Гурван жил аргал түүж, эсгий углааш хийж зараад олсон мөнгөөрөө xүүхэд өнжүүлэх газрынхаа байшинг барьсан Б.Уранчимэг эгч бол 110 гаруй хүүхдийн ээж юм. Түүний 50 гаруй хүүхэд их, дээд сургууль төгсөөд Монгол Улсын залуу боловсон хүчин болон бэлтгэгдэж өөрсдийн сонгосон мэргэжлээрээ ажиллаж амьдарч яваа юм байна.
Бүтэн өнчин хүүхэд ямар их шаналал, айдас дунд амьдардгийг биеэрээ мэдэрсэн болохоор “Гэрэлт ирээдүй” өдөр өнжүүлэх төвийг ажиллуулж байгаа Урнаа эгчтэй уулзаж, хүүхэд багачуудыг баярлуулахаар 2013 оны 6-р сарын 1-ний өдөр бид нийслэлийн Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллыг зорьсон юм.
Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын маань залуус өөрсдийн мөнгөөр баглаа цэцэг, 50 хүүхдийн бэлэг, 100кг гурил, 50кг будаа, 1 хайрцаг алим, 12 шил талханд түрхэж иддэг шоколад, хүүхдийн номууд, хувцас, тоглоом зэргийг авч очсон билээ.
Baishingin toosgo bolgon Urnaa egchin khair shingesen gej bsan… 🙂