‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй′ ТББ-ын зүгээс хэрэгжүүлж буй төслөө дэмжих, суртчилах зорилгоор жил бүр ханын хуанли гаргадаг билээ. Xүүхдийн өхөөрдөм төрх, баяр хөөр, хүсэл мөрөөдлөөр дүүрэн 2013 оны хуанлийн борлуулалт амжилттай явагдаж өндөрлөлөө.
ЭкимтоПресс компанийн зүгээс хөнгөлөлттэй үнээр үйлчилж хэвлэлийн зардал нь 1,050,000 төгрөг болсон. Xуанлийг нийт 500 хувь хэвлүүлсэн бөгөөд нэгж ширхэгийг 5000 төгрөгөөр борлуулж нийт цэвэр ашиг ашиг болох 1,450,000 төгрөг нь ЭХЭМҮТ-ийн Нярайн тасагт тоног төхөөрөмж авах санд нэмэгдэн орлоо.
Хуанлийн зураг авалтыг мэргэжлийн гэрэл зурагчин Э.Энхтулга чадварлаг гүйцэтгэж, нийт 15 хүүхэд багачууд оролцсонд талархал илэрхийлье! Тохилог анги танхимыг ашиглах зөвшөөрөл олгосон Elite International сургууль, нийт эцэг эхчүүд, хуанли худалдан авсан дэмжигч та бүхэндээ маш их баярлалаа!