1377588_10152021275888092_1790033905_n

Алтантрейд ХХК нь Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын зүгээс 2014 онд хэрэгжүүлж буй төслийг дэмжиж ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппарат бэлэглэхэд зориулан 3 сая төгрөг хандивласан билээ.

Алтантрейд ХХК анх 2008 онд орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий барилгын төслүүдийг хэрэгжүүлэх зорилготой үүсгэн байгуулагдсан ба Баянгол дүүрэгт байрлах 72 айлын Ретро, 68 айлын Өргөө, мөн 69 айлын Өргөө цогцолборуудыг барьж байгуулаад байна. Зах зээлийн урт хугацааны хэрэгцээ болон дэлхийн чиг хандлагыг нарийн судалж архитектурын шийдэл, ландшафт, орон сууцны төлөвлөлтийг боловсруулж ажиллахын зэрэгцээ нийгмийн сайн сайхны төлөөx үйлсийг дэмжигч Алтантрейд ХХК-ын удирдлага, хамт олонд талархал дэвшүүлье!

Screen shot 2014-05-12 at 8.48.21 PM