“Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ-ын Япон дах гишүүн
2011 он
12 сард Япон дах Монголчуудын шинэ жилийн үдэшлэг дээр байгуулагынхаа үйл ажиллагаа, Нярайн инкубатор төслийг танилцуулж дэмжихийг уриалснаар МАЖ шинэ жилийн баярын орлогоос 540,000 төгрөгийн хандив өргөсөн.
2012 он
2-р сард Токио харажуку Ротари клубын ээлжилт уулзалт дээр Нярайн инкубатор төслийн танилцуулга хийж гишүүн Х.Оргилын хамтаар нийт 2,880,000 төгрөгийн хандив цуглуулсан.
4-р сард saveinfants.mn цахим хуудсыг япон хэлээр хөрвүүлэх ажлыг хийж байна.
2016 он
4 сарын 10 болон 17-ны өдрүүдэд Токио хотод йога хичээл зохион байгуулж Оюунлхам, Уянга, Түмэндэмбэрэл, Болор, Халиун, Барбаяр, Одончимэг нар оролцон нийт 29,000 иен буюу 522,000 төгрөгийн хандив цуглуулж Нярайн тасагт төхөөрөмж авах төсөлд зориулсан.
2016 он
6-р сарын 1-нд Нийслэлийн Өргөө Амаржих Газарын Нярайн Стационарт нийт 18,2 сая төгрөгний үнэтэй Фото эмчилгээний аппарат 6 ширхэг, шарлалт хэмжих билиметр аппарат 2 ширхэгийг хандивласнаар нярайн эмгэг шарлалтын хүндрэлээс үүдэлтэй цус харвалт болон тархины саажилтаас сэргийлэх, мөн нярайн шарлалтыг цусны шинжилгээнд үндэслэж оношлох шаардлагагүй цаг хэмнэж, хатгалтын тоог бууруулж халдвараас сэргийлэх хүчин чадал нэмэгдлээ.
Mundag ohin shuuuu!!!
proud of her…