“Сайн байцгаана уу. Та бүхний инкубатор хандивласан ЭХЭМҮТ-ийн нярай судлалын тасгийн эмч байна. Намайг Хулан гэдэг. Та бүхэнд үнэхээр их баярласан шүү. Шив шинэ үнэхээр гоё инкубатор. Та нар бидэнд үнэхээр том тусламж үзүүлсэнд чин сэтгэлээсээ баярлаж байна.
Одоогоор манай тасагт байгаа инкубаторуудаас хамгийн гоё хамгийн сайн нь та нарын өгсөн инкубатор. Та нарыг үнэхээр ингээд Drager-н инкубатор хандивлана гэхэд өмнө нь сайн итгэхгүй байсан ингээд та нарыг аваад ирэхэд та нараар үнэхээр их бахархаж баярлаж байлаа. Та нар үнэхээр зөв зүйл хийж олон хүүхдийн амьдралд гэрэл бэлэглэж байна.
Та нарыг цаашид манай тасагтай хамтран ажиллаж бидэнд туслана гэдэгт итгэж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье.”