‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй′ ТББ-ын Удирдах Зөвлөлийн Гишүүн
2010 он
‘Save Infants-Эрүүл Үрс‘ сайн санааны хөдөлгөөний 3 дах удаагийн хяналтын мониторыг Х.Баасанхүүгийн хамт 12-р сарын 20-нд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт гардуулан өгcөн.
Дараагийн төслийн судалгааг Нийслэлийн харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургууль дээрээс хийж багш сурагчидтай ярилцан анги, дотуур байр, шаардлагатай байгаа хичээлийн хэрэгслэлийн зургийг авч танилцуулсан.
2011 он
5-р сард 116-р сургуулийн гадна харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан Орон зайн баримжааны дасгал хийх талбайг байгуулах ажилд оролцон тайлан тооцоог хийсэн. Талбайн нээлтийн ажиллагааг амжилттай зохион байгуулсан.
10 сарын 25-нд Гэрэлтэй цонх нэвтрүүлэгч зочноор уригдан Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн.
11-р сард SiliconValley Монголд арга хэмжээн дээр Нярайн инкубатор төслөө танилцуулсан.
12-р сард Хүүхдийн гар зургийн уралдаанд түрүүлсэн хүүхдүүдэд өргөмжлөл, оюун ухаан хөгжүүлэх тоглоомууд бэлэглэсэн.
2012 он
1-р сард Улаанбаатар Ротари клубын уулзалтанд М.Хулангийн хамт оролцон Нярайн инкубатор төслөө танилцуулсан.
5-р сарын 25-нд хамт олноороо ЭХЭМҮТ-ийн Нярайн тасагт 25.6 сая төгрөгийн үнэ бүхий шинэ инкубатор гардуулан өгсөнөөр уг инкубаторт 5-6 хоног тутамд нэг нярай бойжиж буй үр дүнтэй байна.
8-р сарын 25-нд хамт олноороо шинэ төслийн нээлтийн хүлээн авалтыг Чингис зочид буудалд амжилттай зохион байгуулсаар нийт 12,539,000 төгрөгийн хандив цугларч Нярайн тасагт шаардлатай нэмэлт төхөөрөмжүүдийг авах санд нэмэгдэн орсон.
11-р саын 17-нд ЭХЭМҮТ-д зохиогдсон Дэлхийн дутуу төрөгсдийн өдөрлөгт байгууллагаа төлөөлөн оролцож зураач Х.Энхномингийн ‘Эгч дүүс’ зургийг гардуулан өгсөн. Уг зургийг 4 дэх төслийн нээлтээс 7.5 сая төгрөгөөр Оюу Толгой компанийн санхүүгийн шинжээч Э.Энхтуул, Shayne James худалдан авсан ба энэхүү зургаа Нярайн тасагт хандивлахаар болсон билээ.
2013 он
Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын Тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.
5-р сард Космо клубын уулзалт дээр үйл ажиллагааныхаа танилцуулгыг хийж, цаашид хамтран ажиллах талаар ярилцсан.
6 сарын 1-нд Өлзийт хороололд байрлах Гэрэлт ирээдүй Өдөр өнжүүлэх төвийн 50 хүүхдэд бэлэг, ном, хүнс, тоглоом зэргийг хүргэн өгч баярлуулах ажлыг ахласан.
6-р сарын 20-нд ЭХЭМҮТ-ын Нярайн тасагт пульсоксиметр, фото эмчилгээний аппарат, билиметр зэрэг 30.2 сая төгрөгийн үнэ бүхий 3 төрлийн 9 ширхэг шинэ тоног төхөөрөмжийг бэлэглэн ашиглалтанд оруулснaap өдөр бүр нялхсын эмчилгээнд хэрэглэгдэж байна.
10-р сарын 19-нд Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын сайн дурын гишүүдийн хамтаар тав дaхь төслийн хандивын хүлээн авалт, дуудлага худалдааг ҮСАХ-д байрлалтай Castle ресторанд зохион байгуулж нийт 9.6 сая төгрөгийн орлого болон хандив цуглуулсан билээ. Энэ хуримтлал нь ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт 45 сая төгрөгийн үнэ бүхий амьсгалын аппаратыг 2014 оны 6 сарын 1-нд бэлэглэн ашиглалтанд оруулахад зориулагдах юм.
Choglog busgui shuu… Amjilt. 😀