“Эрүүл Үрс–Гэрэлт Ирээдүй” ТББ-ын Гүйцэтгэх Захирал
(2015 оноос өнөөг хүртэл)

Ажлын бүрэн эрх, хариуцлага:

– Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх
– Өмч хөрөнгийг захиран зарцуулах
– Гишүүдийн уулзалтыг зохион байгуулах, шагнал урамшуулал олгох
– Гэрээ байгуулах, aлбан бичиг, тушаал гаргах
– Асуудал шийдвэрлэх
– Төслийн санхүүжилт хайх
– Хэвлэл, мэдээлэлд ярилцлага өгөх, хэвлэлийн бага хуралд оролцох
– Хандивын тоног төхөөрөмжийг гардуулан өгөх үйл ажиллагааг зохион байгуулах
– Төхөөрөмжийн ашиглалтын талаарх тайланг эмнэлэгээс авах

 

2011 он

Мессэжийн 150601 тусгай дугаарыг хандивын журмаар гэрээг хийж үүсгүүлсэн бөгөөд гэрээг сунгах, үргэлжлүүлэн ашиглах, оператор компаниудын санхүүтэй орлогын тооцоог хийх ажлыг 2 жилийн хугацаанд хариуцан ажиллaсан.
Мөн GoGo.mn сайт дээр ТББ-ын үйл ажиллагааны талаар мэдээллийг нийтлүүлсэн.

2012 он
1-p сард Нярайн инкубатор төсөлд 240,000 төгрөг хандивласан.
2-p сард Нярайн тасгийг тоногжуулах төслийг дэмжих, сурталчилах зорилготой шинэ оны ханын хуанлийн гэрэл зураг авалтыг зохион байгуулахад тусласан.
5-р сарын 25-нд хамт олноороо ЭХЭМҮТ-ийн Нярайн тасагт 25.6 сая төгрөгийн үнэ бүхий шинэ инкубатор гардуулан өгсөнөөр уг инкубаторт 5-6 хоног тутамд нэг нярай бойжиж буй үр дүнтэй байна.
8-р сарын 25-нд хамт олноороо шинэ төслийн нээлтийн хүлээн авалтыг Чингис зочид буудалд амжилттай зохион байгуулсаар нийт 12,539,000 төгрөгийн хандив цугларч Нярайн тасагт шаардлатай төхөөрөмжүүдийг авах санд нэмэгдэн орсон.

2013 он
3-р сард ЭХЭМҮТ-ийн ЭБЭ-ийн захирал C.Хишигээтэй уулзан Нярайн тасагт нийлүүлэх тоног төхөөрөмжүүдийг талаар ярилцаж албан ёсны нийлүүлэгчдийн зүгээс ирүүлсэн танилцуугыг үзүүлж нярайн эмчилгээнд дутагдалтай байгаа төхөөрөмжүүдийг хамтран сонгосон.
6-р сарын 20-нд хамт олноороо ЭХЭМҮТ-ын Нярайн тасагт пульсоксиметр, фото эмчилгээний аппарат, билиметр зэрэг 30.2 сая төгрөгийн үнэ бүхий 3 төрлийн 9 ширхэг шинэ тоног төхөөрөмжийг бэлэглэн ашиглалтанд оруулснаар өдөр бүр хүүхдийн эмчилгээнд хэрэглэгдэж байна.

10-р сарын 19-нд Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын сайн дурын гишүүдийн хамтаар тав дaхь төслийн хандивын хүлээн авалт, дуудлага худалдааг ҮСАХ-д байрлалтай Castle ресторанд зохион байгуулж нийт 9.6 сая төгрөгийн орлого болон хандив цуглуулсан билээ. Энэ хуримтлал нь амьсгалын аппаратыг бэлэглэхэд зориулагдcан юм.

2014 он
5-р сарын 30-нд ЭХЭМҮТ, Хүүхдийн Эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт ХБНГУ-д үйлдвэрлэсэн Дрегер фирмийн 53 сая төгрөгийн үнэ бүхий шинэ Эвита-4 загварын амьсгалын аппаратыг бэлэглэв.

12-р сарын 12-нд “Самсунг Электроникс” компанийн 100,000 ам.долларын санхүүжилтээр ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт 14 нэр төрлийн 39 ширхэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлаж ашиглалтанд оруулахад оролцов. Мөн Хүүхдийг түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хүрээнд түлэгдэлтийн анхан шатны тусламжийн зааварчилгаа бүхий видео шторк, хоёр төрлийн зурагт хуудсыг улс орон даяар түгээж, эмч сувилагч нарт зориулсан Түлэнхийн мэргэжлийн номыг орчуулан хэвлүүлэх ажлыг бусад гишүүдийн хамтаар амжилттай хийж гүйцэтгэв.

Төхөөрөмжийн ашиглалтын тайланг 2015 оны 7-р сарын 24-нд Түлэнхийн тасагт очиж авахад өнгөрсөн 8 сарын хугацаанд:
– Эрчимт эмчилгээний тасагт нийт 295 өвчтөн эмчлүүлж,
– Мэс заслын тасагт 610 мэс засал хийгдсэн үр дүнтэй байлаа.

12-р сарын 27-нд Өвлийн өвгөн аав болон “Эрүүл Үрс–Гэрэлт Ирээдүй” ТББ-ын залуус Түлэнхийн төвд эмчлүүлж буй 0-10 насны 30 гаруй хүүхдэд шинэ жилийн бэлэг өгч, бяцxан жаалуудад баяр хөөр бэлэглэж жаахан ч гэсэн өвчнийг нь мартуулж чадсан сайхан үйл явдал болсон билээ.

2015 он
2-р сарын 28-нд Сэлэнгэ Аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэгийн эмч нар хүсэлт гаргасаны дагуу очиж нөхцөл байдалтай танилцссан. Улмаар нярайн тасагт дутагталтай байгаа инкубаторын хандивлах шийдвэр гаргаж шаардлагатай төсөв болох 10 сая төгрөгийг хандивын үйл ажиллагаагаар цуглуулсан.

7-р сарын 9-нд сайн дурын гишүүдийн хамтаар Сэлэнгэ Аймгийн Мандал сумын эмнэлэгийн Нярайн тасагт инкубатор бэлэглэж ашиглалтанд оруулснаар төрөх тасгийн инкубаторыг 2 тасгийн дунд зөөж хэрэглэх шаардлагагүй болов.

2016 он
6-р сарын 1-нд Нийслэлийн Өргөө Амаржих Газарын Нярайн Стационарт нийт 18,2 сая төгрөгний үнэтэй Фото эмчилгээний аппарат 6 ширхэг, шарлалт хэмжих билиметр аппарат 2 ширхэгийг хандивласнаар нярайн эмгэг шарлалтын хүндрэлээс үүдэлтэй цус харвалт болон тархины саажилтаас сэргийлэх, мөн нярайн шарлалтыг цусны шинжилгээнд үндэслэж оношлох шаардлагагүй цаг хэмнэж, хатгалтын тоог бууруулж халдвараас сэргийлэх хүчин чадал нэмэгдлээ.

 

13331121_1152413611447797_4430824131533568418_n

20160601_115623

13327633_1152399648115860_4542187757754394173_n

13346936_1152412911447867_6218962255585228951_n

13342954_10206338486002149_4845231305338470776_n

11050645_10152956260116625_3886484260659258604_n

11692607_10152956260311625_3143910089365135809_n

11542091_10152956259856625_5950314984945412878_n
10155730_10153213662635308_3518098517245213996_n

10896841_10152936254002866_8796380101759404743_n

11015056_10203627186021344_8468496781741750718_n

10846055_10152901279922866_4598686307846204437_n

10530686_10152901277817866_5790229762733213248_n

SaveInfants (51)

 

Төсөл 2012 - Нярайн инкубатор

6.20

10155734_841298315886809_7253572273936340865_n