Сантранс Монгол ХХК нь Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын зүгээс 2012 онд хэрэгжүүлсэн Нярайн инкубатор төслийг дэмжин 500,000 төгрөг, мөн түүнчлэн 2014 онд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппарат бэлэглэх төсөлд 500,000 төгрөг тус тус хандивласанд талархал илэрхийлье!
Сантранс Монгол ХХК нь 2006 онд байгуулагдсан бөгөөд тээвэр зохион байгуулалт, тээврийн сүлжээний нэгдсэн удирдлагын компани юм. Дэлхийн аль ч өнцгөөс авто зам, төмөр зам, усан зам, агаарын замын аль алинаар хийгдэх тээврийг зохион байгуулахаас гадна Монгол Улсын худалдаа тээврийн нөхцлийг сайжруулах зорилгоор Монгол-Хятадын хилийн 4 гол боомт дээр бүх төрлийн ачааны холимог тээврийн терминаль, гаалийн хяналтын бүс байгуулж байна.