slide-fundraising

 

Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй төрийн бус байгууллага нь Монгол хүүхэд бүр эх орондоо эмнэлэгийн сайн чанарын үйлчилгээ авах, эрүүл өсөн торних боломжийг сайжруулах зорилготой, ашгийн бус, нийгэмд үйлчлэх сайн санааны байгууллага юм.

2010 оноос эхлэн жил бүр нэг төсөл амжилттай хэрэгжүүлж ЭХЭМҮТ, Хүүхдийн эмнэлэг болон нярайн тасагт нийт 66.2 сая төгрөгийн үнэ бүхий 5 төрлийн 13 ширхэг шинэ тоног төхөөрөмжийг бэлэглэн ашиглалтанд оруулснаар өдөр бүр хүүхдийн эмчилгээнд хэрэглэгдэж байна. Мөн 2011 онд нийслэлийн харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуульд Орон зайн баримжааны сургалтын талбай байгуулж өгсөн билээ.

Бид тав дaх төслийнхээ хүрээнд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт 45 сая төгрөгийн үнэ бүхий амьсгалын аппаратыг 2014 оны 6 сарын 1-нд хандивлахаар зорьж байна. Уг төслийн хандивын хүлээн авалт, дуудлага худалдааг 10-р сарын 19-ний Бямба гаригт ҮСАХ-д байрлалтай Castle ресторанд зохион байгуулж нийт 9.6 сая төгрөгийн орлого болон хандив цугларлаа. Энэ хуримтлал нь хүүхдийн эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж авахад зориулагдах болно.

Энэхүү үдшийг бидэнтэй хамт сэтгэл дүүрэн өнгөрөөсөн хандивлагч, дэмжигч, хамтран ажиллагч байгуулага, хувь хүмүүс болон авъяас чадвараараа бэлэг барьсан хөтлөгч, нийт уран бүтээлчиддээ чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна!

Мөнгөн хандив өргөсөн:
“Алтан Трейд” ХХК 3 сая төгрөг, н.Энхтуяа 1 сая төгрөг, “ЗАГ” ХХК 1 сая төгрөг, “Батмэнд” ХХК 1 сая төгрөг, “Гламуp” ХХК 500,000 төгрөг, “Эйр Маркет” ХХК 500,000 төгрөг, Б.Өнөболд, н.Сэлэнгэ, Г.Шинэсүх, Б.Жавхлан, А.Сувд, Х.Энхзаяа, Т.Болотхан, н.Болор-Эрдэнэ, Н.Пүрэбсүрэн, Б.Ганзориг, Ж.Мөнхбат, Р.Отгонцэцэг, Г.Мандхай, н.Цэцэгмаа, З.Гандиймаа, н.Нандинзул, н.Энх-Амар, Ж.Энхбаатар нар нийт 400,000 төгрөг, UB Dance School сурагчид 100,000 төгрөг тус тус хандивласан.

Дуудлага худалдаанд оролцож үнэтэй хувь нэмэр оруулсан:
Б.Уянга 1,3 сая төгрөгөөр “Намар” зургийг; “Бяцхан гэр” хүүхдийн сангийн тэргүүн Б.Цолмон 1,1 сая төгрөгөөр “Монгол гэр бүл” зургийг; Б.Өнөболд, н.Сэлэнгэ, Г.Шинэсүх, Б.Жавхлан, А.Сувд, Х.Энхзаяа, Т.Болотхан, н.Болор-Эрдэнэ, Н.Пүрэбсүрэн, Б.Ганзориг, Ж.Мөнхбат, Р.Отгонцэцэг, Г.Мандхай, н.Цэцэгмаа, З.Гандиймаа, н.Нандинзул, н.Энх-Амар, Ж.Энхбаатар нар 600,000 төгрөгөөр “Хосууд” зургийг тус тус худалдан авсан.

Хөтлөгч:
UBS телевизийн авъяaслаг хөтлөгч Э.Гантулга

Урлагийн хөтөлбөрт:
Дуучин Ч.Цэлмүүн, А Сооl, Clifton Hurt, УДБЭТ-ын дуучин н.Энхнаран; Xөгжимчин Ү.Одонтунгалаг; Motive хамтлаг, Реппэр Чонос, Mоханик хамтлаг; Хийлийн гурвал: ХБК-ийн 10а ангийн Б.Бат-Эрдэнэ, О.Золбоо, Э.Хүслэн; Жазз хөгжимчин Дмитрий Таган; UB dance school-ийн бүжигчин хүүхдүүд: А.Азжаргал, С.Алтаншагай, Б.Сарангэрэл, н.Тэмүүлэн.

Амтат cupcake хийж бэлэглэсэн, мөн хандив өргөсөн:
Sweet kitchen групп-ийн Б.Баярлах, Д.Баасансүрэн, Д.Жаргалан, А.Оюунбилэг, Э.Солонго, Б.Мөнх-Амгалан, Д.Оюунтуяа, Х.Халиунaa, А.Баасанжаргал, И.Энхжаргал, Д.Оюунтуяа, Г.Бямбасүрэн.

SaveInfants (51)

“Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ-ын Монгол дахь сайн дурын гишүүд:
Б.Бат-Энх, Н.Эрдэнэбат, М.Хулан, С.Хишигбаяр, Э.Энхтулга, Б.Туяасайхан, Ц.Эрдэмжаргал, Б.Баясгалан,
Ж.Гэрэлмаа, Б.Тунгалаг, Х.Баасанхүү, Ч.Болормаа, Н.Санжааханд, Х.Уянга, П.Түвшинхүү

entertainment

Screen shot 2013-10-14 at 1.58.54 AM

556378_499190626788729_1597718317_n

Өмнөх жилийн хүлээн авалтын зургийн цомгийг энд дарж үзнэ үү.

calendar 2014

calendar 2014

Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын зүгээс хэрэгжүүлж буй төслөө дэмжих, суртaлчилах зорилгоор жил бүр ханын хуанли гаргадаг билээ. Үндэсний хувцастай хөөрхөн хүүхдүүдийн гэрэл зургаар чимсэн 2014 оны хуанлийг 5000 төгрөгөөр худалдан авна уу. Борлуулатын ашиг 100% Хүүхдийн эмнэлэгт амьсгалын аппарат авахад зориулагдана. Утас: 99062992, 99180984.

 

Xандивын дансны дугаар:  1105039384

Голомт Банк

Хүлээн авагч: “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ

Swift code: GLMTMNUB

 

Япон дах хандивын данс:

Bank of Tokyo Mitsubishi UFJ, Akabane Branch(178)

Account 0138516, NGO セーブ・インファンツ 

Таны сэтгэлийн хандив ямагт 100% хүүхдийн төлөө зориулагдана!  

Монголын Үрс эрүүл байг!