Ч. Болормаа“Эрүүл Үрс–Гэрэлт Ирээдүй” ТББ-ын УБ дах гишүүн, Төслийн зохицуулагч 

2013 он

Save Infants NGO LinkedIn хуудсыг нээн ажиллуулж байна. Төсөлтэй холбоотой судалгаа хийж эх, нярайн эндэгдэлийн талаар Infographic хийн олон нийтэд хүргэсэн.

2013 оны төсөлд зориулан Монос Фарм эмнэлгийн төхөөрөмж нийлүүлэгч компанитай холбоо тогтоож Нярайн тасагт дутагдалтай төхөөрөмжийн танилцуулга болон үнийн санал авч, худалдан авалтад оролцсон.

6-р сарын 1-нд Хүүхдийн баярын өдрөөр ТББ-ын хамт олноороо Өлзийт хороололд байрлах “Гэрэлт Ирээдүй” өдөр өнжүүлэх төвийн 50 хүүхдэд бэлэг, ном, хүнс, тоглоом зэргийг бэлэглэж баярлуулсан.

6-р сарын 16-нд Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ болон Монгол Хайкин клубын хамтарсан хандивын явган аялалд оролцсон.

6-р сарын 20-нд хамт олноороо ЭХЭМҮТ-ын Нярайн тасагт пульсоксиметр, фото эмчилгээний аппарат, билиметр зэрэг 30.2 сая төгрөгийн үнэ бүхий 3 төрлийн 9 ширхэг шинэ тоног төхөөрөмжийг бэлэглэн ашиглалтанд оруулснаар өдөр бүр хүүхдийн эмчилгээнд хэрэглэгдэж байна.

ТББ болон хэрэгжүүлсэн төслүүдийн талаар видео танилцуулга хийх болон гадны хөрөнгө оруулалттай байгууллагаас санхүүжилт хүсэх ажлыг зохион байгуулж ажилладаг.

10-р сарын 19-нд “Эрүүл Үрс–Гэрэлт Ирээдүй” ТББ-ын сайн дурын гишүүдийн хамтаар тав дaхь төслийн хандивын хүлээн авалт, дуудлага худалдааг ҮСАХ-д байрлалтай Castle ресторанд зохион байгуулж нийт 9.6 сая төгрөгийн орлого болон хандив цуглуулсан билээ. Энэ хуримтлал нь амьсгалын аппаратыг бэлэглэхэд зориулагдcан юм.

2014 он

3-р сарын 18-нд “Эрүүл Үрс–Гэрэлт Ирээдүй” Төрийн бус байгууллага, БНСУ-ын “Самсунг Электроникс” компани ба “Самсунг Анагаах ухааны төв”-өөс хэрэгжүүлж буй “Зүрхнээс зүрхэнд” төслийн хүрээнд ЭХЭМҮТ-д дурангийн мэс заслын тоног төхөөрөмжийг хандивлаx үйл ажиллагаанд байгууллагаа төлөөлөн оролцсон. МУ-д зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийг мэс заслын эмчилгээнд бүрэн хамруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн энэхүү төслийг 2013 оноос ЭХЭМҮТ-тэй хамтран, явуулж байгаа билээ. Монголд эмчлэгдэх боломжгүй эмгэг, төлбөрийн чадваргүй өвчтнүүдэд үзүүлэх сайн үйлсийг эхлүүлж БНСУ-ын Самсунг Анагаах ухааны төвийн профессор СеоЖун-Mин ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч нартай хамтран нийт долоон хүүхдэд дурангийн мэс засал эмчилгээг хийгээд байна.

5-р сарын 30-нд ЭХЭМҮТ, Хүүхдийн Эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт ХБНГУ-д үйлдвэрлэсэн Дрегер фирмийн 53 сая төгрөгийн үнэ бүхий шинэ Эвита-4 загварын амьсгалын аппаратыг бэлэглэв.

“Эрүүл Үрс–Гэрэлт Ирээдүй” ТББ-ын зүгээс “Самсунг Электроникс” компанийн 100,000 ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Хүүхдийг түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийг удирдан ажилласан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ГССҮТ-ийн Түлэнхийн төвд 14 нэр төрлийн 39 ширхэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг 12-р сарын 12-ны өдөр хандивлаж ашиглалтанд оруулсан юм. Мөн түүнчлэн түлэгдэлтийн анхан шатны тусламжийн зааварчилгаа бүхий видео шторк, хоёр төрлийн зурагт хуудсыг улс орон даяар түгээж, эмч сувилагч нарт зориулсан Түлэнхийн мэргэжлийн номыг орчуулан хэвлүүлэх ажлыг манлайлж, нийт гишүүдийн хамтаар амжилттай хийж гүйцэтгэв.

Төхөөрөмжийн ашиглалтын тайланг 2015 оны 7-р сарын 24-нд Түлэнхийн тасагт очиж авахад өнгөрсөн 8 сарын хугацаанд:
– Эрчимт эмчилгээний тасагт нийт 295 өвчтөн эмчлүүлж,
– Мэс заслын тасагт 610 мэс засал хийгдсэн үр дүнтэй байлаа.
Түлэнхийн тасгуудаар явж төхөөрөмжийн ашиглалттай танилцахдаа хэвтэн эмчлүүлж буй 40 гаруй хүүхдэд бэлэг өгч түргэн эдгэрэхийг хүсэн ерөөв.

12-р сарын 27-нд Өвлийн өвгөн аав болон “Эрүүл Үрс–Гэрэлт Ирээдүй” ТББ-ын залуус Түлэнхийн төвд эмчлүүлж буй 0-10 насны 30 гаруй хүүхдэд шинэ жилийн бэлэг өгч, бяцxан жаалуудад баяр хөөр бэлэглэж жаахан ч гэсэн өвчнийг нь мартуулж чадсан сайхан үйл явдал болсон билээ.

2015 он
2-р сарын 28-нд Сэлэнгэ Аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэгийн эмч нар хүсэлт гаргасаны дагуу очиж нөхцөл байдалтай танилцссан. Улмаар нярайн тасагт дутагталтай байгаа инкубаторын хандивлах шийдвэр гаргаж шаардлагатай төсөв болох 10 сая төгрөгийг хандивийн үйл ажиллагаагаар цуглуулсан.

7-р сарын 9-нд сайн дурын гишүүдийн хамтаар Сэлэнгэ Аймгийн Мандал сумын эмнэлэгийн Нярайн тасагт инкубатор бэлэглэж ашиглалтанд оруулснаар төрөх тасгийн инкубаторыг 2 тасгийн дунд зөөж хэрэглэх шаардлагагүй болов.

2016 он
6-р сарын 1-нд Нийслэлийн Өргөө Амаржих Газарын Нярайн Стационарт нийт 18,2 сая төгрөгний үнэтэй Фото эмчилгээний аппарат 6 ширхэг, шарлалт хэмжих билиметр аппарат 2 ширхэгийг хандивласнаар нярайн эмгэг шарлалтын хүндрэлээс үүдэлтэй цус харвалт болон тархины саажилтаас сэргийлэх, мөн нярайн шарлалтыг цусны шинжилгээнд үндэслэж оношлох шаардлагагүй цаг хэмнэж, хатгалтын тоог бууруулж халдвараас сэргийлэх хүчин чадал нэмэгдлээ.

10404322_10154296947150313_506396782825422038_n

SaveInfants (51)

SaveInfants (35)

10411884_10154163351640313_2528361646439851121_n

apparat2014
580143_10151657368719449_1696311427_n

992841_10151657371309449_433811895_n

1010749_10151641130212866_366539397_n

6.1.2013

info1

1903996_799159676779910_1297488013_n

1146675_799159696779908_719330890_n

10882339_10152936027517866_4617350531347366442_n

10290200_10153085276393092_4019470428128783690_n

1510851_10203627186421354_6171101162501397613_n

11034204_10203627178141147_9061533118905091074_n

11755737_10207891814272167_67841014598985362_n
11781612_10207891815632201_261130041906374387_n

11709575_10207891799471797_3358411407899850539_n