‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ ТББ-ын үйл ажиллагааг дэлхийн олон оронд оршин сууж буй Монголчууд маань дэмжиж байдагт бид баяртай байдаг. Энэ удаад Япон улсын Нагояагийн Их сургуулийн монгол оюутнууд өөрсдийн сургуулийн өдөрлөгийн үеэр хандивын ажиллааг зохион байгуулж, цугларлсан хандив болох 35,000 иен (570,000 төгрөг)-ийг бидэнд илгээжээ. Нагояагийн Их cургуулийн монгол оюутнууд болон хандив өргөсөн бүх хүмүүст маш их баярлалаа! Энэхүү хандивыг Нярайн инкубатор төслийн 2-р шат болох ЭХЭМҮТ-ийн Нярайн судлалын тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад зориулсан билээ. Дэлгэрэнгүй тайланг эндээс үзнэ үү.
Нагояа Их сургуулийн өдөрлөг 6-p сарын 10нд болсон бөгөөд тэр үеэр монгол оюутнууд маань арлын орны иргэдэд Монгол ёс заншилаа таниулан сурталчилжээ. Тухайлбал монгол гэрээ сонирхуулан , дээл өмсгөн зураг авч, монгол бичгээр хүмүүсийн нэрийг бичин, шагайн мэргэ хийсэн байна. Энэхүү арга хэмжээнийг зохиохын зэрэгцээ монгол оюутнууд маань ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ ТББ-ын үйл ажиллагаанд зориулан хандив цуглуулж, бүх хандивлагчынхаа гарын үсгээр баталгаажуулжээ.
Эх оронч залуусаараа маш их бахархаж байна. Цаашдынх нь сурлага хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье!
Оюутнуудаас ирсэн имэйл болон зургууд:
2012/5/10
Сайн байна уу?
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Бид Нагоя хотод амьдардаг сурдаг оюутнууд юм. ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ ТББ -д өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаа, та бүхэнд урьд танилцуулж байсан танилцуулга япон хэлээр байвал хуваалцаж туслах боломж байна уу? Бид 6-p сарын 7-10 хооронд Нагоя Дайгаку фестивалд бэлдэж байгаа, энэ үеээр монгол орноо танилцуулах арга хэмжээ зохиох, цугларсан мөнгийг танай хэрэгжүүлж буй төсөлд хандивлах хүсэлтэй байна. Баярлалаа.
Та бүхний ажилд тань амжилт!
2012/6/11
Сайн байна уу?
Бидний үйл ажиллагааны тухай тодорхой бичиж явуулж байна. Хавсралтаар зураг явуулсан байгаа. Та бүхэн сонирхоорой. Монгол соёлоо сурталчилах үйл ажилгаа эхлээд хийсэн болно. Үүнд:
1. Монгол гэрт (Нагоя Дайгаку Сургуулийн монгол гэр) монгол ёс заншилаа танилцуулж соёл ахуйгаа сурталчилax үйл ажиллагаа явагдсан.
2. Монгол гэрээс гараад дээл өмсөж үзэж зургаа даруулахыг зочдод санал болгоод дээл өмсөхөд туслан фото зургийг дарж өгсөн.
3. Монгол бичигээр хүмүүсийн нэрийг бичиж өгсөн. Жишээ нь: Танака сан гэдэг нэрийг монгол бичигээр бичиж өгч байсан.
4. Шагайн мэргэ хийж өгсөн, 4 бэрх мэргийг орчуулаад тусгайлан ширээ засан, мэргэ хэлж хүмүүст их сонирхолтой үйл ажиллагаа болсон болов уу.
5. ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ ТББ-ын үйл ажиллагааг танилцуулж хандив өгсөн хүмүүсийн гарын үсгийг хүлээж авсан. Энэ зургийг тусгайлан явуулая. Та бүхэн үүнийг ФБ болон цахим хуудастаа байршлуулж өгч туслана уу. Хүмүүс өөрийн гарын үсгээ зурсан энэ постерээ харахад баяртай байх болов уу.
Та бүхнээс үйл ажиллагааны явцад маш их материал мэдээлэл япон хэлээр илгээн ажлыг хөнгөвчилж байсанд баярлалаа.
Та бүхэнд бид өөрсдийн бэлдэж орчуулсан шагайн мэргэ мөн бидний бэлдсэн танилцуулга нь дараагийн хүмүүст хэрэг болж магад гээд танай байгууллагын номын санд дамжуулж байна. Энэ хугацаанд хамтран ажилласан та бүхэнд баярлалаа. Монголын үрс маш олон болох болтугай!
Та бүхний үйл хэрэгт амжилт хүсье! Сайн үйлс дэлгэрэх болтугай!
Хүндэтгэсэн,
Эрхэмбаатар овогтой Ануударь
Ганбат овогтой Ганболор
Одхүү овогтой Эрдэнэзаяа
Дамдин овогтой Лхагвасүрэн
Лувсанхүү овогтой Амарсайхан
Эрдэнэ-Очир овогтой Уянга
Нурамхаан овогтой Манчук
Жуков овогтой Оюунтүлхүүр
Эрдэнэдалай овогтой Энхдаваа
Цэдэнбал овогтой Жигмэддорж
Эрхэмбаатар овогтой Лхагва-Очир
Тайванхүү овогтой Тэрбиш
Наранбаатар овогтой Санчир
Дамдинсүрэн овогтой Урантүлхүүр
Оюунчимэг овогтой Хонгорзул
Оюунбазар овогтой Энхцолмон
Лхагваа овогтой Дэлгэрмаа
Ринчин овогтой Амарбаяр
Жаргалцогт овогтой Дэлгэрцэцэг