Япон брэндийн сувдан гоёлын Микото Монголиа ХХК нь хүүхдийн эрүүл мэндийн төлөөx сайн үйлсийг дэмжиж Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын зүгээс хэрэгжүүлж буй төслүүдэд нийт 3 сая төгрөг хандивлааад байна. Үүнд: 2013 онд ЭХЭМҮТ-ийн Нярайн тасгийг тоногжуулах төсөлд 1 сая төгрөг, 2014 онд Хүүхдийн эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппарат бэлэглэх төсөлд 2 сая төгрөг хандивласан юм.
Хүүхдийн баярын өдрөөр Микото Монголиа ХХК-ын зүгээс хандив өргөж бусад байгууллага, хамт олон, хувь хүмүүст уриалга гарган дэмжсэнд бид талархал илэрхийлж байна.
Арлын орны нэрийн хуудсын нэг болсон акоя сувдыг өөрийн өвөрмөц шийдэл, өнгө дизайнаар амилуулсан “Микото” брэндийн дэлгүүр Монголд нээгдээд нэг жил гаран болжээ. Акоя сувд нь гаршуулсан сувдны ангилалд багтдаг бөгөөд сувд өсгөдөг хясааг яг байгалийн унаган нөхцөлд нь үржүүлж, байгалийн сувднаас чанар, өнгө үзэмжийн хувьд огт ялгарахгүй бүтээгдэхүүн гаргаж авдгаараа гоёл чимэглэлийн мэргэжилтнүүд, хэрэглэгчдийн таашаалд гойд нийцдэг билээ. Гаршуулсан сувдны төрөл зүйлүүдээс акоя сувд нь өөрийн гэсэн өвөрмөц өнгө, гялалзах чанараараа давтагдашгүйгээр ялгарч, сувдны чанарын дээд хэмжүүр болдог учраас энэ бүтээгдэхүүнийг Япон улсын үндэсний брэндэд зүй ёсоор тооцдог.
“Микото” дэлгүүр Хан-Уул дүүргийн, 15 дугаар хороо, Махатма Гандигийн гудамжин дахь Нархан хотхоны 61 дүгээр байранд байрлаж байна.
Хүүхдийн эрүүл мэндийг төлөөх үйлсийг дэмжин хувь нэмрээ оруулж буй Микото Монголиа ХХК-ийн удирдлага, хамт олонд талархал дэвшүүлье!
Sain uil delgereh boltugai…