“Эрүүл Үрс–Гэрэлт Ирээдүй” ТББ-ын Удирдах Зөвлөлийн Гишүүн
2010 он
2-р сард “Save Infants-Эрүүл Үрс” хөдөлгөөнд нэгдэж ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт 3 удаа хяналтын монитор хандивлах ажлыг хамтран зохион байгуулж, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авах, гардуулах, тус үйл ажиллагаатай холбогдох мэдээллүүдийг олон нийтэд болон “Save Infants-Эрүүл Үрс” хөдөлгөөнд хүргэх зэрэг ажлуудыг зохион байгуулсан.
2011 он
3-р сард UB Twestival 2011-д хамт олноороо оролцож “Save Infants-Эрүүл Үрс” үйл ажиллагааны талаар танилцуулсан.
5-р сард Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуульд Орон зайн баримжааны дасгал хийх талбайг байгуулах ажилд оролцож, талбайг сургуулийн захиргаанд “Save Infants-Эрүүл Үрс” хөдөлгөөний сайн дурын гишүүд болон дэмжигчдийн хамтаар хүлээлгэн өгсөн.
6-р сард ЭХЭМҮТ-ийн нярай судлалын тасгийн эмч нартай холбогдож, тасгийн талаарх судалгааг хийсэн. Түүнчлэн тус тасагт Герман улсын Draeger фирмийн нярайн инкубатор нийлүүлэх ажилд оролцож “МедИмпекс” ХХК-тай байгуулах гэрээг боловсруулж, тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлүүлэх талаар Эрүүл мэндийн яам болон Сангийн яамтай холбогдож ажилласан.
2013 он
“Монос Фарм” эмнэлгийн төхөөрөмж нийлүүлэгч компанитай холбогдож Нярайн тасагт хандивлах тоног төхөөрөмжүүдийн үнийн талаар ярилцаж тохиролцоо хийсэн.
6-р сард “Эрүүл Үрс–Гэрэлт Ирээдүй” ТББ болон “Монгол Хайкинг Клуб”-ын хамтран зохион байгууласан явган аялалд оролцож хандив цуглуулах ажлыг зохион байгуулсан.
6-р сарын 20-нд хамт олноороо ЭХЭМҮТ-ын Нярайн тасагт хандивын тоног төхөөрөмж гардуулах ажлыг зохион байгуулалцаж оролцсон.
7-р сард ЭХЭМҮТ-ийн нярай судлалын тасагт өмнө хандивласан тоног төхөөрөмжийн үр дүнгийн талаар судалгаа хийсэн.
10-р сарын 19-нд “Эрүүл Үрс–Гэрэлт Ирээдүй” ТББ-ын сайн дурын гишүүдийн хамтаар тав дaхь төслийн хандивын хүлээн авалт, дуудлага худалдааг ҮСАХ-д байрлалтай “Castle” ресторанд зохион байгуулж нийт 9.6 сая төгрөгийн орлого болон хандив цуглуулсан билээ. Энэ хуримтлал нь амьсгалын аппаратыг бэлэглэхэд зориулагдcан юм.
2014 он
5-р сарын 30-нд ЭХЭМҮТ, Хүүхдийн Эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт ХБНГУ-д үйлдвэрлэсэн Дрегер фирмийн 53 сая төгрөгийн үнэ бүхий шинэ Эвита-4 загварын амьсгалын аппаратыг бэлэглэв.
12-р сарын 12-нд “Самсунг Электроникс” компанийн 100,000 ам.долларын санхүүжилтээр ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт 14 нэр төрлийн 39 ширхэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлаж ашиглалтанд оруулахад оролцов. Мөн Хүүхдийг түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хүрээнд түлэгдэлтийн анхан шатны тусламжийн зааварчилгаа бүхий видео шторк, хоёр төрлийн зурагт хуудсыг улс орон даяар түгээж, эмч сувилагч нарт зориулсан Түлэнхийн мэргэжлийн номыг орчуулан хэвлүүлэх ажлыг бусад гишүүдийн хамтаар амжилттай хийж гүйцэтгэв.
Төхөөрөмжийн ашиглалтын тайланг 2015 оны 7-р сарын 24-нд Түлэнхийн тасагт очиж авахад өнгөрсөн 8 сарын хугацаанд:
– Эрчимт эмчилгээний тасагт нийт 295 өвчтөн эмчлүүлж,
– Мэс заслын тасагт 610 мэс засал хийгдсэн үр дүнтэй байлаа.
2015 он
7-р сарын 9-нд“Эрүүл Үрс–Гэрэлт Ирээдүй” ТББ-ын зүгээс Сэлэнгэ Аймгийн Мандал сумын эмнэлэгийн Нярайн тасагт 10 сая төгрөгийн үнэтэй инкубатор бэлэглэж ашиглалтанд оруулснаар төрөх тасгийн инкубаторыг 2 тасгийн дунд зөөж хэрэглэх шаардлагагүй болов.
2016 он
6-р сарын 1-нд Нийслэлийн Өргөө Амаржих Газарын Нярайн Стационарт нийт 18,2 сая төгрөгний үнэтэй Фото эмчилгээний аппарат 6 ширхэг, шарлалт хэмжих билиметр аппарат 2 ширхэгийг хандивласнаар нярайн эмгэг шарлалтын хүндрэлээс үүдэлтэй цус харвалт болон тархины саажилтаас сэргийлэх, мөн нярайн шарлалтыг цусны шинжилгээнд үндэслэж оношлох шаардлагагүй цаг хэмнэж, хатгалтын тоог бууруулж халдвараас сэргийлэх хүчин чадал нэмэгдлээ.