Э. ЭнхтулгаЭрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын УБ дах гишүүн

 

2011 он
6-р сард ЭХЭМҮТ-ийн Дутуу нярайн тасагт Инкубатор бэлэглэх төсөлд зориулан фото сурвалжлага хийсэн. Энэ ажлын үр дүнд тухайн тасагт тулгамдсан асуудал болох эмнэлэгийн тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдал, эвдрэл хуучралыг гэрэл зургаараа харуулж чадсан.

2012 он
5-р сарын 25-нд хамт олноороо ЭХЭМҮТ-ийн Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасагт инкубатор гардуулан өгч мэргэжлийн өндөр чанартай фото зургуудыг дарсан. Эдгээр зургууд нь gogo.mn зэрэг мэдээллийн цахим хуудсуудад нийтлэгдсэн.

2013 он
Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын зүгээс xэрэгжүүлж буй төслөө дэмжих, суртчилах зорилготой жил бүр ханын хуанли хэвлүүлж, борлуулалтын цэвэр ашгийг хэрэгжүүлж буй төсөлдөө нэмдэг уламжлалтай билээ. Энэ оны ханын хуанлийг чимсэн өхөөрдөм хөөрхөн хүүхдүүдийн гэрэл зургууд нь зурагчны нарийн мэдрэмж, ур чадвараа бүрэн зориулсан бүтээлүүд болсон юм. Уг хуанлийн ашиг болох 1,450,000 төгрөг нь Нярайн тасгийг тоногжуулах төсвийн санд нэмэгдэн орсон.

9-р сарын 28-нд шинэ оны хуанлийн гэрэл зураг авалтыг Богд хааны ордон музейд хийсэн.
Үндэсний хувцастай хөөрхөн хүүхдүүдийн гэрэл зургаар чимсэн энэхүү хуанлийн борлуулатын ашиг 100% Хүүхдийн эмнэлэгт амьсгалын аппарат авахад зориулагдаж байна.

10-р сарын 19-нд Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын сайн дурын гишүүдийн хамтаар тав дaхь төслийн хандивын хүлээн авалт, дуудлага худалдааг ҮСАХ-д байрлалтай Castle ресторанд зохион байгуулж нийт 9.6 сая төгрөгийн орлого болон хандив цуглуулсан билээ. Энэ хуримтлал нь ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт 45 сая төгрөгийн үнэ бүхий амьсгалын аппаратыг 2014 оны 6 сарын 1-нд бэлэглэн ашиглалтанд оруулахад зориулагдах юм.

SaveInfants (51)

SaveInfants (52)

SaveInfants (6)

646A1984

 

Incubator Donation 2012

3

1

646A3792

646A4071