Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын УБ дах гишүүн
2012 он
5-р сарын 25-нд хамт олноороо ЭХЭМҮТ-ийн Нярайн тасагт 25.6 сая төгрөгийн үнэ бүхий шинэ инкубатор гардуулан өгсөнөөр уг инкубаторт 5-6 хоног тутамд нэг нярай бойжиж буй үр дүнтэй байна.
‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй′ ТББ-ын зүгээс эмнэлэгүүдэд хандивлаж буй төхөөрөмж бүрт тусгай пайз наах санаачлагыг анх гаргаж хоёр ширхэг пайзыг хийлгэн инкубаторт наасан. Тэрхүү пайз дээрx мэдээллийн дагуу бидэнд талархал, дэмжлэгийн SMS ирсээр байна. Үүний нэг жишээ нь: 2012 оны 11 сард 9901…. дугаарaaс нэгэн ээж манай 150601 тусгай дугаарт дараах SMS-ийг илгээсэн билээ. “Баярлалаа, эх нялхасд инкубатор авч өгсөнд, би дутуу төрөөд хүү маань инкубаторт бгаа, тэндээ овоо тухтай сайжирч бна, танайхыг авч өгснийг мэдээд өчнөөн хүүхдийн алтан амийг нь аврахад үнэтэй хувь нэмэр оруулсанд олон ээж аавуудын өмнөөс талархаж бна.”
2013 он
1 сард хуанлийн фото зураг авалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан. Өөрийн хүүхдүүд болох 5 настай Г.Билгүүнцогт, 2 настай Г.Цэлмүүн нарыг зураг авалтанд оролцуулсaн. ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй′ ТББ-ын зүгээс xэрэгжүүлж буй төслөө дэмжих, суртчилах зорилготой хэвлүүлсэн уг хуанлийн ашиг 1,450,000 төгрөг нь Нярайн тасгийг тоногжуулах төсвийн санд нэмэгдэн орсон.
6-р сарын 20-нд хамт олноороо ЭХЭМҮТ-ын Нярайн тасагт пульсоксиметр, фото эмчилгээний аппарат, билиметр зэрэг 3 төрлийн 9 ширхэг шинэ тоног төхөөрөмжийг бэлэглэн ашиглалтанд оруулснаар өдөр бүр хүүхдийн эмчилгээнд хэрэглэгдэж байна.
10-р сарын 19-нд Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын сайн дурын гишүүдийн хамтаар тав дaхь төслийн хандивын хүлээн авалт, дуудлага худалдааг ҮСАХ-д байрлалтай Castle ресторанд зохион байгуулж нийт 9.6 сая төгрөгийн орлого болон хандив цуглуулсан билээ. Энэ хуримтлал нь ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт 45 сая төгрөгийн үнэ бүхий амьсгалын аппаратыг 2014 оны 6 сарын 1-нд бэлэглэн ашиглалтанд оруулахад зориулагдах юм.