Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын УБ дах гишүүн

2011 он
Нярайн инкубатор төслийн хүрээнд зохион байгуулсан Хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүдээр хийгдсэн 2012 оны хуанлийн дизайн, хэвлэлт, борлуулалтыг хариуцан ажилласан. Интерном номын дэлгүүрийн 4 салбараар тусгайлсан тавиур дээр борлуулатыг хийлгэсэн бөгөөд xуанлийн борлуулатын ашиг болох 800,000 төгрөг нь нярайн инкубатор авахaд зориулагдсан юм.

2012 он
1-р сард Нярайн инкубатор төслийн тухай УБ Ротариат клубын уулзалт дээр ТББ-ын гишүүн Санжаахандын хамт очиж танилцуулга хийсэн. Мөн 2012 оны төслийн санал болон бусад холбогдох баримт бичгийг Англи хэлээр орчуулсан.
2-р сард xэд хэдэн байгууллагад танилцуулга хийсний үр дүнд М-СИ-ЭС Кока Кола компаниас 2 сая төгрөгний хандив хүлээн авах ажлыг зохион байгуулсан.
3-р сард ЭХЭМҮТ-өөс сурвалжлага хийлгэн Үндэсний шуудан өдөр тутмын сонин дээр “Хөндөх сэдэв” буланд нялхсын эрүүл мэнд, эмчилгээний талаарx асуудлыг хөндсөн А1 хэмжээтэй  нийтлэл хэвлүүлж олон нийтэд хүргэсэн. Түүнчлэн 3 сарын 7-ны өдрийн Үндэсний шуудан өдөр тутмын сонин дээр төслийн талаар мэдээ нийтлүүлж, Ройял ТВ дээр ТББ-ын гишүүн Эрдэмжаргалыг ярилцлага өгөх ажлыг зохион байгуулсан.
4-р сард ажлын хамт олон, найз нөхдөө уриалан нийт 540,000 төгрөгийн хандив цуглуулан Нярайн инкубатор төсөлд хувь нэмэр оруулсан.
8-р сарын 25-нд хамт олноороо шинэ төслийн нээлтийн хүлээн авалтыг Чингис зочид буудалд амжилттай зохион байгуулсаар нийт 12,539,000 төгрөгийн хандив цугларч Нярайн тасагт шаардлатай төхөөрөмжүүдийг авах санд нэмэгдэн орсон.

2013 он
1-р сард шинэ оны хуанлийн гэрэл зураг авалт, хэвлэл, борлуулалтын ажлыг хариуцаж ажилласан. Зураг авалтанд өөрийн хүү, 6 настай Ө.Төгөлдөрийг оролцуулсан. Хүүхдийн өхөөрдөм төрх, баяр хөөр, хүсэл мөрөөдлөөр дүүрэн 2013 оны хуанлийн борлуулалт амжилттай явагдаж, ашиг болох 1,450,000 төгрөг нь ЭХЭМҮТ-ийн Нярайн тасагт тоног төхөөрөмж авах санд нэмэгдэн орсон билээ.
6-р сарын 20-нд хамт олноороо ЭХЭМҮТ-ын Нярайн тасагт пульсоксиметр, фото эмчилгээний аппарат, билиметр зэрэг 30.2 сая төргөгийн үнэ бүхий 3 төрлийн 9 ширхэг шинэ тоног төхөөрөмжийг бэлэглэн ашиглалтанд оруулснаар өдөр бүр хүүхдийн эмчилгээнд хэрэглэгдэж байна.

10-р сарын 19-нд Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын сайн дурын гишүүдийн хамтаар тав дaхь төслийн хандивын хүлээн авалт, дуудлага худалдааг ҮСАХ-д байрлалтай Castle ресторанд зохион байгуулж нийт 9.6 сая төгрөгийн орлого болон хандив цуглуулсан билээ. Энэ хуримтлал нь ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт 45 сая төгрөгийн үнэ бүхий амьсгалын аппаратыг 2014 оны 6 сарын 1-нд бэлэглэн ашиглалтанд оруулахад зориулагдах юм.

2014 он
2-р сард Авсрали Улсын Сидней хотын Монголчуудын цагаан сарын баярын үеээр Б.Цэцэгсайхан, З.Замбага нарын хамт хайлмаг, боорцог, шарсан зайдас, ундаа зэргийг бэлтгэн борлуулж нийт 300 австрали доллар цуглуулсан бөгөөд үүнээс хандивын ном ачуулах зардалд 100 доллар, үлдсэн 200 долларыг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасагт амьсгалын аппарат авах төсөлд хандивласан билээ. Энэ жилийн арга хэмжээнд 150 орчим хүн шинийн 3-ны билигт сайн өдөр Темпегийн цэцэрлэгт хүрээлэнд цуглан золгож уртын дуу, морин хуур, хөөмий, биелгээ зэрэг олон сайхан үзүүлбэр бүхий 30 минутын концерт, 16 бөх барилдан цугласан олныг баясгасан юм.

 

SaveInfants (51)

SaveInfants (45)

 

992841_10151657371309449_433811895_n

1001453_10151657364969449_267307751_n

11489_10151657370304449_1681490003_n

‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй′ ТББ-ын хамт олон

1004944_10152176644184449_595580466_n