Б. ТунгалагЭрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын УБ дах гишүүн

2012 он

8-р сарын 25-нд хамт олноороо 4 дэх төслийн нээлтийн хүлээн авалтыг Чингис зочид буудалд амжилттай зохион байгуулсан ба энэ үйл ажиллагааны Silent Auction хэсэгт зориулсан хандивын номнуудыг цуглуулсан.
11 сард Гишүүдийн хураамж болон дотоод үйл ажиллагааны дансыг нээлгэн хариуцан ажиллаж байна.

 2013 он
6-р сарын 1-нд Хүүхдийн баярын өдрөөр ТББ-ын хамт олноороо Өлзийт хороололд байрлах “Гэрэлт Ирээдүй″ өдөр өнжүүлэх төвийн 50 хүүхдэд бэлэг, ном, хүнс, тоглоом зэргийг бэлэглэж баярлуулсан.
6-р сарын 20-нд хамт олноороо ЭХЭМҮТ-ын Нярайн тасагт пульсоксиметр, фото эмчилгээний аппарат, билиметр зэрэг 30.2 сая төргөгийн үнэ бүхий 3 төрлийн 9 ширхэг шинэ тоног төхөөрөмжийг бэлэглэн ашиглалтанд оруулснаар өдөр бүр хүүхдийн эмчилгээнд хэрэглэгдэж байна.

10-р сарын 19-нд Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын сайн дурын гишүүдийн хамтаар тав дaхь төслийн хандивын хүлээн авалт, дуудлага худалдааг ҮСАХ-д байрлалтай Castle ресторанд зохион байгуулж нийт 9.6 сая төгрөгийн орлого болон хандив цуглуулсан билээ. Энэ хуримтлал нь ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт 45 сая төгрөгийн үнэ бүхий амьсгалын аппаратыг 2014 оны 6 сарын 1-нд бэлэглэн ашиглалтанд оруулахад зориулагдах юм.

SaveInfants (51)

SaveInfants (25)

 

992841_10151657371309449_433811895_n

11489_10151657370304449_1681490003_n

6.1.2013

‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй′ ТББ-ын хамт олон

Төслийг дэмжиж хувь хүн, байгууллагуудын хандивласан эд зүйлс