slide-hiking

SI flag

MHC

hiking

hiking

Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ болон Монгол Хайкин клубын хамтарсан хандивын явган аялал 2013 оны 6-р сарын 16-ны Ням гарагт амжилттай зохион байгуулагдлаа.

Залуус маань өглөө 9 цагт УДЭТ-ын урд талбайд цугларч, урьдчилан захиалсан 2 автобусанд хуваагдан сууцгаагаад Жаргалантын аманд хүрэв. Монгол Хайкин клубын талаар П.Урангоо, Л.Баярсайхан нар, Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын талаар Н.Санжааханд нap товч танилцуулга хийж Э.Сайханжаргалын бэлтгэсэн facebook болон saveinfants цахим хаяг бүхий зүүлтийг тараасны дараа хандивын хайрцгийг дамжуулан хандиваа цуглуулсан юм.

Явган аялалд нийт 57 хүн хүрэлцэн ирсэн бөгөөд Л.Одонтуяа, Ц.Сэлэнгэ, М.Хатантуул, Х.Насанбат, Э.Нямаа, Г.Дарьсүрэн, Х.Орхонтуул, Б.Чулуунцэцэг, Б.Баярмаа, Д.Батжаргал, Б.Жаргал, С.Золзаяа, Ж.Оюу-Эрдэнэ, П.Урангоо, Л.Баярсайхан, Э.Мөнхдэлгэр, М.Жаргалан, Т.Мөнхцэцэг, Отгонбаяр, М.Түвшин, Г.Одбаяр, Мөнх-Алдар, Энхтуяа, Эрдэнэхүү, Шинэсаран, Отгончимэг, Б.Батзориг, О.Насанбаяр, Ууганбаяр, Ж.Уртаабаяр, Оргил, Ч.Мөнхзул, Ж.Энхжаргал, М.Болорцэцэг, Нарангарав, Доржханд, Солонго, Мөнхчимэг, Баярмаа, О.Мөнхбаясгалан, О.Гүнбат, Шийрэвмаа, Гэрэлчимэг, Жаргалмаа, Баянмөнх, Мичидмаа, Гэрэлбат, Б.Өнөболд, Б.Энхбат нарын хандивлагчдаас нийт 470430 төгрөгийн хандив цугларсан байлаа. Энэхүү хандив нь ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт дутагдалтай байгаа амьсгалын аппаратыг худалдан авахад зориулагдаx юм. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Ингээд бүгдээрээ Жаргалантын амаар өгсөн эхний оргилд гарч цаашлан уулын хяр, ой модоор алхсаар 66-ын энгэрт буудаллав. Анхны аялал хийсний дурсгал болгож Монгол Хайкин клубын Тэргүүн Л.Баярсайхан эмч маань хүн бүрийн зургийг дарж өглөө. Дурсгалын зураг авхуулсны дараа үдийн хоолоо идэцгээсэн. Үдийн хоолны үеэр аялагчид жижиг, жижиг тойрог үүсгэн танилцаж, халуун яриа өрнүүлсэн юм. Дараа нь Монгол Хайкин клубын шинэ гишүүдийн тангараг өргөх ёслол боллоо. Энэ удаагийн аялалаар тус клуб 3-н шинэ гишүүнээр бүл нэмлээ.

Шинэ гишүүний тангараг өргөх ёслолын дараа аялагчид өөрсдийгөө товчхон танилцуулсан юм. Энэ үеэр Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй  ТББ-ын гишүүд ч мөн өөрсдийгөө болон үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулга хийж, нийт цугларсан хандивийн тухай мэдээлээд бүх аялагч, хандивлагч нартаа баярласнаа илэрхийллээ. Мөн Л.Баярсайхан эмч маань урмын үгээр биднийг шагнаж, цаашид хамтран ажиллахаа хэлсэн.

Ингээд цааш алхалтаа үргэлжлүүлэн Сүхийн талбай дээр ирж бүгд дасгал хийж биеэ халаагаад Монгол Хайкин клубын гишүүн П.Урангоогийн бэлтгэсэн “Мөнгө”, “Мөчир, болжмор” гэсэн 2 хөгжилтэй тоглоомуудыг тоглоцгоосон. Тоглоомоо тоглож дуусаад бүгд аялалаа өндөрлөж, уулнаасаа буухаар алхах замд бороо шиврэн орж эхэлсэн нь сэрүүхэн таатай мэдрэмж төрүүлж байлаа. Зарим аялагчид үүнийг “хувьтай хүн хур борооноор” гэж бэлэгшээж байсан юм.

Уруудан алхсаар бид Зайсан толгойн амаар гарч ирснээр явган аялал маань дуусаж, хүний тоогоо аваад автобусандаа сууцгаалаа. Автобусанд суух үеэр гадаа ширүүхэн бороо ахин орж эхэлсэн ч автобус дотор дулаахан, бүгд аялалдаа сэтгэл хангалуун байлаа. Aвтобус биднийг анх хөдөлсөн УДЭТ-ын урд талбайд аваачиж, аялагчид маань дахин уулзахын ерөөл тавин гэр гэртээ харьцгааснаар энэ өдрийн үйл ажиллагаа өндөрлөлөө.

Аялалыг санаачлан зохион байгуулсан Монгол Хайкин клубын хамт олон болон оролцсон, хандив өргөж хувь нэмрээ оруулсан нийт залуусдаа талархал илэрхийлье!