Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын УБ дах гишүүн
2012 он
5-р сарын 25-нд хамт олноороо ЭХЭМҮТ-ийн Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасагт инкубатор гардуулан өгсөн.
8-р сарын 25-нд Хандивын хүлээн авалтыг Чингис зочид буудалд амжилттай зохион байгуулахад оролцсон.
2013 он
ТББ-ын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлэл хэвлэгдсэн сонин сэтгүүлийг архив үүсгэн цуглуулж эхэлсэн. Үүнд ТББ-ын зүгээс зохион байгуулсан хүлээн авалтын танилцуулга, тасалбар, хэвлүүлсэн хуанли, хандивын номууд зэргийг мөн нэгтгэсэн.
6-р сарын 1-нд Хүүхдийн баярын өдрөөр ТББ-ын хамт олноороо өлзийт хороололд байрлах “Гэрэлт Ирээдүй” өдөр өнжүүлэх төвийн 50 хүүхдэд баярын бэлэг, ном, гурил будаа зэрэг хүнс бэлэглэж баярлуулсан. Мөн хувийн зүгээс ном, тэмдэлэлийн дэвтрүүдийг бэлэглэсэн.
6-р сарын 16-нд Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ болон Монгол Хайкин клубын хамтарсан хандивын явган аялалд оролцож хандивлагчдын нэрсийг бүртгэн, аялалын тайланг бичиж нийтлүүлсэн.
7-р сараас ТББ-ын цаашдын зорилго, үйл ажиллагааны чиг хандлагыг тодорхойлох, үр дүнтэй төслүүд хэрэгжүүлэхийн тулд МУ-ын хүүхдийн өвчлөл, эндэгдлийн талаарх тоо баримт, учир шалтгаан, бууруулах арга замын талаар судлагааг хийж байна.
10-р сарын 19-нд Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын сайн дурын гишүүдийн хамтаар тав дaхь төслийн хандивын хүлээн авалт, дуудлага худалдааг ҮСАХ-д байрлалтай Castle ресторанд зохион байгуулж нийт 9.6 сая төгрөгийн орлого болон хандив цуглуулсан билээ. Энэ хуримтлал нь ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт 45 сая төгрөгийн үнэ бүхий амьсгалын аппаратыг 2014 оны 6 сарын 1-нд бэлэглэн ашиглалтанд оруулахад зориулагдах юм.