавьсан 3 асуултын зөв хариуг хамгийн түрүүнд 150601 дугаарт илгээж Сарнайх салоноор үйлчлүүлэх 50,000 төгрөгийн эрхийн бичиг хожсон О.Номинд баяр хүргье! Мөн Нярайн инкубатор төсөлд 100,000 төгрөг хандивлаж хувь нэмрээ оруулсанд талархал илэрхийлж ажил үйлст нь өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Уралдаанд оролцсон нийт дэмжигчиддээ маш их баярлалаа! 150601 дугаарт илгээсэн мессэж бүр Нярайн инкубатор төслийг амжилттай хэрэгжүүлэхэд тус нэмэр болох юм.

Уралдааны талаар дэлгэрэнгүй:

2012 оны 3-р сарын 20-23-ны 3 өдрийн турш өдөр бүр бидний зүгээс тавих асуултанд хариулж Сарнайх салоноор үйлчлүүлэх 50,000 төгрөгийн эрхийн азтан болохыг хүсвэл манай уралдаанд оролцохыг бид урьсан билээ.

Оролцогчдын хариулт маргааш нь saveinfants.mn дээр нийтэд харагдах ба бүгдийг зөв хариулсан, өдөр бүрийн зөв хариултуудын илгээсэн огноонуудын нийлбэр нь хамгийн түрүүнд байгаа НЭГ ялагчийг тодруулна. 00 цагаар тасалбар болгох тухайн өдрүүдэд хэд хэдэн хариултууд илгээсэн байвал сүүлийнх нь хүчинтэй. Уралдааны 3 асуулт ба зөв хариултууд:

Aсуулт #1: Манай 2012 онд хэрэгжүүлэх Нярайн инкубатор төсөлд 3-р сарын 20-ны өдрийн байдлаар дэлхийн аль орноос хамгийн олон дэмжигчид хандив өргөсөн бэ? (Монгол улсын дараа)

Хариу: Япон улсаас хамгийн олон дэмжигчид хандив өргөсөн байна.

Aсуулт #2: Манай төслүүдэд хамгийн өндөр хандив өргөсөн хувь хүн болон албан байгууллагын нэрийг бичнэ үү?

Хариу: Хувь хүн- М.Идэрбаатар, Г.Мөнхгэрэл 1 сая төгрөг; Албан байгууллага- MCS Coca-Cola 2 сая төгрөг хандивласан. (Xамт олон- Хитоцубаши их сургуулийн монгол оюутнууд 2 сая төгрөг хандивласан.)

Aсуулт #3: ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ ТББ-ийн логог хэн зохион бүтээсэн бэ?

Хариу: ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй‘ ТББ-ийн гишүүн Эрдэнэбат буюу Эрка.